Өнгөрсөн пүрэв, баасан гарагт уул уурхайн тэр дундаа нүүрсний бизнес эрхлэгчид Шангри Ла зочид буудалд бүтэн өдрийн турш чууллаа.
“Минфо” ХХК-иас Coal Mongolia чуулганыг долоо дахь жилдээ зохион байгуулав. Манай улсын экспортын дийлэнх орлогыг зэс, нүүрсний борлуулалт бүрдүүлдэг. Иймд нүүрсний салбарыг тусад нь хэлэлцэн, 173 тэрбум тонноор хэмжигдэх, Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх их нөөц гэгддэг нүүрсээ хэрхэн илүү үнэд хүргэх, ямар технологиуд нэвтрүүлэх, аль ордыг хэрхэн хөгжүүлэх талаар Coal Mongolia чуулганаар хэлэлцдэг.
Манай орны төв болон зүүн бүсэд нүүрс хайгуулыг эрчимтэй хийж, баруун бүсэд уул уурхайн хайгуул, геологийн ажлыг бага хийжээ. Хэрэв энэ бүсэд ч хайгуул хийвэл дээрх 173 тэрбум тоннын нөөц өсөх нь гарцаагүй юм.
Нүүрсний салбарт нийт 242 лиценз олгож, 82 уурхай нүүрс олборлож байна. Энэ салбарын нэг онцлог бол гол тоглогчид нь дотоодын компаниуд байдаг. Иймд нүүрснээс олж буй орлогын дийлэнх Монголд үлддэг, аль нэг улс руу шилждэггүй. Өөрөөр хэлбэл энэ салбарт гаднын хөрөнгө оруулагч цөөн.

Энэ жилийн чуулгантай хоёр онцлог үйл явдал давхацлаа. Коксжих нүүрсний үнэ урд хөршид өсөж, тэр хэрээр манай томоохон олборлогчдын ашиг өссөн ч урд хил дээр хяналт шалгалт чангарав. Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон, улс төрийн тогтворгүй үе таарсан тул энэ жилийн чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэр, Зам тээврийн хөгжил болон Эрчим хүчний сайд нар биечлэн оролцсонгүй. Дэд сайд нар ирэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга Далай ламын бие төлөөлөгчтэй холбоо тогтоон, Энэтхэг Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах талаар ярилцсан нь Бээжингийн дургүйг хүргэсэн бололтой.
Урд хил дээр буюу Гашуун Сухайтын боомтоор нэвтрэх нүүрс тээвэрлэсэн ачааны машинуудад хийх хяналтаа хятадын тал наймдугаар сарын сүүлчээс чангатган, нэг машины нэвтрэх хугацаа уртасжээ. Иймд 70 орчим км урт цуваа Гашуун Сухайтын боомт хүртэл үүссэн байна.
Үүний шалтгааныг БНХАУ-ын талаас жолооч нар хууль бус бараа тээвэрлэсэн тохиолдол гарсан тул нарийн шалгана гэж тайлбарлажээ. Харин чуулганд оролцогчид энэ нь улс төрөөс улбаатай, дээрээс хаясан чулуу буюу Бээжингээс гаргасан шийдвэр гэж үзэж байв. Үүнийг батлах мэт БНХАУ-аас манай улсад суух Элчин сайд анх удаа Coal Mongolia-д хүрэлцэн ирсэнгүй. Мөн тус улсын төрийн өмчит нүүрсний компаниуд болох Чалко, Шинхуагийн төлөөлөгчид виз авч чадаагүйн улмаас чуулганд оролцох боломжгүйгээ мэдэгджээ. Энэ байдлыг хонх нь дуугарахаар дамар нь таг гэж тодорхойлж болно. Учир нь Гашуунсухайт боомтын хүчин чадлыг нэмэхийн тулд дотоодоос шалтгаалах бүхий л арга хэмжээг авч, тэнд ажилладаг хил, гааль, мэргэжлийн хяналтын ажилтнуудын тоог нэмж, ажиллах орчныг сайжруулсан.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга Далай ламын бие төлөөлөгчтэй холбоо тогтоон, Энэтхэг Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах талаар ярилцсан нь Бээжингийн уурыг хүргэсэн бололтой. Иймд тэд манай улсаас худалдан авах коксжих нүүрсний хэмжээгээ бууруулав. Өнгөрсөн хавар Австралид нэг тонн нь 300 ам.доллар шүргэн өссөн коксжих нүүрсний үнэ манай үнийг ч багагүй өсгөсөн. Эрх баригчид тэр хэрээр энэ оны улсын төсөвт төвлөрүүлэх нүүрс борлуулалтын орлогыг нэмж, 220 тэрбум төгрөг болгочихсон. Гэтэл хил дээр цуваа үүссэнээс энэ орлогоо бүрэн олох, эсэх нь тодорхойгүй болов. Орлого тасалдах хэрээр төсвийн алдагдал ихэснэ. Мөн өнгөрсөн онд экспортод гаргасан 25.9 сая тонноо давуулах төлөвлөгөө ч биелэхгүй байх эрсдэлтэй.
Ямартаа ч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Гадаад харилцааны яам БНХАУ-тай хил дээр үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлснийг дуулгасан. Тэгэхээр Гадаад харилцааны шинэ сайдын хамгийн эхний гэрийн даалгавар Бээжинг аргадан, нүүрс ачсан машин нэвтрэлтийн тоог нэмэгдүүлэх юм.