Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болсон.
Бөхөд хайртай ард түмнийг баярлуулсан энэхүү зарлиг гарах үед С.Батцэцэг аварга гадаадад эмчилгээ хийлгэж байсан. Эх орондоо ирэхэд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатарын алтан соёмбот тэмдэг, Сүхбаатарын одонг гардуулан өгөхөөр болсон. Тэрбээр өнөөдөр эх орондоо ирэх юм байна. Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн гаргасан амжилтууд:
- 2009- Манила. Ази тивийн залуучуудын аварга- АЛТ
- 2010- МОСКВА. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга- АЛТ
- 2012- ЛОНДОН зуны олимп- ХҮРЭЛ
- 2013- Казань. Дэлхийн оюутан залуусын УНИВЕРСИАД наадам-АЛТ
- 2013- Будапешт. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- МӨНГӨ
- 2015- Ласвегас. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- АЛТ
- 2017- Дели. Ази тивийн аварга- АЛТ
Түүний шагналыг Ерөнхийлөгч өнөөдөр гардуулах юм байна.