УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өнөөдөр /2025.04.11/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр ярианыхаа эхэнд, Монголын төрийн өмчийн сургуулиудын менежментийг сайжруулах төслийг гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ төслийн талаар буруу зөрүү ойлголт гарч, олон сэтгүүлч үүнд хариулт авахыг хүссэн учир тайлбар өгч байна гэв.
Тайлбартаа, Би “Шинэ Монгол” сургуулийг үүсгэн байгуулсныг та бүхэн мэднэ. Тэтгэврийн насанд хүрээд “Шинэ Монгол” сургуулийнхаа сайн туршлага, нөү хауг дамжуулах, ялангуяа сургуулийн менежентийг сайжруулах чиглэлээр нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хөтөлбөр санаачлан 2020 оноос хэрэгжүүлж байна. Нэгдүгээр үе шатанд сумын хоёр, аймгийн төвийн хоёр, Улаанбаатар хотын төвийн болон гэр хорооллын тус бүр хоёр, нийт найман сургууль хамруулсан.
Нэгдүгээр үе шат хэрэгжиж байх үед Боловсролын өмнөх сайд Л.Энх-Амгалан сайд төслийн сургуулиудтай танилцаад “Энэ төслийг өргөжүүлье. Та найман сургуулиа 80, 80 сургуулиа 800 сургууль болгоорой” гэсэн хүсэлт тавьсан. Ингээд бид 2023-2024 оны хичээлийн жилд 60 сургууль болгосон. Сумын 31, аймгийн төвийн 27 сургууль, Улаанбаатар хотын хоёр сургуульд хэрэгжүүлсэн. Төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэн учир МАН-аас надад “Боловсролын салбарыг төлөөлөн сонгуульд нэр дэвшиж, төсөл хөтөлбөрөө далайцтай хэрэгжүүлээч. МАН болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ хөтөлбөрийг оруулаач” гэсэн хүсэлт тавьсан.
Ингээд 2024 оны 7-р сард УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2024 оны 9-р сараас төслийн 3-р үе шат эхэлж, 120 сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Монголын төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн чанар ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Боловсролын реформ хийе гэвэл сургуулийн реформ хийнэ. Үүнийг дэлхийн улс орнууд ч хэлж байна. Нэгж сургууль сайжирч байж сургалтын чанар сайжирдаг. Манай улсын нийт хүүхдийн 90 хувь нь төрийн өмчийн сургуульд сурч байна. Монгол Улсын хөгжлийн ганц гарц нь боловсрол. Боловсролтой иргэнтэй улс хөгждөг.
-Та УИХ-ын гишүүн болсноос хойш энэ чиглэлээр ямар ажил амжуулав?
-Төрийн өмчит сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиуд ямар байдалд байгаа талаар суурь судалгаануудыг хийлээ. Судалгааны үр дүнгээ Ерөнхий сайд, УИХ дахь МАН-ын бүлэг болон байнгын хороонд танилцуулсан. УИХ-ын даргын захирамжаар 9-р сарын 5-нд батлагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, багшийн хомсдолыг бууруулах, багшийн үнэлэмжийг дээшлүүлэх, сургуулийн менежментийг сайжруулах асуудлаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагчаар би томилогдсон.
Энэ хүрээндээ судалгаа хийж, судалгаагаа Ерөнхий сайд болон Сангийн сайдад танилцуулсан. Үр дүнд нь 2026 оныг “Боловсролын жил” болгон зарлалаа. Боловсролын салбарыг цогцоор нь хөгжүүлэхийн тулд 10 зүйлийг хийх хэрэгтэй гэж би танилцуулгадаа дурдсан. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт. Улсын хэмжээнд 157 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж байж төрийн өмчит сургууль, цэцэрлэгт нүүрлээд буй хамгийн хүндрэлтэй асуудал болох ачааллыг бууруулна. Нэг ангид сурах хүүхдийн тоо 40, 50, 60-аас дээш давсан байгааг 30 хүргэвэл стандарт хангагдана. Гэхдээ 39 хүртэлхийг тэвчье, 40-өөс дээш бол үл тэвчье гэж үзэж, 150 сургууль шинээр барихаар тооцоолсон.
Улсын хэмжээнд 157 сургууль, 95 цэцэрлэг шинээр барьж байж төрийн өмчит сургууль, цэцэрлэгт нүүрлээд буй хамгийн хүндрэлтэй асуудал болох ачааллыг бууруулна.
Хоёрдугаарт, Үүнийг дагаад багш нарын хэрэгцээ гарна. “Шилдэг сурагч төрөлх сургуульдаа” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, ЭЕШ-д 600-гаас дээш оноотой шилдэг оюутныг суралцах хугацаанд нь цалинтай болгож, төгсөөд ирэхэд нь ипотекийн зээлд хамруулъя. Таван жил үр дүнтэй ажиллавал Азийн багшаа сайн бэлддэг сургуулиудад магистрт сургая. Төгсөж ирээд таван жил ажиллавал төлбөрөөс нь чөлөөлье гэх зэргээр багш мэргэжлийн сайхныг мэдрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилга гаргасан. Энэ бол хоёр дахь ажил.
Гуравдугаарт, сургуулийн барилгын хүртээмж нь дээшилбэл менежментийг сайжруулъя. Сургуулийн захирлуудыг бэлтгэдэг болъё. Мөн хичээлээс гадуурх ажлууд буюу хүүхдийн зүрх сэтгэлийн боловсролд анхааръя гэх мэт ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оныг "Боловсролын жил" болгон зарласан.
Би тэтгэвэрт гарсан хүн гэж ярианыхаа эхэнд хэлсэн дээ. 61 насандаа би УИХ-ын гишүүн боллоо. Монголынхоо бүх сургуулийг “Шинэ Монгол” сургууль шиг болгоно гэсэн зорилт тавьсан. “Шинэ Монгол”-д мөнгө, төлбөрөөр биш менежментэд нь байдаг нөү хау, тэргүүн туршлагуудыг улсын сургуулиудад нэвтрүүлнэ. Зарим хүн үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж байна. Тийм зүйл байхгүй.
-“Шинэ Монгол” сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн Боловсролын сайд боллоо. Таны санаачилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1.2 тэрбум төгрөг тус яамнаас шилжүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил гэж шүүмжилж байна л даа. Та ямар хариулт хэлэх вэ?
-П.Наранбаяр сайд манай сургуульд ажиллаж байсан. Ажил байснаар нь хамаарал бүхий гэж холбож яривал Монгол Улсад бүх хүн холбоотой болох байх. Энэ төслийн санхүүжилт “Шинэ Монгол” болон бусад хувийн сургуульд орсон бол ашиг сонирхол гэж болно.
Төрийн сургуулийн менежментийг сайжруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг “Шинэ Монгол Судалгаа хөгжлийн төв” ТББ-д орж байгаа. Тэр ТББ-ын сургуулийн менежментийг сайжруулах төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд зарцуулагдана. Санхүүжилт нь 1.2 тэрбум байх уу, 3 тэрбум төгрөг байх уу? гэдэг нь хөтөлбөрт хэдэн сургуулийг хамруулахаас шалтгаална. Нөгөө талаас би энэ төслийг өмнө нь хоёр жил удирдахдаа нэг ч төгрөгийн цалин аваагүй. Энэ бол нэг сургуульд 10 сая төгрөгийн төсөвтэй төсөл.
10 сая төгрөгөөр юу хийдэг вэ? гэхээр, 32 долоо хоногийн турш сургуулиудад менежментийг сайжруулах сургалт орно. Нийт 96 цагийн хичээл орно. Дээр нь жилд хоёр удаа бүх сургуулиар явах томилолтын зардал орно. Сургалт орчихоод орхихгүй. Сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтанд хичээл орно. Дараа нь гэрийн даалгавар өгнө, дараагийн долоо хоногт нь сургуулиуд багшаа яаж хөгжүүлэх талаар туршлагаа 20 минутад ярина. Гэрийн даалгавар шалгахад чиглүүлэгч багш 2-3 цаг зарцуулдаг. Тэгэхээр нэг сургуульд 188 цаг зарцуулж байна. 188 цагийн сургалтын дараа улсын сургуулиуд бодитоор өөрчлөгдөж байна. Энэ талаар хөтөлбөрийн үр дүнгийн талаар хамрагдсан сургуулиуд цахим хуудаснаа нээлттэй бичсэн байна лээ. Сэтгүүлчид та бүхэн тэр сургуулиудаас нь тодруулж болно.
Сургуулиудын 90 хувь нь төсөлд хамрагдсандаа сэтгэл хангалуун байгаа. 10 хувь нь өөрчлөлтийг хүсдэггүй буюу багш нар нь эсэргүүцэж хүлээж авч байна. Өөрчлөлт гэдэг амар биш, сургуулиудаас маш их хүчин чармайлт шаарддаг зүйл юм.