Улсын хэмжээнд энэ жил
- Улаанбаатар хотод 17 удаа,
- Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 163 удаа,
- нийт 181 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.
Үүний улмаас
- 56000,8 га ой,
- 115907 га хээр,
- нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 63,6 хувиар, галд өртсөн ойн талбай 82,3 хувиар өссөн үзүүлэлт аж.
Дээрх 181 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/
- Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин,
- Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин,
- Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин,
- Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоциклыг тус тус дайчилж нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикл, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажилласан.
Өнөөдрийн байдлаар:
Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд тус бүр нэг түймэр асаж байгаа бөгөөд нэг түймрийг цурманд оруулаад байна.