Монголын түүхэнд Түрэг улсуудын хаанчлалын үе гэдэгт Түрэг, Уйгур, Хиргис улсуудыг багтаан нэрлэдэг билээ. Энэ үед Өвөг Монгол аймгууд эдгээр улсад хүчин зүтгэж, зарим үед бослого хөдөлгөөн хийн дарагдаж байсан түүхтэй. Энэ үед тал нутгийн эсгий туургатан аймгуудад Түрэг, Уйгурын соёлын нөлөө зонхилж байсны гэрч нь Монгол Улсын газар нутаг дээрх гэрэлт хөшөө, хот балгадын үлдэгдэл зэрэг эд өлгийн зүйлсээр баян байдаг. Тал нутгийн анчин малчин аймгуудыг нэгтгэн захирахын тулд нэгэн газар төвлөрөн сууж, нийслэл хот байгуулах зайлшгүй шаардлагатай байсан нь тодорхой. Жишээлбэл: Хүннү болон Нирун нар нийслэлтэй байсан.
Энэ үеийн Өвөг Монгол аймгуудыг нийтээр нь Татар нэрийн дор тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин Уйгуруудыг зарим эрдэмтэн Түрэг хэмээн баталдаг бөгөөд эх сурвалжинд Уйгур нарыг Хүннүгийн удам хэмээн тайлбарласан байдаг. Эх түүхийг эргэн судалж байхад Уйгур нар нь гарвал үүслийн хувьд Түрэгээс өмнө яригдах бөгөөд Хятадууд тэднийг Хуй хуй, Гуй гуй гэхчлэн Түрэг болон Монголоос ялгаж байсан байна. Мөн Уйгур буюу өндөр тэрэгтэнгүүд нь Монгол аймгуудтай эвсэн нийлдэг бөгөөд харин өнөөгийн байдлаар Түрэг аймгуудтай нарийн бат холбоо хэлхээ байсан мэдээ хомс. Чингис хаанд Уйгурын ханлиг байлдалгүйгээр дагаар орсон ба Монголчууд бичиг үсэг Уйгураас авсан гэдэг түүхийн сурвалж бий. Өнөөгийн үед ч Уйгуржин Монгол бичиг гэдэг нь Монгол аймгуудын дунд Уйгуруудын соёл ихээр нэвтэрч байсны улбаа юм гэдэг дүгнэлтэнд хүрдэг. Моюнчур хаан Түрэгт довтлон орж хааныг нь устгаснаа гэрэлт хөшөөнд тэмдэглэн үлдээсэн. Энэ сурвалж бичигт Түрэгийн улсыг дарж хааныг цаазаар авсан ба хатныг нь өөртөө авч Түрэгийн удмыг таслав хэмээн бичсэн байдаг нь Уйгур нь Түрэг аймаг биш гэдгийн нэгэн баталгаа болов уу. Иймээс Уйгур гэдэг бол Өвөг Монгол ч бус, Түрэг ч бус Хүннү бие даасан аймаг болох магадлалтай. Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Сүмбэ, Нируны Өвөг Монгол хэлтэн аймгуудтай Өндөр тэрэгтэн нь нутаглаж байсан мэдээ бий. Нирун улс хүчирхэгжин мандах үед Шелунь хаан Өндөр тэрэгтэн нарыг байлдан дагуулснаар хүч нөлөө ихэд нэмэгдсэн байдаг. Ер нь Уйгурын түүхийг нарийвчлан судлаж удам угсааны талаар дорвитой судалгаа хийх нь зүйтэй.
Нийтийн тооллын 745 онд Өндөр тэрэгтний хан Пейло гэгч Хөх Түрэгийн эсрэг бослого гаргаснаар Уйгур улсын үе эхэлдэг. Хятадын Тан улсын нөхцөл байдал энэ үед туйлын таагүй байсны улмаас нүүдэлчдийг нүүдэлчдээр нь даруулах аргаа хэрэглэн дийлдэхээ байсан Түрэгийн эсрэг Уйгур болон Татар, Кидан аймгуудыг сөргүүлэн тавьсан байна. Хөлд орох цагаасаа морь унаж, нум өргөж даах үедээ харваж сурсан нүүдэлчин аймгуудад эртний өст Түрэгүүдийг даран сөнөөх таатай боломж олдсон байна. Түрэг улс нэгэнтээ үгүй болох үед Тан улсын бодлого нүүдэлчин аймгуудын хүчирхэг холбоог эвдрэлцүүлж чадсан боловч Уйгур аймаг энэ тэмцэлд ялан өөрийн улсаа байгуулсан юм. Хүчирхэгжин мандах өсөлтийн үедээ нэгэнт орсон Уйгур нарт дээсэн дөрөөн дээрээ дэнжигнэн байгаа Нанхиадуудад ая тал засахаас өөр арга байсангүй.
Хүннү нарын удам угсаа Ан Лушаны хөдөлгөөн ид өрнөж Тан улс мөхөх шахаж байсныг Уйгур нар ашиглан Ан Лушаныг даран сөнөөж, өөрийн хараат улсаа болгохыг зорьсон ч дотоодын хямрал тэмцлийн улмаас энэ санаа нь бүтээгүй билээ. Дотоодын хямрал самуунд идэгдэж хүч сулрахын хирээр Кидан, Татаруудын тэмцэл идэвхижиж байсныг ашиглан Хиргис аймгууд довтолж Уйгур нарыг тал нутгийн түүхээс түлхэн унагаасан юм.
Энэ үеэс Тэнгэр уулын зүг буруулан нүүж Их Монгол улс байгуулагдтал ханлиг хэлбэрээр оршин, Хиргисүүдтэй тэмцэлдэн Их Хятан улсад алба өргөх хараат улс болсон юм.
Уйгуруудын удам угсаа нь өнөөдөр БНХАУ-ын Шинжаан Уйгурын автономит улсад бий. Мөн Тува нарыг Уйгурын удам угсаа хэмээн нэрлэдэг ч энэ нь туйлын эргэлзээтэй асуудал бөгөөд эртний сурвалжит Урианхай аймгийн түүхтэй салшгүй холбогдож ирдэг. Газарзүй болон геополитийн үүднээс авч үзвэл Монгол болон Уйгурууд хоорондоо холилдон Уйгуржсан Монгол, Монголжсон Уйгур аймгууд бий болсон нь тодорхой. Тува нарыг шууд Уйгуруудын удам гэж шууд нэрлэх нь туйлын болгоомжлууштай асуудал юм.
З.Чулуундорж