Засгийн газар өнгөрсөн оны эхний долоон сард дотоод, гадаадын зээлийн хүүнд нийт 403 тэрбум төгрөг зарцуулсан юм. Харин энэ онд 583 тэрбум төгрөг төлж, өмнөх оноос даруй 100 орчим тэрбум төгрөгөөр өсжээ.
Үүний дийлэнхийг дотоод зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулсан байна.
|
2016 оны эхний 7 сард (тэрбум төгрөгөөр) |
2017 оны эхний 7 сард (тэрбум төгрөгөөр) |
|
Төлөвлөсөн |
Гүйцэтгэл |
||
Гадаад зээлийн үйлчилгээний төлбөр |
160 |
309 |
271 |
Дотоод зээлийн үйлчилгээний төлбөр |
242 |
337 |
312 |
НИЙТ |
403 |
646 |
583 |
Засгийн газар дотоодод үнэт цаас, гадаадад бонд гаргах замаар хөрөнгө босгон, зээл авсаар байгаа юм. Зөвхөн Засгийн газрын бонд л гэхэд өнгөрсөн оны эхний 7 сард 1 их наяд 164 тэрбум төгрөгт хүрсэн. Гэвч өмнө авсан зээлийнхээ хүүг ч бүрэн төлөөгүй байна.
Бид гадаад өр төлбөрийн хугацаагаа аятайхан аргалаад хойшлуулсаар байна.
Ирэх онд манай улс нийт 660 сая ам.долларын бондыг хүүгийн хамт олон улсын хөрөнгө оруулагчдад төлөх үүрэгтэй. Гэвч ирэх оны нэг болон тавдугаар сард тус тус төлөх эдгээр бондыг шинэ бонд гарган орлуулах төлөвлөгөөг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа танилцуулсан. Тэгэхээр ирэх оны улсын төсөвт гадаад зээлийн үйлчилгээний төлбөр дийлэнхийг эзэлж болзошгүй юм. Бидний буюу татвар төлөгчдийн төлөх зээлийн хүүгийн төлбөр өдрөөс өдөрт өсөж байгаа тул ирэх онд шинээр авах Засгийн газрын бондын хүү бага, хугацаа урт байх ёстой.
Өнгөрсөн гуравдугаар сард Хөгжлийн банкны, 580 сая ам.долларын бондыг Засгийн газар “Хуралдай” хэмээх шинэ бондоор сольсон. 580 саяын бонд эзэмшигч, хөрөнгө оруулагчдад энэхүү шинэ бондыг санал болгоход 82 хувь нь зөвшөөрч, 18 хувь нь өмнөх бондын төлбөрөө хүүгийн хамт авах сонирхлоо илэрхийлсэн юм.
Иймд 18 хувийг бүрдүүлсэн гадны хөрөнгө оруулагчдад нийт 104 сая ам.долларыг төлсөн. Энэ мэтээр бид гадаад өр төлбөрийн хугацаагаа аятайхан аргалаад хойшлуулсаар байна.
Гэтэл дотоод өр зээл нь гадаад зээлээсээ давсныг дотоод зээлийн үйлчилгээний төлбөр харуулж байна.