Гурван жил тутамд зохион байгуулдаг “Манжуур хотын худалдаа, хөрөнгө оруулалтын экспо 2017” энэ сарын 18-20-ны өдрүүдэд боллоо.
Үзэсгэлэнг Монгол-БНХАУ-ОХУ гурван улс “Дэд бүтцийг хөгжүүлэх, хамтдаа хөгжих” зорилгоор зохион байгуулдаг бөгөөд жилээс жилд оролцогчдын тоо өсөж байгааг зохион байгуулагчид онцолж байв.
Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ тэргүүтэй 20 гаруй орны төлөөлөл өөрсдийн бүтээгдэхүүнийг 30 мянган мкв талбай бүхий үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн юм.
Харин манай улсаас 65 аж ахуйн нэгж, тэр дундаа 18 аймгаас ирсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид тус экспод оролцсон.
Ноос ноолуураас эхлээд ааруул цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүн, боловсруулсан мах гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг манай бизнес эрхлэгчид дэлгэжээ.

БАРАА БОРЛУУЛАХААС ГАДНА БИЗНЕСЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Сүүлийн жилүүдэд манай улсын жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд олон улсын үзэсгэлэнд тогтмол оролцож байна.
Энэ нь зөвхөн бүтээгдэхүүнээ борлуулаад зогсохгүй эргээд хамтрагчдаа олох, бизнесийн цар хүрээгээ тэлэхээс эхлээд олон талын давуу талыг бий болгож байгааг худалдаа эрхлэгчдийн зүгээс онцолж байв.
Тухайлбал, “Гурван сор”, “Байгаль” зэрэг компаниуд хөрш зэргэлдээ улс орнуудад болж буй үзэсгэлэнд оролцсоноор байнгын худалдан авагч, хамтрагчтай болсон гэдгээ хэлж байв.

Мөн үзэсгэлэнд анх удаа оролцож буй “Ногоодой брэнд”-ийн үүсгэн байгуулагч Б.Туяа “Туршлага судалж, ижил төрлийн үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоож, түүхий эдийн тал дээр хамтрагчтай болохоор үзэсгэлэнг зорьж ирсэн. ОХУ-аас ирсэн зочид манай бүтээгдэхүүнийг их сонирхож байна лээ. Үзэсгэлэнд оролцохын тулд би бүтээгдэхүүнээ орос, хятад хэл дээр танилцуулга хэвлэн ирсэн. Орчуулагчгүй учраас хэлний бэрхшээл бага зэрэг байна. Гэхдээ цаашдаа хамтран ажиллах санал, санаачилгатай болоод буцаж байна” гэсэн юм.
Энэ удаагийн үзэсгэлэнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцсон. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар хэлэхдээ,

-Хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна. Энэ нь дарга нар хоорондоо дэлхийн хэмжээний асуудал ярихдаа бус энгийн ард иргэд худалдаа хийж, нэг нэгэндээ эдийн засгийн хувьд тус дэм болж явахыг л хэлж байгаа юм.
Үзэсгэлэнд оролцоод хэдэн өдрийн худалдаа биш цаашдын түнш, зах зээлээ олж байна. Ингэж зохион байгуулалттайгаар өөрийн бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээл руу нэвтрүүлж, хэвшүүлж, хэрэглэж сургаж байгаа юм. Үүнийг төр, төрийн бус байгууллага, танхимтай хамтран хийх нь чухал.
Олон улсын үзэсгэлэн нь манай улсын хөгжилд хамгийн чухал арга хэмжээний нэг. Ямар ч улсын зах зээл тодорхой хэмжээнд, ялангуяа танигдаагүй арга хэмжээнд хаалттай. Үүнийг жижиг компаниуд маркетинг, брэндинг хийнэ гэдэг маш хэцүү. Тиймээс иймэрхүү зохион байгуулалттай арга хэмжээний үеэр танигдах боломжийг гаргаж өгөх нь зардлын хувьд бага. Монгол Улс хөгжье, ажлын байраа нэмэгдүүлье гэж байгаа бол экспортоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нүүрс биш. Монгол хүний үйлдвэрлэж чадаж байгаа зүйлийг бид гаргах ёстой” гэсэн юм.
365 ХОНОГ ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БУЙ МЭТ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛӨӨР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
Гурав хоногийн хугацаанд бизнес эрхлэгчид үзэсгэлэнд оролцоод зогсохгүй, “Торгоны зам дагуух улс орнуудын худалдаа хөрөнгө оруулалтын хурал”, “Нэг бүс нэг зам”-ын дагуух улс орны худалдаа, эдийн засгийн хуралдаанд оролцсон юм.

Хуралдаан болон үзэсгэлэнгийн талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэхдээ,

-Зүүн хойд Азийн хөгжлийн төв Манжуур хот руу чиглэж байна. Энэ удаагийн үзэсгэлэн тус хотод болж байгаагаараа онцлог. Нөгөө талаас гурван улсын бизнес эрхлэгчдийг уулзуулах зорилготой. Тиймээс ч манайх 11 салбар болон төв танхимынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Учир нь ОХУ-ын Уралаас наашхи бүх танхимын төлөөлөгчид, Манжуур, БНХАУ-ын төлөөлөгчид форумд оролцож байна.
Нэг бүс нэг замыг барих нь маш том улс төрийн шийдвэр байсан. Хоёрдугаарт маш том хөрөнгө оруулалтын асуудал бөгөөд үүнийг бизнесмэнүүд л гүйцэтгэнэ. Томоохон бизнес эрхлэгчид энд анхаарал тавих нь чухал. Үндсэн зах зээл хил дагуух бүсэд байна.
Манжуурт орон зайгүй болчихож. Бид томорч алгассаар байтал бидэнд орон зай үлдээгүй байна.
Аливаа түүхийн цаг хугацааг туулж ирсэн соёл, үнэт зүйлс гэдэг бол улсаасаа хальсан. Хэн тэнд хөрөнгө оруулж, сэтгэж чадна тэр хүн түүгээр бизнес хийх боломжтойг Манжуур хот утгаар нь харуулж чадсан. Бид XIII зуунаа ярьдаг хэдий ч түүндээ хөрөнгө оруулдаггүй. Үзүүлэх бодит зүйл байдаггүй. Тэгэхээр үүнийг мэдрүүлэх гэж салбар танхимуудын удирдлага болон ажилчдыг үзэсгэлэнд татан оролцуулсан.
Сүүлийн хэдэн жилд олон улсын үзэсгэлэнд бид анхаарал тавьж байна. Үзэсгэлэнгээр бараа бүтээгдэхүүн захиргааны хүндрэлгүй орж ирдэг. Тэгвэл цаашид 365 хоног үзэсгэлэнд оролцож байгаа мэт хөнгөлөлттэй ордог байх хэрэгтэй. Энэ тал дээр л бид хамтран ажиллаж байна” гэсэн юм.

БИД ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ
Энэ удаагийн үзэсгэлэн, форумд манай улсаас 580, ОХУ-аас мянга, БНХАУ-аас мөн тооны албаны болон бизнес эрхлэгчид оролцож байгаа юм. Тиймдээ ч тэр үү зохион байгуулалтын хувьд бага зэрэг сул, зарим бизнес эрхлэгчид хүний хөлөөс зайдуу хэсэгт байрласан нь борлуулалтад нөлөөлж байгааг хэлж байсан юм. Зохион байгуулалтын тал дээр манай улсаас оролцоо байхгүй хэдий ч энэ тал дээр шаардлага тавих хэрэгтэй гэдгийг тэд хэлж байв.
Тухайлбал,
Хөвсгөл аймгаас ирсэн Ц.Лхагвасүрэн “Зохион байгуулалт тааруу санагдаж байна. Зар сурталчилгаа муу, павильон хувиарлалт муу байна. Онц гойд бараа биш бол тэр бүр борлуулагдахгүй байна. Худалдан авалт өмнөх жилүүдээс бага байна” гэв.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Манжуурын экспод зөгийн балаар оролцож буй Д.Пүрэвсүрэн “Олон улсын үзэсгэлэн гэдэг утгаараа сайхан л юм болдог юм байна. Гэхдээ анхан шатны мэдээлэл дутмагаас болоод энэ удаад алдаа гаргачихлаа. Цаашид анхаарах зүйл их байна” гэсэн юм.

Мөн Хэнтий аймгийн Дадал сумаас экспод оролцож буй Ц.Баярсайханы хувьд улиасны үндсээр бүтээгдэхүүн урладаг. Гэвч бүтээгдэхүүнээ танилцуулах, хэл нэвтрэлцэх боломжгүйгээс борлуулалт муу байгааг хэлж байв.
Хэдийгээр МҮХАҮТ-аас тодорхой хэмжээний сургалт, зөвлөгөө өгдөг ч тэр бүр ААН-үүд хамрагддаггүй байна. Тиймээс аливаа олон улсын үзэсгэлэнд оролцохын өмнө тухайн зах зээлийг судалж, ард түмний онцлог, эрэлтэд үндэслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нь чухал. Дээр нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулан, багадаа тухайн орны хэл дээр танилцуулга бэлтгэх хэрэгтэй гэдгийг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэлж байв.