АПУ компанийн хувьцааны ханш хоёр долоо хоногийн дотор
суга өсчээ. Тус компанийн нэгж хувьцааны ханш сүүлийн хэдэн жил тогтвортой
байсан. Дунджаар 14-19 мянган төгрөгт хэлбэлзэж байлаа. Гэтэл хоёрдугаар сарын
сүүлээр ханш нь огцом өсч, гуравдугаар сарын 14-ний арилжаагаар бүр 86100
төгрөгт хүрчээ. Бараг зургаа дахин нэмэгдсэн гэсэн үг.
Ийм санаанд оромгүй гэнэтийн өсөлт АПУ компанийг хардахад хүргэв. Үүнтэй
холбоотойгоор уг үнэт цаасны арилжааг Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрээр
түр зогсоосон байна. Энэ хугацаанд АПУ үнэт цаасны ханшийн өсөлтөд чухам юу
нөлөөлснийг шалгаж байгаа аж. Шалгалтын дүн ирэх долоо хоногт гарах гэнэ.
АПУ үнэт цаасны ханш сүүлийн хоёр жилд хэрхэн
өөрчлөгдсөнийг графикаас сонирхоорой.
Ц.Хэрлэн