Монголын ширэн бээлийтнүүд анх 1974 оноос эхлэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний рингэнд тулалдаж эхэлжээ.
Энэ цагаас хойш Монгол Улсаараа овоглон тулалдсан ширэн бээлийтнүүд нэг алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэн болжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн аваргын хос медалиар энгэрээ гоёж ард түмнээ баярлуулсан.
Олимпийн наадмын мөнгөн медальт Н.Төгсцогт 17 насандаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж Миланы рингэнд шуугиан тарьж байсан билээ.
Алтан медаль
- 48 кг: П.Сэрдамба -Милан-2009
Мөнгөн медаль
- 57 кг: P.Отгонбаяр -Мюнхен-1982
- 60 кг: Т.Үйтүмэн -Будапешт-1997
- 54 кг: Э.Бадар-Ууган -Чикаго-2007
- 51 кг Н.Төгсцогт -Милан-2009
Хүрэл медаль
- 48 кг: Э.Цогтжаргал -Taмпере-1993
- 60 кг: У.Мөнх-Эрдэнэ -Милан-2009
- 48 кг: Д.Сэрдамба -Баку-2011
- 60 кг: У.Мөнх-Эрдэнэ -Алматы-2013
2017 оны Германы Хамбург хотноо болж буй ДАШТ-нээс олимпийн хүрэл медальт Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч медалийн болзол хангаад байгаа.
Өнөө шөнө медалийн өнгө хувиргах тулаанаа хийнэ. Чөлөөт бөх, жүдо бөхийн дэлхийн аваргуудыг залгамжлан АЛТАН медаль хүртэхийг хүсэн ерөөе.