Бодит амьдралаас хол хөндий "фашист" хууль гэх тодотголыг ард түмнээсээ 6 жилийн туршид авч байсан Эрүүгийн хуулийн шинэчлэн найруулсан хувилбар мөрдөгдөөд удаагүй байна. Гэмт хэргийн нөхцөл байдал амьдралаас урган гарсан бодит жишээг харгалзан ялын бодлогыг өөрчилсөн энэхүү хуулийн талаар Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Д.Батсайхантай ярилцлаа. Монголчууд хууль мэддэггүй, хүчний байгууллага нь хүнд сурталтай, аливаад үзэмжээр ханддаг нь ялангуяа эгэл даржин иргэдийн үгийг баруулж, үсийг цайлгадагийг та бид хангалттай мэднэ. Шинэ хууль амьдралд хэр ойж бууж байгаа талаарх туршлагатай хуульчийн үгийг "МНӨ" хүргэж байна.
-Шинэ эрүүгийн хуулийн дэвшилттэй талууд амьдралаас
ажиглагдаж байна уу? Анх батлагдахаасаа эхлээд л зарим хуульчдын харшлыг
хөдөлгөж байсан шүү дээ?
-2002 онд батлагдсан эрүүгийн
хуулийг өнгөрсөн 6 жилийн туршид нэлээд чанга хатуу ялын бодлоготой гэж ард түмэн
санал шүүмж хэлсээр ирсэн. Ялангуяа хулгайн хэрэгт олон жилийн ял өгч байна, дээрэм
хийсэн насанд хүрээгүй хүүхдийг хатуу шийтгэлээ гэх мэтчилэн арай хөнгөрүүлэх талын
бодлого баримтлахыг олон нийт хүсч байсан. Тиймээс амьдралаас урган гарсан
дээрх нөхцөл байдлыг эргэн харж засч залруулах үүднээс 2006 онд УИХ-аас ажлын
хэсэг байгуулагдаж 2 жилийн дараа шинэчиллээ. Энэ хуулийн үзэл баримтлалын
талаар онцлоход нэгдүгээрт шүүх эрх мэдлийн хүрээнд бие даах их том боломж
олгосон. Шүүх бол гэм бурууг шүүдэг байгууллага. Шүүх шүүхдээ гэмт хэрэгт
хамтран оролцсон оролцооноос нь хамаарч ялыг ялгамжтай өгөх хэлбэрийг суулгаж
өгсөн. Урьд нь бол ийм байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн
хэргийнхээ нийгмийн хор хохирлыг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн
тохиолдолд мөн хүнд буюу онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүст гуравны хоёр,
тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ заасан. Бүр насанд хүрээгүй,
хэрэг анх удаа үйлдсэн хүмүүст 50 хувиар хорих ялын доод хэмжээг доош тат гэсэн
үзэл баримтлалыг оруулсан.
-Ялын бодлого зөөлрөх, хатуудахад хохирогч хэрэгтний хоёр
талын эрх ашиг хөндөгдөнө. Энэ зохицуулалтыг хэр амьдралд ойр тусгасан гэж
мэргэжлийн үүднээс тайлбарлах вэ?
-Бид яг энэ үүднээс шүүгдэгч талаа
бус хохирогч талаа харъя гэж байгаа. Хүний эд хөрөнгөнд хохирол учруулчихаад
зүв зүгээр байж байхаар учруулсан хохирлоо төлвөл төр таны ялыг хөнгөлж авч
үзэж болно гэсэн заалт оруулсан. Хохирогчийн өдий төдий мал хөрөнгийг авч
бусниулсан хүн бүрэн бүтэн болгож өгөхгүй 5, 6 жилийн ял авчихаад эргээд
ирдгийг зохицуулах хэрэгтэй. Хулгайн хэргийн ялыг багасгасан ч хүндрүүлэх
нөхцөл байдлыг нь тусгаж өгсөн байгаа. Бусдын өмч хөрөнгийг шамшигдуулсных нь
төлөө өөрийнх нь эд хөрөнгөнөөс хураахыг нэмэлт ялаар оруулсан. Санаатай буюу болгоомжгүй
гэмт хэргийн ялгааг шинэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гаргаж ирсэн. Авто тээврийн
гэмт хэрэг бол болгоомж хайхрамжгүйгээс үйлдэгддэг учраас ялыг хөнгөлж өгсөн.
Үйл явдал процессын хувьд зарим хэргийн хорих ялыг багасгаж, заримыг нь нэмсэн.
Хүн амын эрүүл мэндийн эсрэг, хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд хор хөнөөл
учруулсан, албан тушаал аж ахуйн эсрэг гэмт хэргийн ял үүнд хамаарч байгаа. Ял
хүндэрсэн асуудлыг манайхан зөвөөр ойлгох хэрэгтэй. Ард түмний эрх ашиг, хувь
хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт төр хатуу ялын бодлого баримтлахыг харгалзсан.
Ялын бодлогыг нийгмийн амьдралаас урган гарч буй нөхцөл байдлаас хамааран
тогтоодог. Энэ талдаа шинэ эрүүгийн хууль амьдралд илүү сууж өгсөн гайгүй сайн хууль
болсон гэж мэргэжлийнхэн үзэж байгаа.
-Хуулийн цоорхой гэж манайхан их ярьдаг. 10.000 төгрөг
хулгайлсан эмэгтэй 10 жилийн ял авлаа л гэдэг. Шинэ хуулиар иймэрхүү алдаа
завхарлыг залруулсан гэж баттай хэлэх үү?
-Ер нь цоорхой хууль гэж юу байхав
дээ. Ёгтолж л хэлж байгаа болохоос. Амьдралд хэрэглэх нь бас хэцүү юм аа. Аав,
ээж, ах, дүүгээ авч давхиж байгалийн давагдашгүй хүчин зүйлд аваар осолд орсон
хүнд сэтгэл санааны нэрмээс үзүүлж ял оноох нь амьдралд нийцэхгүй байна,хуулийн
цоорхой гээд байгаа нь аргагүй. Жишээ нь: дээрмийн гэмт хэрэгт хүний амь насанд
аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж байдаг бол булаалтын гэмт хэрэгт хүний
амь насанд аюулгүйгээр хүч хэрэглэх гээд заачихсан байдгийг нь нарийн ялгах салгах
нь амаргүй. Гэвч амьдралд зохицуулж ялгах салгахаас өөр аргагүй. Таны асуугаад
байгаа 10.000 төгрөг хулгайлаад 10 жилийн ял авчихсан гээд байгаа чинь
хүмүүсийн шуугиад байгаа шиг хэрэг биш. Хэнтий аймгийн эмэгтэйн хэрэг л дээ.
Насанд хүрээгүй байхдаа хулгай хийсэн. За яахав, насанд хүрээгүй юм байна, ялыг
хойшлуулъя гээд байж байтал дахиад хулгай хийсэн. Дахиад хулгай хийнгүүт нь
"За одоо нялх нойтон хүүхэдтэй юм даа" гээд тэнссэн. Тэнсэнэ гэдгийг
зарим нь ял биш гэдэг. Тэр нь заагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл ял чинь
хүндэрнэ гэсэн үг. Гэтэл дахиад л контор сав, хүний эзэмшил рүү нэвтэрч ороод
хүний цүнхнээс 20 гаруй мянган төгрөг хулгайлаад шийтгүүлсэн. Угаасаа хуулинд 2
удаа ял шийтгүүлсэн, түүнийх нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин
гэмт хэрэг үйлдсэн бол 10 жилийн ялтай гэж бий. 20.000 төгрөгөндөө гол нь биш.
Энэ хүн удаа дараалан хулгайн хэрэг үйлдсэн. Ер нь хулгайч хүний тухай нэг
эрдэмтэй хүн маш үнэн хэлсэн байдаг. Хулгайч айлд орохдоо их бага авна гэж
ордоггүй. Юу л байна хамах гэж шунахайрч хулгайлдаг учраас их бага авлаа гэж
үзэх нь буруу гэж үнэн л дээ.
-Хүн амины хэрэгт сэтгэл санаа цочирдон давчидсан үедээ
үйлдсэн бол гэж зүйл ангийг оруулна оруулахгүй гэж УИХ дээр нилээд маргалдсан.
Үнэхээр сэтгэл санаа давчидсан үгүйг нотлох нь шүүгчийн ур чадвар шалгасан
асуудал байх л даа?
-Хуучин хуулинд энэ нь байсан л даа.
Сэтгэл санааны маш том цочролд орж хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, ойр
дотныхонд нь аюул учрах байсныг хамгаалж хүний аминд хүрсэн. Энэ заалт байх уу
үгүй юу гэдэгт нэлээд маргалдсан. Эцэст нь энэ заалт байх ёстой юм байна гээд
оруулсан. Санаатай, санаандгүй, санаа сэтгэл цочирдож хүний амь хөнөөсөн гэсэн зүйл анги байх ёстой юм байна гэж үзсэн.
Шинээр нэмэгдсэн нь бол наториатчийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс хууль бус
нотолгоо гаргаж өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж зааж өгсөн. Мөн
хүчингийн хэрэгт эрх мэдэл албан тушаалаа ашиглан эрх мэдэлдээ байгаа хүнийг
хүчиндсэн бол зүйл анги чангаруулна. Монголын үй олон цэцэг цэврүү шиг охид
ажилд орох гэхэд гадны эздийн гуанз ресторанд ажлын байрны хүчирхийлэлд
өртдөгийг хязгаарлах үүднээс энэ заалт орсон. Мөн бэлгийн дур хүслийг ёс бусаар
хангасан, насанд хүрээгүй хүүхэдтэй ийм байдлаар хандсан бол онц хүнд гэмт
хэргийн бүлэглэлд оруулж үзнэ. Мөн байгаль орчны гэмт хэргийн нэмэлт засвар
асар их орсон.
-Хүний наймаа гэж саяхан хэсэг шуугилаа. Ялын бодлого нь
шинэ хуулиар яаж зохицуулагдаж байна вэ?
-90 оны зах зээлтэй зэрэгцээд хүн
худалдах биеэ үнэлэх мөнгө угаах, хар тамхи зэрэг гэмт хэрэг манайд гарч эхэлсэн.
Зах зээлд орохоос өмнө монголд энэ талын гэмт хэрэг ерөөсөө байгаагүй. Одоо бол
хүн худалдсан гэмт хэрэг олон улсын конвенцийнх нь дагуу эрүүгийн хуульд орсон.
Дэлхий нийтэд хүн наймаалах, хар тамхи, мансууруулахтай тэмцэх терроризмийг
санхүүжүүлэх зэрэгт чангахан ялын бодлого баримтална. Ашиг олох мөлжих зорилгоор,
амьдралын ядуу дорой байдлыг ашиглах үүднээс хүн худалдах, бага насны хүүхдийн
эд эрхтэнийг наймаалах, хулгайлах зорилгоор зарсан бол гэх мэт заалтууд багтсан.
Монголд хүн наймаалах гэмт хэрэг байсан. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлтлөө
биш л дээ. Би энэ талаар ч их ярьдаг. Эцэг эхийн хараа хяналт, манайханд их дутагдсанаас,
зар сурталчилгааны эмх цэгцгүй замбараагүй байдлаас энэ гэмт хэрэг хүрээгээ
тэлэх хандлагатай. Ард түмний оюун ухааныг чиглүүлэх, танин мэдэхүйн чиглэл нь
хэвлэлүүдэд бүр хаягдсан байна. Орой үдэш амарч байгаа олон нийтийг үхсэн хүний
цогцосны зурагаар цочоохоо болимоор байна. Гэмт хэргийн тусгай, байнга гаргадаг
сувагтай байвал дуртай нь ороод үздэг байж болно.
-Хар тамхины хэргүүдийг шийдэхдээ хэрэгтнүүдийг нь
нийгмийн хүүхэлдэй болголоо гэж урлагийнхан эсэргүүцэл зарласанд та хуульчийн
зүгээс хэрхэн хандаж байна?
-Хар тамхины хэрэгт ялын бодлого
чанга байх нь зөв. Монгол жижиг улс мансууруулах бодис газар авах юм бол сөнөж
мөхөх аюул ойрхон. Мөхчихсөн үндэстний түүх ч бий. Дэлхий нийтэд хар тамхи
мансууруулах бодистой тэмцэж байна. Гэтэл манайд урлагийнхан нь суучихаад
"Яадаг юм, гадаадад ийм байдаг" гээд ярьж байна. Гадаад нь
гадаадаараа, Монгол нь монголоороо байх ёстой. Залуусын хүмүүжил орчин үеийн
эмгэнэл болж байна. Хар тамхиа татна, мөнгөөр туйлна. Манай залуус Монгол
хэлээрээ ч зөв ярихаа больж байна. "Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул"
гэж гаалийнхан сайхан уриатай. Төрийн хуулийг эсэргүүцэж хар тамхичдыг өмгөөлж
байгаа хүмүүсээс та бүхэн ч бас асуух ёстой.
-Цаазаар авах ялаас дэлхий нийт татгалзаж байгаа гэдэг.
Монголын эрүүгийн нөхцөл байдалд энэ ял үгүй боллоо гэхэд ямар үр дагавар
дагуулах вэ? Эсвэл байх ёстой гэж үзэх үү?
-Одоохондоо МУ-ын эрүүгийн хуульд
цаазаар авах ял төрийн эсрэг, иргэдийн эрүүл мэндийн эсрэг, хүн төрөлхтөний энх
тайвны эсрэг гэмт хэрэгт гэхчилэн 6 зүйл ангид үйлчилдэг. Би бол цаазаар авах
ял байх ёстой, ёсгүйг дүгнэдэг хүн биш. Энэ ялыг байлгах үгүй эсэхийг хууль тогтоох
дээд байгууллага нь мэднэ. Дэлхий нийтийн жишгээ харах юм цаазын ялыг хуулиас халах
тийшээ урсгал явагдаж байгаа. Улс болгоны хууль эрх зүйн онцлог, иргэншлийн хэв
маяг ч үүнд нөлөөтэй. "Төр цаазладаггүй юм бол би өөрөө цаазалж ална.
Цусан өшөөгөө авна" гэж зарим нь ярьдаг. Та нар мэдэхгүй л дээ. Хуулийн байгууллагуудаар
ямар гомдол санал ирдэг гэж бодож байна.
Цаазаар авах ял төдийлөн гарын үзүүрээр хуулийнхны шийддэг юм биш. Олон шатны шүүх дамжиж, хуулиараа хянагдаж хуралдаанаараа орж шийдэгддэг. Одоогоор Монголын эрүүгийн нөхцөл байдлаа аваад үзэхэд энэ ял байхад буруудах юмгүй. Сүүлийн үед ах дүү, хамаатан садан төрлөөр нь бөөнөөр нь амь насанд нь хүрч, хөнөөсөн хэргүүд гарч байна. Хууль цаазгүй бол юуг л бол юуг хийчих хэмжээний хэргүүд гарах боллоо.
-Монголын шорон ачааллаа даахаа болилоо л гэнэ. Засч
хүмүүжүүлэх газар нь өнөөдөр юу болон хувираад байдаг юм бол?
-Социализмын үед Монголын нийт
шоронд дунджаар 700-800-гаад хүн байдаг байсан байх. Одоо бол нөхцөл байдлаа
дагаад өсч байгаа. Шинээр шорон барих гээд байгаа юм биш. "Ганц
худаг"-ийн газрыг өргөтлөх, дэлхийн жишгийн хорих газрын тухай л ярьж
байгаа. Шинэ хуулиар олонхи нь ял нь багасаж, зарим нь суллагдчихлаа. Миний
бодлоор хоригдлуудыг зүгээр хориод хоол идүүлээд суулгаад баймааргүй байгаа юм.
Хүнийг хүмүүжүүлэх талаас нь боловсрол амьдралын ухааныг суулгах талаас нь
анхаарах ёстой. Хөдөлмөр бүтээлийг нь ашиглах хэрэгтэй. Бид Германд хорих
газарт нь очиж үзэж байсан. Замын хавтангуудаа хоригдлуудаар хийлгэдэг юм
билээ. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын хавтас бланкуудаа ч тэднээр хийлгэж
байсан. Манай эмэгтэйчүүдийн хорих ч бас хувцас гутлаа хийдэг. Насанд хүрээгүйчүүдийн
хорихыг ч бас нөхцөл байдлыг нь анхаарах асуудал бий. Заавал өндөр хашаанд
байлгах шаардлага байна уу гэхчилэн яригдаж л байгаа юм билээ. Хорихын асуудал
бол хууль зүйн яамны асуудал.
-Нийгэмд дуулиантай олон хэргийг эцэслэн шүүсний хувьд энэ
олон жилд тэр гээд онцгойлох, ажил мэргэжлийн сонин содон тохиолдлууд олон
байдаг байх?
-Тийм хэрэг олон доо. Би сургууль
төгссөнөөсөө хойш л мөрдөн байцаагчаар ажиллаж, аймгийн прокурор байж хэрэг
батлаад л, улсын дээд шүүхэд хэрэг уншаад л олон жил ажилласны хувьд янз бүрийн
жигшүүрт хэргүүд бий. Энэ дотроос тэр нь сэтгэл санаанд үлдээгээд онцлох юм
байхгүй. Харин Монголын анхны ерөнхий сайд Бодоогийн цагаатгалын хэргийг би
цагаатгаж байсан. Хэргийн материалыг уншихад их л сонин юм байдаг юм билээ. Тэр
үед шүүх гэж байгаагүй. Шүүх яам нь асуүдлыг авч хэлэлцдэг байсан. Тэр үеийн
төрийн эсрэг бодлого зохион байгуулж байсан хүн мөн юм уу, үгүй юм уу? гэдгийг
цугларсан нотлох баримтаас нь харахад их сонирхолтой байсан. Тэгээд цагаатгагдсан.
-Та казиногийн хэргийг даргалж шүүсэн. Энэ УИХ 3 гишүүнийхээ
эрхийн асуудлаар тэр хэрэг шиг болгочихно гэж их болгоомжиллоо шүү дээ?
-Казиногийн хэргийн эзэд өөрсдийгөө
хийгээгүй гэж өмгөөлөх эрх нь байгаа. Ярьснаар нь мянга яриад ч хийгээгүй
болчихдог юм биш. Нотлох баримтыг нь үндэслээд л шүүх ял шийтгэл өгдөг.