gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Батбаатар: Нинжануудыг цэгцлэхээс өөр замгүй

Нийгэм
2007-06-21
0
Twitter logo

Засгийн газрын тогтоолын дагуу БОЯ, ҮХЯ, УМХГ, ОБЕГ хамтран алт олборлолтод химийн онцгой хортой бодисын ашиглалт, хадгалалт хамгаалалтын байдалд шалгалт хийлээ. Ажлын хэсэг баруун, хойд болон зүүн, өмнөд, төвийн бүс гэсэн хоёр үндсэн чиглэлээр явжээ. Орон нутагт химийн бодисын хэрэглээ, бохирдолт ямар байгаа талаар Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатартай ярилцлаа.

Д.Батбаатар:
-Сэтгэл зовмоор асуудал маш их байна. Улсын ерөнхий байцаагч 2006 оны аравдугаар сард химийн хорт бодисын ашиглалт, хамгаалалтад үзлэг шалгалт хийж, хяналт тавих талаар аймаг, сумдын Засаг дарга нарт албан даалгавар хүргүүлсэн. Даалгаврын биелэлтийг энэ үеэр давхар шалгалаа.
Уг нь химийн бодисын хэрэглээ улс даяар хавтгайрсан юм алга. Гэхдээ Өмнөговь, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгуудад мөнгөн ус, цианит натрийг их хэмжээгээр хэрэглэж байна.

Одоогийн байдлаар есөн аж ахуйн нэгжид цианит натри хэрэглэх зөвшөөрлийг Байгаль орчны яамнаас олгоод буй. Эдгээрээс ном журмын дагуу ажиллаж байгаа нь 4-5 аж ахуйн нэгж байна. Тухайлбал, “Бороо гоулд”, “Монгол газар” зэрэг том компанийг дурдаж болно. Гэтэл жижиг аж ахуйн нэгж, хувиараа алт олборлогчид буюу нинжа нар хууль зөрчих явдал газар авчээ. Цианит натри хэрэглээд хаяад явчихсан, эсвэл зүгээр л шороогоор булаад орхичихсон цөөнгүй газар бүртгэгдлээ. Зарим нэг компанид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Хонгор суманд тохиолдсон аюул дахиад хаа нэгтээ гарахгүй гэх баталгаа байна уу? 
-Цианит натрийг хэрэглэдэг хүмүүс харьцангуй цөөн юм. Чухам энэ үед нь цэвэрлээд, хоргүйжүүлэх ажлыг эрчимтэй хийвэл цэгцрэх боломж байна. Харин химийн онцгой хортой бодис болох мөнгөн усны аюул Монгол Улсад үнэхээр нүүрлэжээ. Өнөөдөр олборлосон алтаа арвижуулахын тулд бараг хүн болгон мөнгөн ус хэрэглэж байна. Энэ бодисыг хилээр оруулж ирдэг, зарж борлуулдаг сүлжээ маш нууц байдалд явагдах болж. Шалгалтын явцад бид нийт 30 гаруй кг мөнгөн ус илрүүлж хураан авсан.

-Мөнгөн ус нь хүний төв мэдрэлийн системд нөлөөлөхөөс гадна, 3-4 үе удам дамжин хордуулдаг бодис. Үүнийг нинжанууд мэдэж байх юм уу? 
-Ямар хортой бодис болохыг мэдэхээр барах уу. Гэтэл “Бид хордвол хордоо л биз. Өнөөдөр надад мөнгө хэрэгтэй байна, үр хүүхдийг минь хэн тэжээх вэ?” гэнэ. Үнэндээ нинжануудын ямар ч тайлбарыг одоо сонсмооргүй байна. Сонсоод байвал тэд нулимсаа дуслуулж байгаад л янз бүрийн зовлон тоочиж чадна.

-Та яагаад ингэж хатуурхаад байгаа юм бэ. Тэд алт ухаж л хоолоо залгуулж байгаа биз дээ?
-Бүгд хууль бус үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Нинжа гэхээрээ л ядарсан, зовсон хүмүүс байдаг гэсэн ойлголт манайханд бий. Үнэндээ тэд машин унаатай, газар ухах, алт олборлох бүхэл бүтэн тоног төхөөрөмжтэй, бүр хөлсний ажилчинтай, харуул хамгаалалттай болчихож. Ийм хүмүүсийг ядарсан нинжа гэх үү, эсвэл зохион байгуулалттай бүлэг хулгайч гэж үзэх үү? Бид хулгай хийсэн хүний зовлонг сонсоод, өршөөгөөд байдаггүй биз дээ.

Хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Харин тэд төрийн өмчид халдаж, хууль бусаар алт хулгайлж, байгаль орчныг хамгийн их бохирдуулж, сүйтгэж байгаа хүмүүс шүү дээ. Дахиад хэлье. Улаанбаатарт хулгай хийгээд баригдсан хүмүүсийг бид хулгайч гэж нэрлэдэг. Тэднийг барьж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тиймд нинжагийн асуудалд төр, засгаас хатуухан арга хэмжээ авах цаг нь болсон.

Хууль бус алт олборлогчидтой тэмцэх ёстой хүмүүс нь тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллага. Түүнээс биш, УМХГ нэг удаа шалгалт хийгээд, Засгийн газраас нэг удаа арга хэмжээ аваад асуудал шийдэгдэхгүй. Гэтэл бодит байдал дээр сум, орон нутгийн удирдлагууд нинжа нартайгаа тэмцэх сонирхолгүй болчихсон байна. Шуудхан хэлэхэд өөрсдөө сүлжээнд нь орчихож.

-Яаж орсон гэж?
-Хяналтынхан мөнгөн ус ашигладаг тээрмийг хураагаад авдаг. Харин Засаг дарга нь буцаагаад өгчихнө. Тэр бүү хэл, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж чадахгүй гэдэг Засаг дарга ч байна. Ийм хүмүүстэй Засгийн газар хариуцлага тооцох ёстой. Зарим нь бүр “Мөнгөн ус хэрэглүүлэхгүй бол энэ хүмүүс яаж амьдрах юм бэ” гээд сууж байх юм. Улсын хэмжээнд мөнгөн ус хэрэглэхийг хориглосон, болохгүй гэхээр “Тэгвэл энэ асуудлыг ард нийтээрээ хэлэлцүүлж шийднэ” гэх жишээтэй. Хамгийн гол нь энэ бүхний  цаана орон нутгийн удирдлагуудад хувийн сонирхол байгааг гэрчилнэ. Бид зарим сумын Засаг дарга нарт арга хэмжээ авахуулна гэж бодож байна.

-Хэдэн жил энэ тээрмийн асуудлыг ярьж байна. Цаашид нэг нь хураагаад, нөгөөх нь буцааж олгоод байх юм уу?
-Эхний ээлжинд алт олборлолтод тээрэм ашиглахыг хатуу хориглож, бүгдийг устгах төлөвлөгөөтэй байна. Шалгалтын явцад 40, 50-иад тээрэм хураалаа. Мөнгөн усны хэрэглээг зогсоохын тулд  тавих хараа хяналтаа бид улам чатгатна. Хамгийн гол нь хил гаалиар мөнгөн усыг оруулж ирдэг тэр нууц сүлжээг хуулийн байгууллагатай хамтарч илрүүлэх нь чухал байна.

-Ер нь мөнгөн ус хэрэглэхгүйгээр алт олборлох хувилбар байхгүй юм уу?
-Шалгалтын явцад зөвхөн хааж, торгохдоо гол нь биш, хүнд байдлаас гарах, шийдвэрлэх арга зам юу байна гэдгийг бид давхар судалж явсан. Энэ үеэр мөнгөн ус ашиглахгүйгээр алт олборлодог шинэ технологийг мэдэж авлаа. Ийм тоног төхөөрөмж айлын хашаанд зүгээр хэвтэж байна шүү дээ. Үүнийг албан ёсоор ашиглах асуудлыг тавина.

-Сүүлийн үед нинжа харьцангуй цөөрсөн гэж яриад байгаа. Ялангуяа Заамарт байсан хүмүүсийг хөөснөөс хойш. Энэ үнэн байна уу?
-Заамар суманд байсан хэдэн зуун нинжаг Засгийн газраас хөрөнгө гаргаж тараасан. Гэтэл тэндээс хөөгдсөн нинжанууд тал тал тийшээ очоод байрлачихсан байна. Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутагт суурьшиж амжжээ. Сэлэнгэ аймагт гэхэд бүр ойн гүн рүү 200 гаруй нинжа нэвтрэн орсныг тогтоолоо. Ойд гарч байгаа түймрүүд энэ хүмүүстэй тодорхой хэмжээгээр мэдээж холбоотой гэж би хувьдаа дүгнэж байлаа.

-Тэгээд одоо мөнгөн усаар бохирдсон газруудыг яаж цэвэршүүлэх вэ?
-Мөнгөн усны хаягдлаар бохирдсон газруудыг нэлээд нарийвчилж тогтоосон. Байгальд хаягдсан мөнгөн усыг цэвэрлэх, орчныг нөхөн сэргээх талаар Чехийн “Гео Мим” компанитай гэрээ байгуулж хамтран ажиллах талаар зарчмын хувьд тохироод байна. Түүнчлэн “Бороо Гоулд” компани гадаадаас мөнгөн усны мэргэжилтэн урьсан байна лээ. Энэ хүнтэй бас уулзаж зөвлөгөө авах, хамтарч ажиллах талаар ярилцана.

-Ингэхэд нинжануудад зориулж Бичил уурхайн тухай хууль гаргах хэрэггүй гэж Та боддог уу?
-Хуулийн төсөл боловсруулсан хүмүүс энэ мэт асуудлыг тодорхой судалсан гэж найдаж байна. Гэхдээ хууль санаачилсан, үүнийг дэмждэг УИХ-ын гишүүд, улстөрчид нинжануудыг улам өөгшүүлж байгаа нь нууц биш. Бодит амьдрал дээр судалгаа хийнэ гэж орон нутгаар явахдаа гишүүд тэдэнтэй уулзалт зохион байгуулдаг юм билээ. Энэ үеэр “Удахгүй хууль батлагдана, та нар ашиглах ёстой” гэж амладаг талаар хууль бусаар алт олборлогчид гишүүдийг нэр заан хэлж байсан. Ер нь ийм хууль гарах ч юм уу, үгүй юм уу. Угаасаа энэ асуудал зарим улстөрчдийн сонгуулийн өмнөх шоу болсон мэт санагдаад байна. Уг нь хувиараа алт олборлодог хүмүүсийн асуудлыг шийдэх хуулийн янз бүрийн заалт хангалттай гэж ойлгож байгаа.

Үүнээс гадна сүүлийн үед тэднийг улам дэвэргэх янз бүрийн төсөл хэрэгжиж эхэллээ. Бичил уурхайг хөгжүүлэх нэг төсөл хэрэгжиж байгаа гэнэ. Бид хэчнээн шахаж шаардаж бөөн ажил, зардал гаргаж техникийн нөхөн сэргээлт хийлгэдэг билээ. Гэтэл тэр газарт бичил уурхай хөгжүүлнэ гэж уг төслөөс мөнгө аваад эргүүлээд ухаж байх юм. Энэ асуудалд холбоотой газар, санхүүжилт өгсөн зарим нэг шашны байгууллагын хүнтэй уулзаж ярилцахаар тохирсон. Нэг нь нөхөн сэргээгээд, мөнгө зарцуулаад байхад нөгөөх нь бичил уурхай хөгжүүлнэ гэдэг нэрээр сүйтгээд байж болохгүй биз дээ.

-Аж ахуйн нэгжүүд бусдад лицензээ шилжүүлээд нөхөн сэргээлтээс бултдаг арга бий. Үүнийг яах ёстой юм бэ?
-Ашигласан талбайгаа нөхөн сэргээлгүй өөр компанид шилжүүлсэн 50 гаруй аж ахуйн нэгж шалгалтаар тогтоогдлоо. Гэтэл үлдэгдэл алтыг нь угаах гэж бусдын лицензийг авсан компаниуд нөхөн сэргээх мөнгө байхгүй гээд хаяад явчихдаг. Тухайлбал, лицензээ шилжүүлээд нөхөн сэргээлтээс зугатдаг “Эрэл” компани байна. Ийм байдлаар байгаль орчинд хохирол учруулдаг компаниудын лицензийг хураах, хүчингүй болгох асуудлыг зохих байгууллагууд анхааралдаа авах цаг болжээ.

Гэхдээ үүнийг хэт хавтгайруулж ойлгож болохгүй. Сүүлийн үед том аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтэд хөрөнгө зарцуулдаг болсон. Үүндээ өөрсдөө сэтгэл хангалуун, баяртай байгаа. УМХГ уул уурхайн нөхөн сэргээлтийн үзүүлэн сургалтыг анх удаа Өвөрхангай аймагт байдаг “Гацуурт” компанийн талбайд өнгөрсөн жил зохион байгуулсан. 200 гаруй алтны уурхай оролцсон. Үүний үр дүн жишээ нь Заамарт харагдлаа. Тэнд цөөрөм бий болгоод загас үржүүлж байна. Бид геологчид биологчид болжээ гэж ярьж байлаа. Энэ байдалд нь бас урам өгч, тэднийг дэмжих ёстой.

-Ер нь энэ замбараагүй байдлыг цэгцлэхэд юу саад болоод байгаа юм бэ?
-Тоочвол олон асуудал бий. Ганц, нэг жишээ хэлье. Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар улсын байцаагчид 250 мянга, хоёр сая төгрөгийн торгууль ногдуулдаг. Эсвэл бид текник тоног төхөрөмж, багажийг нь хураана. Гэтэл шүүхийн шийдвэрээр хүний хувийн өмчид халдлаа гээд буцаагаад олгочихно. Ийм зовлонтой, бие биендээ чөдөр тушаа болсон хуулийн заалт их байна.
Үүний хажуугаар ажлын хариуцлагатай холбоотой асуудал ч бий. Тухайлбал, Баянхонгор аймгийн ИТХ шийдвэр гаргаад мөнгөн ус, цианит натри хэрэглэдэг хүмүүсээс татвар авдаг болжээ. Гэтэл үүнийг цуцлах, болиулах үүрэгтэй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга маань өөрөө зөвшөөрч, гэрээнд нь гарын үсэг зурсан байх жишээтэй. Энэ мэтчилэн шат шатандаа хуулиа зөрчөөд байна.

-Модны хулгайн асуудал ч бас адилхан юм, тийм үү?
-Бараг л ялгаагүй. Гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн машиныг хураана гэсэн хууль бий. Бид хураагаад, баримт нотолгоотой нь хуулийн байгууллагад шилжүүлнэ. Дараа нь ямар нэг байдлаар буцаагаад авчихдаг.

-Туул голын элс хайргыг зөөгөөд дууслаа. Богдхан уул  дархан цаазат гэдэг утгаа бүр алдаад байна. Үүнийг өөрчлөх арга байхгүй юм уу? 
-Хайрганы карьерыг бид очоод хаадаг, удалгүй нээгээд ажиллуулна. Хэчнээн арга хэмжээ аваад дийлдэхгүй байна. Учир нь, хайрга олборлож байгаа хүмүүс ашиглалтын лицензтэй байдагт хамгийн гол бэрхшээл байгаа юм. Энэ мэтчилэн алт, хайрга, элс олборлох лицензийг замбараагүй, ямар ч бодлогогүйгээр олгосон асуудлыг эргэж харах хэрэгтэй.

Тоног төхөөрөмж, хөрөнгө гэх юмгүй, нэг трактор, машинтай хүн лиценз аваад л хайрганы карьер ажиллуулж байна. Шувуун фабрикт хэн нэг нь элс олборлож эхэлсэн тухай мэдээлэл өчигдөр ирлээ. Бас л лиценз олгочихож. Гэтэл хяналтынхан тэр хавьд ажилладаг нэг компанийн элсний карьерийн нөхөн сэргээлтийг хийлгэх, ном горимоор нь ажиллуулах гэж хэдэн жил хэрүүл хийж явна шүү дээ.

Байгаль орчны яам гэхэд тусгай хамгаалалттай, дархан цаазтай бүс нутаг хэмээн хамгаалалтад авсан газартаа аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах нэрээр зөвшөөрөл олгодог. Харин зөвшөөрөл авсан компаниуд нь өөрийн дураар барилга байшин барьж байна. Хариуцсан яам нь бодлогоо барихгүй байхад хэчнээн шалгаад нэмэр алга. Тэгэхээр энэ бүх хууль бус үйл ажиллагааны эх үүсвэр хаанаас ундраад байгааг бодох ёстой. Эсвэл хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

Ц.Цэвээнхэрлэн 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан