"Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ.
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвд болох уг үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр, байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулж буй юм.
Үзэсгэлэн худалдаанд эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болон борлуулдаг 50 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, ‘’Хос цамхаг’’ ХХК оролцож байна.
Үзэсгэлэн наймдугаар сарын 17-20-ны өдрүүдэд үргэлжилнэ.