gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Coal Mongolia 2017: Нүүрсний компаниудын санхүүжилтийн 74 хувь нь гадаадын банк

Б.Эрдэнэчимэг
2017-09-07
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 27 минут
2017.09.07

Coal Mongolia 2017 чуулган долоо дахь жилдээ болж байна Нүүрсний салбарынхан буюу нүүрс олборлогч уурхайнууд, тэдгээрт бараа материал ханган нийлүүлэгчид, бодлого тодорхойлогчид болох Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Эрчим хүчний яам, эдгээр яамдын агентлагийн мэргэжилтнүүд болон нүүрсний гол хэрэглэгчид болох урд хөршийн худалдан авагчид чуулж байна.

Долоо дахь удаагийн чуулган Шангри Ла зочид буудалд эхэллээ. Чуулганыг нээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав үг хэллээ. Энэ удаагийн чуулганд БНХАУ-ын Үндэсний нүүрсний ассоциацийн мэргэжилтнүүд оролцож байгаа юм. Иймд зөвхөн нүүрс олборлогчид төдийгүй нүүрс худалдан авагчид ч оролцсон хурал болж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд олзуурхаж байна.

Чуулганы өнөөдрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу.

  10 цаг 44 минут
2017.09.07

"Австралиуд шинэ нөхцөлдөө тохируулаад порт хүрэх өртгөө 120 доллараас 80 доллар болгож бууруулсан. Харин манайх 110 доллар байна.

  10 цаг 48 минут
2017.09.07

Энэ удаагийн чуулганы гол зорилго нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гэдгийг зохион байгуулагч Л.Наранбаатар онцоллоо. Учир нь нүүрсний уурхайнууд бүх хүчин чадлаараа ажиллаж жилд 60 сая тонн нүүрс олборлосон. Гэвч өнгөрсөн онд үүний ердөө талыг буюу 26 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон байна. Иймд олборлосон бүх нүүрсээ нөөцлөөд байлгүй хурдан хугацаанд худалдах нь чухал байгаа аж.

  10 цаг 49 минут
2017.09.07

  10 цаг 57 минут
2017.09.07

Энэ оны эхний 7 сарын байдлаар манай улс 21 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт болсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Coal Mongolia 2017" чуулганд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ онцолжээ. Экспортын нүүрсний 96 хувийг бид урд хөршдөө нийлүүлдэг. Ингэснээр тус улсын импортын нүүрсний 40 хувийг монголын өндөр чанартай, коксжих нүүрс эзэлж байна. Энэ хувийг өсгөх арга замуудыг хайн, гарц эрэлхийлэх зорилгоор нүүрсний салбарынхан хуралдаж байна. Австрали улс нүүрсний худалдаагаараа Хятадын хамгийн том нийлүүлэгч. Гэвч тул улстай өрсөлдөх боломж одоогоор байхгүй гэдгийг "Монголын уул уурхай" корпорацийн захирал Г.Батцэнгэл илтгэлдээ онцолллоо.

  11 цаг 05 минут
2017.09.07

  11 цаг 09 минут
2017.09.07

  11 цаг 34 минут
2017.09.07

Энэ удаагийн чуулганы гол зорилго нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гэдгийг зохион байгуулагч Л.Наранбаатар онцоллоо.

Учир нь нүүрсний уурхайнууд бүх хүчин чадлаараа ажиллавал жилд 60 сая тонн нүүрс олборлосон. Гэвч өнгөрсөн онд үүний ердөө талыг буюу 26 сая тонн коксжих нүүрсийг экспортолсон байна. Иймд олборлосон бүх нүүрсээ нөөцлөөд байлгүй хурдан хугацаанд худалдах нь чухал байгаа аж.

  11 цаг 35 минут
2017.09.07

Хэрлэн голын нийт усны хоёр хувийг л даланд хуримтлуулна. Чуулганы нээлтийн дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны газрын дарга Ж.Ганбаатар тус яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдээ танилцууллаа. Өмнийн говьд алт, зэс, нүүрс гэх мэт өндөр үнэтэй эрдсүүдийн арвин их нөөц байгааг хайгуулын ажлын үр дүнд тогтоосон. Гэвч усны хомсдолын улмаас нөөц баялгаа ашиглах боломжгүй байна. Үүний наад захын жишээ нь төрийн өмчит Тавантолгойн уурхайн дэргэд нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл гацсан тохиолдол юм.

Орон нутгийн ИТХ нойтон аргаар буюу ус ашиглан нүүр угаахыг зөвшөөрөөгүй. Иймд олон мянган ам.доллараар хийсэн ТЭЗҮ хэрэггүй болж, шинээр судалгаа хийх шаардлага гарсан. Говьд барих энэ мэт олон үйлдвэрийн ус хангамжийг Хэрлэн голоос татах шийдвэрийг наймдугаар сард гаргасан байна. Хэрлэн голын нийт усны ердөө хоёр хувийг даланд хуримтлуулна гэв. Энэ нь голын урсац болон хүрээлэн буй орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлалаа.

Coal Mongolia 2017 чуулганы үдээс өмнөх илтгэлүүд дуусаж, түр завсарлалаа.

  11 цаг 43 минут
2017.09.07

Эрдэнэс Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдтой хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. Түүнээс асуусан эхний асуулт "Яагаад Гашуун сухайт боомтоор нэвтэрч байгаа нүүрс тээвэрлэгч машинуудын цуваа урт болоод, гацчихав аа. Үүний шалтгаан юу байж болох вэ?... "

  12 цаг 12 минут
2017.09.07

"Очир Ундраа" группийн үүсгэн байгуулагч Т.Гантөмөртэй ярилцлаа. Түүнээс улстөрийн тогтворгүй байдал бизнес эрхлэхэд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуусан юм.

  14 цаг 36 минут
2017.09.07

Coal Mongolia 2017 чуулганы хоёрдугаар хэсэг Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форумаар эхэллээ.

Хятадын Үндэсний Нүүрс Ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөүрэн “Хятадын нүүрсний салбарын хөгжлийн хандлага” илтгэлийг тавьж байна.

СҮН ШӨҮРЭН: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯВУУЛАХ ЦАГ БИДНИЙ ӨМНӨ ИРЛЭЭ

Тэрбээр, "БНХАУ бол дэлхийн нүүрсний олборлолт болоод хэрэглэгч хамгийн том орон гэдгийг тэрбээр онцоллоо. Дэлхийн нүүрсний хэрэглээний 41 хувийг БНХАУ хэрэглэж байна. Эрчим хүчний компаниуд болон нүүрсний үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд аж үйлдвэрийн паркийг ажиллуулж байна.

10 сая тонноос дээш хүчин чадалтай угаах үйлдвэрүүд ажиллаж, бүрэн автоматжисан үйлдвэрүүд ч амжилттай ажиллаж байна. Нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлж, өндөр үр дүнтэй дэлхийн технологийг суурилуулснаар хүлэмжийн хийг бууруулахад чухал нэмэр оруулж байна. Гадаад болон дотоодын хамтын ажиллагаа өргөжиж, АНУ, ОХУ, Энэтхэг, Австрали, Монгол зэрэг улсуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж экспорт, импортоо нэмж байна. Хөрөнгийн биржээр хөрөнгө татах ажлыг ч эрчимжүүлж байна.

Аюулгүй үйлдвэрлэл маш чухал бөгөөд үүнийг тасралтгүй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, стандартыг улам чангатгаж байгаа нь нүүрсний үйлдвэрийн аюулгүй байдал улам сайжирч байна.

Дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ өсч, өөрчлөгдсөөр байна. Байгаль орчноо хайрлах, ногоон хөгжлийн чиглэлээр илүү ажиллан, байгаль орчиндоо ээлтэй үйлдвэрлэл явуулах цаг үе бидний өмнө ирээд байна. Хуучин технологийг халж, шинэ техник технологийг нэмэгдүүлэхэд чухал анхаарал хандуулж байна. Хятадын эрчим хүч, нүүрсний салбарыг хөгжүүлэхийн тулд төр засаг алсын хараатай, тогтвортой бодлого явуулж байгааг дурдах нь зүйтэй.

Орчин үеийн технологиор, бүрэн автомажисан үйлдвэрүүдийг улам олон болгох нь бидний зорилго. Байгаль орчинд ээлтэй технологийг бид тасралтгүй нэвтрүүлж, нөөцийг бүрэн ашиглаж, хүлэмжийн хийг бууруулах олон улсын өмнө хүлээсэн үүргээ ч биелүүлсээр байх болно.

БНХАУ болон Монгол Улсын хувьд нүүрсний салбараар дамжуулан хоёр орны харилцаанд олон эерэг үр дүнтэй, харилцан ашигтай шийдвэрүүдийг гаргана гэж найдаж байна хэмээн тэрбээр өөрийн танилцуулгаа дуусгасан юм.

  14 цаг 37 минут
2017.09.07

  14 цаг 58 минут
2017.09.07

Дараагийн илтгэлийг S&P GLOBAL PLATTS-ийн ахлах шинжээч Эдвин Ёо “Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээл дэх Монголын үүрэг роль ” сэдвээр тавьж байна.

"Коксжих нүүрсний үнэ сүүлийн арван жилд гурван удаа 300 ам.доллар давснаас маш их үнийн хэлбэлзэлтэй бүтээгдэхүүн гэдгийг харж болохоор байна. Ингээд харахаар нийлүүлэлтээс хамаарсан зах зээл юм байна гэдгийг мэдэж болохоор байна.

БНХАУ бол томоохон худалдан авагч, Австрали бол томоохон нийлүүлэгч учраас энэ хоёр улсаас  л үнийн өөрчлөлт хамаарч байна. Энэ жилийн хувьд долдугаар сараас хойш 30-40 хувийн өсөлт үүссэн. Энэ нь Автралийн нийлүүлэлт буурсан, БНХАУ-д гарсан дөрвөн удаагийн үйлдвэрийн осолтой холбоотой.

Коксжих нүүрс төдийгүй гангийн ханган нийлүүлэлтийн талаар тэрбээр мэдээлэл өгч байна. Монгол Улс экспортын хувьд Канадтай ижил хэмжээний коксжих нүүрс гаргадаг учраас дэлхийн зах зээлд том байр суурь эзэлдэг. Монгол Улс газарзүйн байрлалаас хамаараад  экспортынхоо бараг 99 хувийг БНХАУ-д нийлүүлдэг. Тэгэхээр БНХАУ-ын зах зээлд өөрийн байр сууриа эзэлсэн гэсэн үг. 2015, 2016 онд ч БНХАУ-ын нүүрсний хэрэглээнд Австралийн нийлүүлэлт багасч Монголынх нэмэгдсэн.

Монгол нүүрсний чанар боломжийн Австралийн нүүрсийг орлох боломжтойн дээр БНХАУ-ын нүүрстэй хольж ашиглах боломжтой" гэдгийг тэрбээр хэлсэн юм.

  15 цаг 23 минут
2017.09.07

Голомт банкны Байгууллагын Банкны газрын захирал Д.Бадрал “Нүүрсний салбар дахь банкны оролцоо” сэдвээр илтгэл тавьж байна.

Д.БАДРАЛ: ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙГ НЭМЭХГҮЙН ТУЛД ХАМТЫН АЖИЛЛАГАА ЧУХАЛ

"2016 онд манай улсын эдийн засгийн өсөлтийг дөрөвдүгээр улиралд хийсэн нь нүүрстэй холбоотой байсан. Нүүрсний салбар банкны салбарт маш том нөлөө үзүүлдэг юм байна гэдэг нь тодорхой болчихсон. Нүүрс гэдэг зүйл манай улсын эдийн засаг банкны салбарт маш том нөлөө үзүүлдэг зүйл болчихож.

Уул уурхайн салбарын зээлийн хэмжээ 2000 онд 25 хувь орчмыг эзэлж байсан бол одоо 7 хувь болтлоо буураад байна. Учир нь уул уурхайн салбарт олгосон чанаргүй зээлийн хэмжээ өссөн.

Нүүрсний компанийн санхүүжилтийн 74  хувийг гаднын, 26 хувийг дотоодын банк олгож байгаа бөгөөд энэ тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгааг харж Голомж банкны зүгээс 83 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Тэр дундаа шин технологид илүү анхаарал хандуулсан байна.

Уул уурхай тэр дундаа нүүрсний зах зээлийн чанар муу байна гээд үүнээс зайгаа барих бус илүү ойртон ажиллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал" гэдгийг тэрбээр онцоллоо.

  15 цаг 46 минут
2017.09.07

  15 цаг 49 минут
2017.09.07

“Эрдэнэс Таван Толгой” ХК-ий Гүйцэтгэх захирал Д.Ариунболд, “Эрдэнэс Таван Толгой ХК-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө, хөгжлийн стратеги” илтгэлийг тавьж байна.

Үүсгэн байгуулагдсанаас хойш 1828 хоног аюул осолгүй ажиллаж байгаа 645 хүнийг ажлын байртай компани гэдгийг тэрбээр танилцуулж байна.

Компани энэ онд нийт 20 сая тонн нүүрс олборлонод байгаа аж. 1072 ширхэг хувьцааг амь оруулах ажлыг эхлүүлэх эхлэл болгож, бүртгэлийг баталгаажуулж байна гэдгийг тэрээр хэллээ.

Компанийн дунд хугацааны төлөвлөгөөндөө нөөцөө баталгаажуулж, үнэлгээ хийлгэх ингэхдээ хайгуулаа хийгээд гарсан үр дүнгийнхээ дараа үнэлгээгээ хийлгэхээр болжээ.

  16 цаг 38 минут
2017.09.07

ЗАН ГАНФЕН: ШАНГСИ МУЖ БОЛОН МОНГОЛЫН НҮҮРСИЙГ ХОЛЬЖ ШИНЭ ТӨРӨЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Шангсигийн коксжих нүүрсний аж үйлдвэрийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд гүйцэтгэх дэд захирал Зан Ганфен, “Шангси мужийн баяжуулах үйлдвэрүүд дэхь Монгол нүүрсний эрэлт” сэдвээр илтгэл тавьж байна.

Монголын нүүрсний нөөц 1623 сая тонн, дэлхийд эхний аравт багтаж байна. Үүнээс 80.5 сая тонн нөөц одоогийн байдлаар баталгаажсан бөгөд 80 хувь нь БНХАУ-ын хил орчимд тархсан байдгийг тэрбээр онцолж байна.

Монгол нүүрсний чанар маш сайн бөгөөд Шангсигийн нүүрстэй хольж хэрэглэх байдал ажиглагдаж байна гэв.

Шангси муж нь БНХАУ-ын коксжих нүүрсний томоохон зах зээл бөгөөд Монголын нүүрсний хамгийн том зах зээл. Монгол болон Шангси мужийн нүүрсийг хольж цоо шинэ төрлийн нүүрсийг гаргаж зах зээлд гаргаж болохоос гадна технологийн дэвшлийг ашиглах боломжтой манай улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ тэрбээр хэлж байна.

  16 цаг 53 минут
2017.09.07

Хамгийн сүүлийн илтгэлийг БНХАУ-д нэр хүнд бүхий Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компанийн дэд ерөнхийлөгч Сара Лю “БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн” сэдвээр тавьж байна.

"Нүүрсний үйлдвэрлэл хэрэгцээнээсээ давж, үнэ унасан үед засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсний дотор нүүрсний чанарт зохицуулалт хийж, үйлдвэрлэлийн хэмжээг бууруулж, хууль бус үйлдвэрлэлд зохицуулалт хийх зэрэг арга хэмжээг авч байсан.

2011-2015 оны хооронд ашгийн хэмжээ буурсан. Тиймээс 2016 оны эхээр хэд хэдэн шинэчлэлт хийсэн. Үндсэндээ нүүрсний үнийг тогтворжуулж, тэнцвэртэй байдлыг хангахын тулд үйлдвэрлэлийг багасгасан. Хуучин мэдээлэлийг шинэчилж, хүчин чадлын хэмжээг тогтоосон. 330 ажлын өдрийг  276 бууруулж, зардал хэмнэсэн. Энэ мэтчилэн бодлого явуулсны үндсэн дээр үйлдвэрлэлийн хэмжээ буурч, үнэ өссөнөөр компаниуд ашигтай ажиллаж эхэлсэн. 500 юаниас 1600 юань хүртэл өсөлт үзүүлэн хэвийн хэмжээнд дөхөж очсон" гэдгийг тэрбээр хэллээ.

  17 цаг 37 минут
2017.09.07

Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум үргэлжилж байна. Илтгэлүүд дуусаж, хэлэлцүүлэг эхэллээ. Манай улсын нүүрсний хамгийн том худалдан авагч нь БНХАУ. Тус улсын импортын нүүрсний зах зээл дэх байр сууриа бататгахыг төр, хувийн хэвшил зорьдог.

Тус улсад нүүрс нийлүүлдэг эхний 4 улс нь Индонез (43 сая тонн), Австрали (33 сая тонн), Монгол (25 сая тонн), ОХУ (17 сая тонн тус тус нийлүүлсэн) юм.

Хятад коксжсон нүүрснээс гадна антрицид төрлийн нүүрс худалдан авдаг. Бага хүхэрлэгтэй, бага үнс ялгаруулдаг нүүрс худалдан авах сонирхолтой гэдгээ хэлэлцүүлэгт оролцсон хятадын мэргэжилтнүүд онцоллоо. Тус улс эрчим хүчний нүүрс худалдан авах төлөвлөгөөтэй эсэхийг нэгэн оролцогч асуухад Хятадын Үндэсний нүүрсний ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Сүн Шөүрэн "Манай улсын эрх баригчид ирэх 4 жилд дулааны цахилгаан станц барихгүй гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр эрчим хүчний нүүрсний эрэлт өсөхгүй. Агаарын бохирдлын улмаас усан цахилгаан станцууд нэмж барьж байна" гэв. Мөн тус улсад эрчим хүчний нүүрсний үнийг төр хатуу хянан тогтоодог, харин коксжих нүүрсний үнийг эрэлт  тодорхойлдог гэсэн юм.

Хэлэлцүүлэг 18.00 цагт өндөрлөлөө. Coal  Mongolia 2017 чуулган маргааш 09.00 цагт эхэлнэ.    

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан