Гараа эвхэн, цомцойн суух зургаан настнууд ангийнх нь цонхоор өнгөлзөх эцэг эхчүүд рүүгээ инээмсэглэн даллана. н.Мөнхтуяа багштай 1В ангийн хичээл Чингис хааны тухай өгүүлэх богино хэмжээний хүүхэлдэйн киногоор эхэллээ. Овоо анхааралтай үзэж сууснаа төд удалгүй эхнээсээ залхаж, зарим нь чилж, сүүлдээ ихэнх сурагчдын анхаарал сарничхав. Харин нэг ч сурагч уйлсангүй. Дараа нь багш сурагчдаасаа асууна:
-Тэмүүжин гэж хэн бэ?
-Манай дүүг Тэмүүжин гэдэг. Одоо гурван настай.
-Манай дүү ч гэсэн сая төрсөн. Тэгээд Тэмүүжин гэдэг нэр өгсөн.
-Сая кинон дээр гарсан хатан Чингис хааны юу нь вэ?
- Эхнэр нь (Уг нь Чингис хааны ээж Өүлэн байв).
Бид 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтийг сурвалжлахаар Төв аймгийн Зуунмод хотын "Хүмүүн" цогцолбор сургуулийг зорьсон юм. Тус сургуулийн нээлт хотынхоо төв талбайд болов. Талбай дүүрэн цоо шинэ хувцастай, үсээ сайхан самнасан хүүхдүүд цуглажээ. Тэд бүгд л өнгөлөг бөгөөд баяртай харагдана. Бага ангийн сурагчид хөөцөлдөн тоглож, хамт ирсэн дүү нараа өхөөрдөн саатуулж байхад зарим нь юу болоод байгааг ойлгож байгаа болов уу гэмээр нойрмог царайлан аав ээжийнхээ гараас зууран зогсжээ.
Харин дунд, ахлах ангийн сурагчид удаан уулзаагүй ангийнхантайгаа тэврэлдэн мэндчилж, өндрөө хэмжицгээн, хөгжилдөн зогсоцгооно. Зарим нь эр эмээрээ ялгаран, хоорондоо жиг жуг хийцгээх аж.
Уламжлал ёсоор тус сургуулийн ерөнхий захирал Л.Эрдэнэцэцэг үйл ажиллагааг нээж үг хэллээ. Тэрээр "Энэ хичээлийн жилд манай сургуульд нэгдүгээр ангийн 300 гаруй, аравдугаар ангийн 58 сурагч шинээр элссэн. Нийт 2400 сурагчтай хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд бэлэн боллоо.
Бид энэ жил багшийн хөгжлийг хангах замаар сурлагын чанарыг сайжруулах, сурагчдын хөгжил, төлөвшилт дээр онцгой ахиц гаргах, эцэг эх-багш-сурагчдын харилцааг идэвхжүүлэх гэсэн гурван үндсэн зорилгыг тавин ажиллана" гэв.
"Хүмүүн" цогцолбор сургуулийн сурагчид 2016-2017 онд улсдаа хичээл, урлаг, спортын олон амжилт гаргажээ. Мөн тус сургууль нь Төв аймгийн 30-н ерөнхий боловсролын сургуулиас 12 жил дарааллан шилдгээр шалгарчээ.
"Манай сургуулиас дөрвөн хүүхэд улсын төрөлжсөн олимпиадад оролцож, бүгд эхний гурван байранд орсон. Эдгээр хүүхдүүд маань гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах урилга хүлээж авсан. Энэ зун манай сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид Орос улсад зохиогдсон хүүхдийн спортын наадамд 28 орны багтай өрсөлдөж хүрэл медал хүртсэн. Мөн 12Д ангийн сурагч, жүдоч Д.Номинзул маань Самбо, жүдо бөхийн өсвөрийн улсын аварга, Ази тивийн аварга болсон" хэмээн захирал Н.Эрдэнэцэцэг бахархан өгүүллээ.
Авьяаслаг сурагчдын дуу, бүжгийн үзүүлбэрийн дараа жүдогийн секцийн сурагчид цоглог хөгжмийн хэмнэлд сонирхолтой үзүүлбэр үзүүлж олныг баясгав. Үүний дараа бага сургуулийн найрал дуучид:
Зуны бороо шиг баясгалантай
Өнгийн солонго шиг инээмсэглэлтэй
Жаргалтай Монголын саруул өглөө
Жавхлантай цагийн гэгээн туяа... хэмээх Ш.Бадарчийн шүлэг "Гэрэлт нарны хүүхдүүд" дууг дууллаа.
Ингээд "Хүмүүн" цогцолбор сургуулийн энэ хичээлийн жилийн анхны хонхны дуу эгшиглэж сурагчид хичээлдээ суухаар явцгаалаа.