Манай улсын эдийн засаг эрчимтэй өсөж буй энэ цаг үед Монголын компаниуд бизнесээ улам өргөтгөж, цааш нь удирдан авч явахад олон бэрхшээлтэй тулгардаг. Энэхүү асуудалд туслалцаа үзүүлэхээр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийг 2002 онд байгуулсан байдаг. Уг төв нь “Монгол-Японы хүний нөөцийг хөгжүүлэх, бизнесийн харилцааг дэмжихээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Энэ талаар эл төвийн Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Японд хөдөлмөр эрхлэх монгол иргэдийг дэмжих мэргэжилтэн Накамура Коо-той ярилцлаа.
-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач
-Би 2017 оноос хойш уг төвд хоёр орны хүний нөөц, бизнесийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хоёр орны хүмүүст хамтран ажиллахад нь зөвлөн туслах үйлчилгээ, төлөвлөгөө гаргаж өгдөг. Мөн хүний нөөцийг чадавхжуулахаар дэмжин ажилладаг. Миний хувьд 2002 онд ЖАЙКА олон улсын байгууллагад сайн дурын гишүүнээр элсэж байв.Тэр үеэс л эхлэн Япон-Монголын хоорондын төсөл үйл ажиллагаатай холбогдсон.
"МОНГОЛЫН ЗАЛУУС ӨӨРЧЛӨГДӨН, ЭДИЙН ЗАСАГ НЬ ХУРДАЦТАЙ ӨСӨЖ БАЙГАА НЬ МАШ ТОМ ДАВУУ ТАЛ"
-Монгол, Япон хүмүүсийг хамтрахад туслалцаа үзүүлдэг гэлээ. Тэгвэл хоёр орны хүмүүсийн ажиллах арга барилын ялгаа нь юу вэ?
-Энэ асуудлыг ярихад их хэцүү л дээ. Гэхдээ ямартай ч монгол, япон хүмүүсийн ааш зан, соёл эсрэг тэсрэг. 2022 онд Монгол-Японы хоорондын харилцаа тогтоосны 50 жилийн ой болсон. Хоёр улсын төр хоорондын харилцаа бол маш сайн хөгжсөн. Гэхдээ хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагаа тийм ч сайн хөгжөөгүй байна.
Монголд гадаа гараад л япон автомашин, хоол хүнс зэрэг маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээ байгааг харж болно л доо. Гэхдээ бодит байдал дээр Монгол-Японы хувийн хэвшлүүд хамтарч ажиллаж байгаа жишээ маш цөөн байгаа. Тийм болохоор манай байгууллага энэхүү асуудалд анхаарч ажиллаж байна.
Өмнө нь бизнесийн орчинд монгол хүн өг өө, аваатай байх зарчмыг баримталдаггүй, мэддэггүй байв.
Гэвч одоогоос ирээдүй бол монгол, япон байгууллагын хамтын эрин үе гэж хэлмээр байна. Учир нь Монголын залуус өөрчлөгдөн, эдийн засаг нь хурдацтай өсөж байгаа нь маш том давуу тал.
Мэдээж ямар ч орны хүмүүс хоорондоо хамтран ажиллахад саад бэрхшээлтэй тулгарна. Тухайн орны эдийн засаг, харилцаа, соёл нь тэс өөр. Тухайлбал, манай хоёр улсад худалдаалагдаж буй бүтээгдэхүүний үнэ бараг л адилхан. Жишээ нь, Японд ресторанд ороод хоол, уух зүйлс авахад нэг хүний 60.000 төгрөг болдог. Харин Улаанбаатарт “гайгүй” ресторанд ороод хоол, уух зүйлс авахад нэг хүний 60.000 төгрөг болно гэдэг бараг л боломжгүй.
Өмнө нь бизнесийн орчинд монгол хүн өг өө, аваатай байх зарчмыг баримталдаггүй, мэддэггүй байв. Монгол хүн авах аа л боддог байсан. Гэхдээ одоо үеийн залуучууд маш өөр болсон. “Өг өө, ав аа” гэх зарчмыг маш сайн ойлгодог болсон санагдаж байна.
-Япон хүнтэй хамтарч бизнес хийхэд анхаарвал зохих зүйлс юу вэ?
-Миний бодлоор япон хүмүүс их ядаргаатай хүмүүс гэж бодож байна / инээв/. Японд хурдны галт тэрэг 1 минут л хоцроход бүх зорчигчдоос уучлалт гуйдаг.1 минутын хоцролт сүртэй асуудал биш мэт санагдаж магадгүй. Гэхдээ япончуудад тийм биш л дээ. Япончууд бүх ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийхийг эрмэлздэг. Ажлын чанар, үр дүнг чухалчилна.
Харин монголчуудын сайн болон муу тал гэвэл 80 хувийн гүйцэтгэлтэй байсан ч хүлээгээд авчихдаг санагддаг. Яг энэ асуудал хамтын ажиллагаанд их саад учруулдаг гэж би бодож байна. Жишээлбэл, Улаанбаатарт ресторанд ороод хоол захиалахад тийм ч хоол байхгүй, ийм ч хоол гарахгүй гэдэг. Гэтэл үйлчлүүлэгчдээ 100 хувийн сэтгэл ханамж төрүүлье гэвэл 100 хувийн үйлчилгээг үзүүлэх ёстой шүү дээ.
Япон соёл, туршлагыг өөрийн биеэр мэдсэний дараа Монголд нутагшуулах нь илүү хялбар.
Энэ асуудал япон жуулчдын хувьд ч их хүндрэлтэй санагддаг. Япон хүмүүс бол 100-120 болон түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй ажиллахыг шаарддаг. Тийм учраас энэ туршлагаас нь судалж, хэрэгжүүлээсэй гэж боддог.
Монгол Улсын Засгийн газар ЖАЙКА олон улсын байгууллага хамтран аялал жуулчлалын салбарыг дэмжиж байгаа. Тиймээс Монголд ирсэн жуулчдыг дахин ирэх хүслийг нь төрүүлэх шаардлагатай. Тиймээс үйлчилгээгээ маш сайн чанартай болгох хэрэгтэй.
-Тэгвэл Япон байгууллагатай эсвэл иргэнтэй хамтарч ажиллахаар бол юунд анхаарах шаардлагатай вэ?
-Манай байгууллагад яг энэ асуудлаар олон хүн ханддаг. Бидний зүгээс хамтран ажиллах ажлын төлөвлөгөө боловсруулж өгөхөөс гадна янз бүрийн тусламж үзүүлдэг. Хэрвээ хамтын ажиллагаагаа эхлүүлэх гэж байгаа эсвэл япон компанийн ноу-хау-г сурахыг хүсвэл эхлээд Японд ажиллаад үз гэж хэлдэг. Учир нь япон соёл, туршлагыг өөрийн биеэр мэдсэний дараа Монголд нутагшуулж чадна.
Монголд үйлчилгээ үзүүлж буй япон хоолны газрууд ажилчдаа японд туршлага судлуулсан байдаг. Гадаад хэл сурахдаа тухайн оронд сурах нь амар гэдэгтэй л адил. Японд ажиллах буюу туршлага судлахаар явах шалгуур нь хүнд ч маш олон боломж байдаг.
-Монгол-Японы төвийн талаар дэлгэрэнгүй танилцуулаач
-Япон төв нь 9 улсад байдаг. Бид Монгол Япон хоёр орны бизнесийн хөгжлийн гүүр болох зорилготойгоор бизнесийн төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хамгийн чухал нь хоёр улсын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой. Монголд 2002 онд энэ төвийг нээж байсан. Одоогоор хоёр орны бизнесийг хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд
- Японы зах зээлд нэвтрэхэд шаардлагатай зөвлөгөө
- Японы зах зээлд нэвтрэхийг зорьж буй компанийн мэдээлэл, бараа бүтээгдэхүүний нэгдсэн санг үүсгэж Япон компанид танилцуулах
- Тус мэдээллийн санд түшиглэн хоёр орны компанийг зуучлах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
"ЯПОНЫ НИЙГЭМ БОЛ МАШ ХАТУУ, УЯН ХАТАН ТОГТОЛЦОО ГЭЖ БАРАГ Л БАЙХГҮЙ"
-Уг төсөл 2017 оноос хойш хэрэгжиж эхэлснээс хойш ямар үр дүн гарсан бэ?
-Энэ хугацаанд хоёр орны 40 гаруй компани хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Гэхдээ цар тахлын үед уг төсөл маш их бэрхшээлтэй тулгарсан. Мөн хамтын ажиллагаагаа эхлэхэд хоёр орны соёл, ажлын арга барил их зөрчилддөг л дөө. Япончуудын хувьд шийдвэр гаргахдаа их удаан. Ямар нэгэн ажил эсвэл төсөл эхлэхээр бол маш их судалгаа хийдэг. Энэ нь эрсдлийг тооцоолж байдаг.
Харин монголчууд үүнийг ойлгодоггүй. “ямар удаан юм бэ, ажлаа яагаад эхлэхгүй байгаа юм бэ” гэдэг. Гэхдээ япончууд гэрээнд гарын үсэг зурсан цагаасаа л маш хурдан ажиллаж, үр дүн гаргадаг. Японы нийгэм бол маш хатуу, уян хатан тогтолцоо гэж бараг л байхгүй. Бүх юм нь маш нарийн байдаг.
Монголд “хүүхдээ хүргэж өгөх хэрэгтэй болчихлоо. Хурлаасаа хоцрох нь” гэж хэлбэл, энд ойлгох ч япончуудын хувьд ойлгохгүй. Маш их гайхаж хүлээж авна. Гэхдээ сүүлийн үеийн залуучууд өөр болсон нь мөн хариуцлагатай, зарчимч байгаа нь ажиглагдаж байна.
-Цаашид хоёр улсын хувийн хэвшлийн хөгжил ямар байх төлөвтэй бол? Бид юуг анхаарах ёстой юм бэ?
-Япон Улс 1945 оноос 1964 он буюу Токиогийн олимп хүртэлх хугацаанд маш их хичээж, эдийн засгаа хөгжүүлж ирсэн. 1964-1990 оны хугацаанд эдийн засгийн тэсрэлт хийсэн гэж хэлж болно. Гэхдээ үүнээс хойш хүн амын насжилт хөгширч эдийн засаг бага зэрэг саарсан.
Тэр хэрээр, нийгмийн тулгамдаж буй асуудлууд болон ажлын байрууд өөрчлөгдсөөр байна. Жишээ нь, японд ахмадуудын асрах үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй, асар хурдан хөгжиж байна. Үүнтэй адил Монгол Улсын хүн ам 2050 онд таван сая хүрэх тооцоололтой байгаа.
Энэ хугацаанд хүн ам хурдацтай нэмэгдэхийн хэрээр эдийн засаг өснө гэсэн төсөөлөлтэй байна. Гэхдээ 2050 оноос яг л японы адил насжилт уртсаж, хүн амын өсөлт саарах болов уу гэж бодож байна. Тиймээс Япон улсын туршлагыг судлаасай гэж хүсдэг. Эцэст нь, одоо үе бол Япон-Монголын хувийн хэвшлүүдийн хамтран ажиллах эрин үе эхэлж байгааг дахин хэлье.
Мөн манай төвөөс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Монгол, Япон орны нээлттэй инновац, хамтын бүтээл Mongolia Open Innovation and Co-creation for SDGs(MICS)2024 хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааг Galleria Ulaanbaatar 3 давхар Juulchin Ballroom-д зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагааны дараа Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд 2017 оноос хойш ажилласан Бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Ко миний бие Япон-Монголын хамтын ажиллагааны талаар дурсгалын илтгэл тавина.
-Ярилцсанд баярлалаа.