gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АНУ-ын ХАА Яам “Уур амьсгалын өөрчлөлт” гэдэг нэр томьёог хэрэглэхийг хоригложээ

Дэлхийд
2017-08-09
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2017-08-09
АНУ-ын ХАА Яам “Уур амьсгалын өөрчлөлт” гэдэг нэр томьёог хэрэглэхийг хоригложээ

АНУ-ын ХАА-н яамны удирдлага байгалийн нөөц баялгийг хамгаалах албаны ажилтнуудад зарим томьёолол, түүний дотор “Уур амьсгалын өөрчлөлт” гэдэг нэр томьёог ашиглахыг хоригложээ. Энэ тухай The Guardian сонин тус яамны хоёр ажилтан хоорондоо солилцсон мэдээллийг иш татан мэдээлжээ.

Дээрх хязгаарлалтад мөн “Хүлэмжийн хийг бууруулах”, “Нүүрстөрөгч хэрэглэхээс зайлсхийх” зэрэг томьёололууд багтжээ. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” гэдэг нэр томьёоны оронд “Цаг агаарын онцгой нөхцөл байдалд тогтвортой байх” гэдэг томьёоллыг ашиглах зааврыг ажилтнуудадаа өгчээ.

Тус сонинд мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш дээрх нэр томьёонуудад залруулга хийсэн ба Ерөнхийлөгч Д.Трамп дэлхийн дулаарлын үзэл баримтлал нь шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл гэж өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь тус улсад томоохон эдийн засгийн алдагдалтай тусна гэж тэрбээр үзэж байгаа аж.

Зургадугаар сарын 1-нд Д.Трамп АНУ Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарч байгаа тухай зарласан билээ. ВАШИНГТОН./TASS/.

О.Барс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан