2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр 7360 суудал бүхий төрийн өмчийн 17 сургууль, концессын гэрээгээр 4600 суудал бүхий дөрвөн сургууль, нийт 21 сургуулийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 11.940 суудлаар нэмэгдэнэ гэж БСШУС-ын яамнаас мэдээллээ.
Үүнээс 2240 суудал бүхий төрийн өмчийн дөрвөн сургуулийн барилга есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ашиглалтад орох юм байна.
Мөн улсын хэмжээнд 2018 онд ашиглалтад орох 6588 суудал бүхий 13 сургууль, нэг спорт заалны барилга баригдаж байна. Үүний 320 суудалтай нэг сургууль, спорт заал нь Улаанбаатар хотод баригдаж буй гэнэ.
Хөрөнгийн эх үүсвэр нь шийдэгдэж, концессоор барихаар шийдвэр нь гарсан 42,160 суудлын хүчин чадалтай 78 сургуулийн барилга, 380 орны хүчин чадал бүхий гурван дотуур байрны барилга, 20,160 хүүхдийн хүчин чадал бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг 2018 онд эхлүүлэх юм байна. Харин Улаанбаатар хотод 3200 хүүхдийн хүчин чадалтай хувийн 11 сургууль нэмэгдэнэ гэж мэдээлэв.