Дэлхийн аль ч улсын лигт доод лигээс дэвшин гарч ирсэн “шинэ цэргүүд” аваргын төлөө хүч үзэж, түрүүлнэ гэдэг чих дэлдийлгэм зүйл байдаг.
Тэр чинээгээрээ тийм зүйл ховор тохиох бөгөөд тийм хэмжээний хүч чадал, зориг гаргах багууд ч өдрийн од шиг билээ.
Харин Монголын үндэсний “Хүрхрээ” лигийн аваргын төлөө санаархан, тэргүүлэгчдийн бүсэд хүчтэй өрсөлдөөн үүсгэж, олон жилийн туршлагатай багуудыг будилуулж байгаа шинэ цэргүүд бол “Улаанбаатар сити”, “Атлетик 220” клубүүд юм.
Үндэсний лиг хэмээх “дайны талбар”-т хөл тавиад ганц, хоёр жил болж байгаа ч санхүүгийн хүчээр лигийн төдийгүй шигшээ багийн чадварлаг тоглогчдыг эгнээндээ элсүүлж чадсан учраас өдгөө лигийн медальт байр гэсэн том амжилтын өмнө тулан ирээд байна.
Бодитоор тулгараад байгаа амжилтыг баттай атгахын тулд энэ ням гарагийн 16:00 цагаас эхлэх тоглолтод заавал хожих шаардлагатай. Улирлын эхний хагаст “Атлетик 220” 2:1-ээр илүүрхсэн ч одоо “Улаанбаатар сити”-ийн ард бичигдэж байгаа учраас нэг давсан даваагаа дахин давах шаардлагатай боллоо. Гэхдээ зуны солилцоо наймааны цонхоор идэвхтэй ажиллан, бүрэлдэхүүнээ зузаалж, багийн тоглолтоо улам нягт болгосон “Улаанбаатар сити” одоо хэний ч аманд амархан орох зөөлөн боорцог биш.
Мөн “Атлетик 220”-ийн хагас хамгаалагчид болох А.Тэмүүжин, Б.Баттулга нар насанд хүрэгчдийн футзалын шигшээ багийн хамтаар Малайзыг зорьсон учраас тус тоглолтод оролцохгүй.
Ямартай ч үзэгч хөгжөөн дэмжиг, хөлбөмбөг сонирхогч та бүхнийг “Атлетик 220”, “Улаанбаатар сити” гэсэн шинэ цэргүүдийн сонгомол тулаан ням гаригийн 16:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болохоор хүлээж байна. “Атлетик 220” – “Улаанбаатар сити” Ням 16:00 МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн NTV телевиз шууд дамжуулна.