gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шатарчдыг Спортын алдар одонгоор шагналаа

Спорт
2008-03-18
0
Twitter logo

ОХУ-ын Новокузнецк хот­ноо болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролц­сон манай баг тамирчдыг Биеийн тамир, спортын улсын хороо­ны удирдлагууд өчигдөр хү­лээн авч уулзлаа. Багийн дүнгээр дэлхийн аварга шал­га­руулах тэмцээнээс хүрэл медаль авсан тамирчдыг тус хорооны дээд шагнал Спор­тын алдар одонгоор урам­шуулав. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хороо­ны дарга Ч.Наран­баа­тар гар­дуулсан бөгөөд ёсло­лын ажил­лагааны дараа ДАШТ-ий хүрэл медальт фиде мастер Б.Гүндаваатай уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Тэмцээний эхэнд тэр­гүүлж явсан. Яагаад байр ухарчихав аа?
-Харин тийм ээ. Эхний өргүүдэд амжилттай тоглож, ДАШТ-ийг тэргүүлэгчийн эг­нээнд явж байлаа. Гэвч тав, зургадугаар өрөгт Оросын хоёр их мастертай таарсан. Нэг өдөр шилдэг шатар­чид­тай дараалан тоглосон боло­хоор хүндхэн өргүүд болсон шүү.

-Алдсан оноогоо нөхөх боломж байсан уу?
-Дандаа чансаатай, шил­дэг шатарчид тул нэг хо­жигдоход л байр ухарч эхэл­дэг. Тиймээс эхнээсээ л хариуц­лагатай тоглох ёстой юм байна.

-Он гарснаас хойш олон улсын хэдэн тэмцээнд орсон бэ?
-Энэ удаагийн дэлхийн аварга гурав дахь нь. Өмнө нь Москвад болсон олон улсын хоёр тэмцээнд нүүсэн.

-Таны чансаа ямар байгаа вэ?
-Дотоод, гадаад гэж хоёр чансаа бий. Би нутагтаа бол бол нэгдүгээрт жагссан байна лээ. Одоогоор улсынхаа хам­гийн өндөр чансаатай шатар­чин гэсэн үг л дээ. Харин гадаад чансаа маань 2320 байгаа. Ирэх сард овоо нэмэг­дээд 2400 болох байх.

-Их мастер цол авахад ойрхон байгаа юм байна шүү дээ?
-Тийм. Гадаад чансаа маань 2500 болбол их масте­рын болзол хангана.

-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлдэж байна?
-Энэ оны аравдугаар сард БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дэлхийн оюун ухааны анхдугаар их наадам болно. Үүнд л оролцохоор бэлтгэж байгаа. Мөн дэлхийн шатрын 38 дугаар олимпиад арван­нэг­дүгээр сард явагдах юм. Эд­гээр тэмцээнд гол ан­хаар­лаа хандуулан бэлтгэл сургуу­лил­таа хийж байна.

-Ингэхэд аль сургуульд сурч байгаа вэ?
-“Шихихутуг” хууль зүйн сур­­­гуульд орсон. Оюутан бо­лоод сайхан л байна. Даанч нэг­­­­дү­гээр дамжаандаа ч бү­тэн сууж чадсангүй ээ, энэ жил.

-Хэдэн жил шатар тог­лож байна?
-13 жил.

Б.Бадмаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан