Баянхонгор аймаг дахь Баянбулаг сумын Нутгийн Зөвлөл, Улаанбаатар хот дахь Баянбулаг сумын Нутгийн Зөвлөл, Баянбулаг сумын ЗДТГ-аас өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул уугуул иргэддээ хандан нутгийнхаа мах цагаан идээг өргөнөөр худалдан авахыг уриалжээ. Энэхүү уриалгад:
Энэ жил Монгол улсын нийт нутгийн хувьд 60 хувьд гантай байгаа. Баянхонгор аймгийн хувьд говийн сумдуудад газрын гарц муу байгаагаас өвөлжилт хүндрэх магадлал өндөр байна. Иймээс тоонд бус чанарт анхаарч малын тоо толгойг цөөрүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай болсон. Тус сумын хувьд өнгөрсөн жил газрийн гарц сайн байсны хүчинд мал сүрэг маань өмнөх ондоо тарга тэвээрэг сайтай орж энэ жил бусад нутгуудыг бодвол зуншлага сайтай байгаа учир мал сүрэг тарга тэвээрэг сайн авсан. Иймийн учир нутгийн уугуул иргэддээ хандаж хэлэхэд өөрийн нутгийн малын гаралтай түүхий эд сүү, сүүн бүтээгдэхүүн, эрүүл чанарлаг, тарган мах зэргийг өөрсдийн болон албан байгууллагынхаа хэрэгцээнд зориулан худалдан авахыг уриалж байна гэжээ.