Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээнд зориулан рок, поп одод өнгөрсөн бямба гарагт “On’n Off Production House” –ын концертын танхимд хандивын VIP үдэшлэг хийсэн билээ.
Энэ үдэш тоглолтоос олсон орлого, хандив болон дуудлага худалдааны орлого гээд нийт хандивын санд 30 гаруй сая төгрөг цуглажээ.
Рок поп оддын санаачилсан энэхүү тоглолтыг "Sweetymotion" хамтлагийн дуучин Э.Ганболорын Монгол Улсын иргэний хөгжилд чиглэсэн, сайн сайхны төлөөх үйлс бүтээх зорилготойгоор үүсгэн байгуулсан Future Mongolia Foundation сан болон Mongol Music төслийн хамт олон хамтран зохион байгуулсан билээ.
Тоглолтыг 300 суудалтай хэмээн зарлаж байсан ч танхим дүүрч, сүүлдээ суудал олдохооргүй болтлоо олон хүн ирсэн юм.
Хөгжмийн зохиолч Б.Шаравт зориулсан энэхүү тоглолтод уран бүтээлчид түүний бүтээлүүдээс өөрсдийн өнгө аяс хэв маягт оруулан дуулахын зэрэгцээ олны сэтгэлд хоногшсон дуунуудаасаа өргөн барьсан билээ.
”Морин хуурын чуулгынхан Б.Шаравын “Гэрэг” хэмээх бүтээлээр эхэлж, дараа нь алдарт “Сэрсэн тал” бүтээлийг эгшиглүүлсэн билээ.
Монгол түмнийг сэрээсэн, огшоосон, хийж бүтээх урам зориг хайрласан, гайхалтай сайхан энэ бүтээлийг ярилцлага өгсөн уран бүтээлч болгон онцолж байсныг онцолмоор...
Төгөлдөр хуурч Ами Б.Шарав гуайн “Бөртэ” бүтээлийг морин хуурын чуулгатай хамтран тоглосны дараа хийлч Ч.Дэлгэрцэцэг хүний сэтгэлийн нандин чавхдсыг хөндсөн “Сэтгэлийн эгшиг”-ийг хийл хөгжмөөр уянгалууллаа.
Төгөлдөр хуурч С.Алимаа: Б.ШАРАВ ГУАЙ МАШ САЙХАН ЭНЕРГИТЭЙ ХҮН
"Б.Шарав гуайн "Бөртэ" бүтээлийг би сонсох, тоглох дуртай. "Чингис хаан" дуурь, морин хуурын концертууд, төгөлдөр хуурын бүтээлүүдэд нь их дуртай. Б.Шарав гуайн бүтээлүүд монголжуу аялгуутай. Аялгуу маш гоё, хүмүүст хурдан тогтоогддог, тэгсэн хэрнээ гүн ухааны, сэтгэл дотроос тоглоход зориулагдсан. Дорнын аялгуутай мөртлөө бүтэц нь өрнийн.
Сэтгэлийн тайтгарал авахыг хүссэн, онгод авмаар санагдсан үедээ Б.Шарав гуайн бүтээлүүдээс сонсдог. Өөрөө маш сайхан энергитэй хүн. Цаашдаа бидэндээ олон сайхан бүтээл туурвиж өгөөрэй. Хамгийн гол нь эрүүл энх, сайн сайхан, аз жаргалтай байхыг хүсэн ерөөж байна." гэлээ.
СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг:
“СЭТГЭЛИЙН ЭГШИГ”-ИЙГ ТОГЛОХ БОЛГОНД АМЬДРАЛ ҮНЭХЭЭР БАЯЛАГ ЮМ ДАА ГЭЖ БОДОГДДОГ
"Сэтгэлийн эгшиг" аялгууны талаар хөгжмийн зохиолч Б.Шарав нэгэн цагт “энэ бүтээлээр миний дотроо юу бодож явдгийг мэдэж болно” хэмээн ярьсан удаатай. Харин хийлч Ч.Дэлгэрцэцэг:
“Сэтгэлийн эгшиг” сүнстэй аялгуу. Тоглох болгонд амьдрал үнэхээр баялаг юм даа гэж бодогддог. Харин төгсгөл нь гэрэл гэгээтэй санагддаг. Хүний амьдрал ч мөн адил зөв амьдарвал гэрэл гэгээтэй төгсөнө гэдгийг хэлдэг юм болов уу гэж надад бодогддог”. гэсэн юм.
Дэлхий хамтлаг: ТА БҮХНИЙ БУЯН ӨРГӨЖИН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Тоглолтыг ерөнхийд нь сонгодог болон рок поп оддын гэж хоёр хэсэгт хуваажээ. “Дэлхий” хамтлагийнхан:
“Өнөө энд цугласан та бүхний буян өргөжин дэлгэрэх болтугай
Авьяас эгшгийн ундарга Б.Шарав ах маань урт насалж удаан жаргах болтугай
Хуран цугласан та бүгдийн хожмын зам нь цагаан байг, хурай” хэмээн ерөөл дэвшүүлэн тоглолтыг хоёрдугаар хэсэг рүү хөтлөн оруулсан билээ.
Дуучин Г.Ганхүү, Б.Наранзун нар үдшийг хөтлөн явуулж, Б.Шаравын амьдрал уран бүтээлээс нь сонордуулахын зэрэгцээ, үзэгчдийг хөгжөөж, дурсамжуудаас хуваалцаж байв.
Залуусын сонсох дуртай дуучин Ука “Мөрөөдөл бид хоёр”, “Маргаашийн нар руу хамт аялах уу”, A Sound хамтлагийн дуучин Чойжоо “Хүрч чадахгүй” хэмээх хит дуунуудаа дууллаа.
МУГЖ, дуучин Б.Алтанцэцэг:
ОЮУТАН БАЙХДАА Б.ШАРАВ ГУАЙН БҮТЭЭЛҮҮДЭЭС ДУУЛЖ ЗОРИГ ОРДОГ БАЙЛАА
МУГЖ, дуучин Б.Алтанцэцэг тоглолтын өмнө:
“Би оюутан байх цагаасаа Б.Шарав гуайн “Хавар” романсыг дуулдаг байсан. Энэ романсыг сопрано хоолойтой бүхий л дуучид дуулахгүйгээр өнгөрөөсөн түүх үгүй байх. Бүтээлүүд нь үргэлж дуурийн театр, тоглолтын тайз, сургалтын танхимд эгшиглэж байна.
Бид оюутан байхдаа Б.Шарав, Н.Жанцанноров гуайн бүтээлүүдээс дуулж зориг ордог, дуучин болох эхлэлээ тавьж, өөрсдийгөө тоодог байлаа. Миний хувьд энэ мундаг хүний тоглолтод орох гэж байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байна.
Өнөөдрийн тоглолт дээр би “Бөртэ хатны дуу”-г дуулах гэж байна. Гэхдээ энэ их хүнд дуу болохоор би сүрдээд байна. Амархан дуулахгүй учраас бичүүлэхгүй яваад байсан юм. Б.Шарав гуайдаа эрүүл энх, урт удаан аз жаргалыг хүсье” хэмээж байв. Тайзнаа энэхүү бүтээлийг анх удаа үзэгчдэдээ сонсгоход цугласан олон алга нижигнүүлэн ташицгааж, гайхамшигтай сайхан хүлээн авч байв.
МУГЖ, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай:
АГУУ ХҮНИЙ ЗҮРХ СЭТГЭЛЭЭС ГАРСАН АЯЛГУУ БОЛГОН АГУУ
“Үгүйлэн санана”, “Зөвхөн Монголдоо” дуунуудаараа бэлэг барьсан “Харанга” хамтлагийнхантай тоглолтын өмнө хэдхэн хором ярилцлаа.
МУГЖ, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай оюутан байх цагаасаа хөгжмийн зохиолч Б.Шаравтай найзалж, уулзаж хөөрөлдөж суудаг байснаа дурсаад найзыгаа хүндэлж, шүтэж, биширч явдгаа хэлсэн юм.
Тэрбээр “Би Б.Шаравыг агуу хүн гэж боддог. Агуу хүний зүрх сэтгэлээс гарсан аялгуу болгон агуу. Би “Харанга”-аас өмнө “Ажнай хурд” гэж этник маягаар тоглодог хамтлагт байлаа. Тэр үед Б.Шарав маань бидэнд морин хуурын бүтээл өгсөн юм. Тэрийг сонсох их дуртай. Тэр хөгжим сайхан мэдрэмж өгч, амьдралаа зохицуулаад явах ухаарлыг өгдөг гэж би боддог” гэлээ.
Дуучин С.Наран Б.Шаравын “Он жилүүд” бүтээлээ толилуулсан бол МУГЖ Т.Ариунаа хүний хань ижил дэргэд байж л хорвоо бүрэн бүтэн, дүүрэн жаргалтай байдаг юм хэмээн “Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай” дуугаа өргөн барьсан билээ.
МУГЖ, дуучин Т.Ариунаа: ТА БОСНО, ТА ЭДГЭРНЭ
"Одоогоос таван жилийн өмнө Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайн 1962 онд төрсөн “Тусгаар тогтнол чамайг тунхаглан зарлана би” найраглалыг би Б.Шарав гуайд барьж очоод "аялгуу зохиож өгөөч" гэхэд "энэ найраглалыг дуу болгоход нэлээн хэцүү дээ" гэж хэлж байсан удаатай.
Ингээд таван жил дарж байгаад энэ наадмаар "Тусгаар тогтнол" дуугаа дуулсан юм. Удахгүй энэ дууныхаа клипний зураг авалтад орно. Монгол хүн дуундаа, уул ус, мориндоо хайртай. Монгол хүний ухаарал дуундаа шингэсэн байдаг. Таны хийсэн үнэт зүйл өв соёл цаашдаа хэдэн зуун жил дуулагдахыг би таашгүй.
Энэ бүхэн таныг түшиж, та эргээд босох ерөөлтэй хүн шүү. Та босно, та эдгэрнэ гэж хөгжмийн зохиолч Б.Шарав гуайдаа ерөөмөөр байна. Монголын рок попынхны зүгээс хүндэтгэл үзүүлж, эмчилгээнд нь өчүүхэн сэтгэлийн өглөгийг дуугаараа дамжуулж өгч байна" гэлээ.
Тоглолтын бас нэгэн онцлом хэсэг бол төгөлдөр хуурч Б.Чинбатын гитарчин Д.Отгонбаяр, хийл хөгжмийн цөөхүүлтэй хамтран тоглосон Б.Шаравын “Манан” бүтээл байв. Хөгжмийн зохиолч Б.Шарав хэдхэн сарын өмнө төгөлдөр хуурч Б.Чинбатаас энэхүү аялгууг шинээр найруулан тавихыг санал болгож байжээ. Үнэхээр догдлохгүй байхын аргагүй гайхамшигтай тоглолт байв.
МУГЖ, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр: АХ МИНЬ, ТА ОЛОН ЖИЛ АМЬДРАХ ЁСТОЙ
МУГЖ, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр тайзнаа гарахын өмнөхөн:
“Би энэ тоглолтод “Илүү сартай зун” киноны төгсгөлийн хэсэгт эгшиглэдэг “Манан” аялгууг төгөлдөр хуурч Чинбаатай хамтарч анх удаа тайзан дээр тоглох гэж байна. Энэ аялгууг багаасаа сонсож байсан учраас тоглох, мэдрэх тал дээр ярилтгүй” хэмээгээд “Б.Шарав гуай монгол туургатан төдийгүй дэлхийн хүн.
Дэлхийн аль ч улсад симфониуд нь тоглогддог. Онцолж хэлбэл киноны хөгжмүүд нь их мундаг. “Сэрсэн тал”-ыг сонсоход монгол хүн болж төрснийхөө хувь заяаг мэдэрдэг. Энэ хүний агуу бүтээлүүд нь маш их урам зориг, итгэл, гэрэл гэгээ өгдөг” гэсэн юм.
“Камертон хамтлагийнхны хувьд “Төгсөшгүй” цомогтоо Б.Шаравын “Монголын тал нутаг” бүтээлийг поп хувилбараар дуулж байсан удаатай. Тэд “Б.Шарав гуайн бүтээлүүд хаа сайгүй эгшиглэж байдаг. Ихэвчлэн “Сэрсэн тал”-ыг сонсоход сэтгэл сэргээд их сайхан болдог шүү. Б.Шарав гуай хөгжмийн зохиолоо сонгодог арга барилаар бичдэг. Цаг хугацаа явах тусам Б.Шарав гуайн бүтээлүүд улам үнэ цэнэтэй болно гэдэгт итгэдэг” гэсэн юм.
Уран бүтээлчид ярианыхаа төгсгөлд хөгжмийн зохиолч Б.Шаравт хандан дараах үгсийг хэллээ.
Тухайлбал, СТА, хийлч Ч.Дэлгэрцэцэг:
“Сэрсэн тал”-ыг би үнэхээр гайхамшигтай гэж боддог. Яагаад гэвэл монгол хүний хийморь, цог жавхааг шингээсэн, биднийг үргэлж сэрээсэн бүтээл гэж боддог. Б.Шарав гуайдаа хайртай шүү, хурдан эдгээрэй, та минь бидэнд хэрэгтэй шүү, бид танаасаа ундаалж явдаг шүү гэж хэлмээр байна.

“Ямар нэг байдлаар миний ажилд саад тохиолдоод, сэтгэл эргэлзээд байх үед Б.Шаравын хөгжмөөс сонсоод эрч хүч авдаг. Б.Шаравын маань хөгжим миний сэтгэлийг хөглөж, амьдралд нөлөөлж байдаг. Анд маань хурдан эдгээрэй! Олон хүний сэтгэл эмнээс илүү сайхан эрч хүчийг өгөх байх” гэв.
МУГЖ, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр:
“Б.Шарав гуай, миний ах олон жил амьдрах ёстой. “Үхэж үл болно” киноны хөгжмийг бичсэн шигээ яагаад ч болохгүй. Тиймээс бид бүгд залбирах хэрэгтэй. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. Тэгвэл ахаас минь олон сайхан бүтээл ундарна даа” гэлээ.
Харин "Камертон" хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар:
“Б.Шарав гуайдаа урд удаан наслахыг хүсье. Заавал олон бүтээл хийгээрэй гэж шахаж шаардахгүй ээ. Хамгийн гол нь эрүү энх байгаарай” гэсэн юм.
Хандивын үдэшлэгийн үеэр Б.Шаравын зохиосон "Сургууль минь баяртай" дууны гар бичмэл нот, З.Түмэнжаргал агсны үгийг нь бичсэн шүлгийн жаазалсан бүтээлийг дуудлага худалдаанд оруулж, орлогыг эмчилгээний зардалд хандивлана хэмээн зарласан юм. 1 сая төгрөгөөс дуудаж эхэлсэн энэхүү бүтээлийг 5 сая төгрөгөөр UAD ХХК-ийн захирал Р.Гэрэлт-Од худалдаж авсан билээ.