Боловсролын сайд П.Наранбаяр математикийн олимпиадыг Монголд анх удаа зохион байгуулж байсан Монгол Улсын гавьяат багш, МУБИС-ийн хүндэт профессор, доктор Г.Загдрагчааг хүлээн авч уулзлаа.
Өдгөө 92 настай ахмад багш математикийн олимпиадынхаа тухай он, сартай нь тод санаж, ярих бөгөөд 1959 онд Олон улсын математикийн олимпиад /ОУМО/ анх Румын улсад болоход ажиглагчаар оролцож, 1964 онд Монгол Улсынхаа төлөөллийг оролцуулж байжээ.
Улмаар 1965 онд Монголын Математикийн олимпиадыг анх зохион байгуулснаас хойших 60 жилийн хугацаанд манай улс Олон улсын математикийн олимпиадын найман алтан медальтантай болсон байна.
Тэрбээр “Математикийн цагаан толгой”, “Математикийн мэдлэг, чадварын түвшин шалгах сэдвүүд”, “Геометрийн батлах ба байгуулах бодлогууд”, “Математикийн жишиг даалгавар” зэрэг сурах бичииг зохион гаргасан нь үе үеийн хүүхдүүд багаасаа математикт дурлахад ихээхэн хувь нэмэр оруулсныг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, буурал багшид талархал илэрхийлэв.