-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулах сургалт, хэлэлцүүлэг Хэнтий, Баянхонгор аймагт боллоо-
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулсан тайланг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлөөс УИХ-д гаргасан зөвлөмжийн дагуу боловсруулсан төслийг бүх нийтээр хэлэлцүүлж эхэллээ. Энэ талаар УИХ-ын 39 дүгээр тогтоол гарч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан билээ.
Тогтоолын дагуу УИХ-ын Тамгын газраас долоон баг гаргаж, долоодугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт явуулж, хэлэлцүүлэг хийж байна.
Эхний баг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хороо эхний сургалт, хэлэлцүүлгээ Баянхонгор аймгийн төв Баянхонгорт зохион байгууллаа.
Хоёр дахь баг болох УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ц.Борхүүгээр ахлуулсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт, хэлэлцүүлгийг Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулжээ. Баянхонгорт болсон хэлэлцүүлгийг:
- Монгол Улсын Их Хурал
- Монгол Улсын Ерөнхийлөгч
- Монгол Улсын Засгийн газар
- Төрийн алба
- Шүүх эрх мэдэл
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд өрнүүлсэн ба сэдэв тус бүрийн танилцуулгыг төсөл хэлэлцүүлэгч баг хийжээ. Тухайлбал, УИХ-ын зарим заалт, хэсгийг өөрчлөх болсон үндэслэл, шаардлагын хувьд одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулна гэж заасан. Харин төслийн заалтад Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна гэж тусгасан байгаа. Ингэснээр Улсын Их Хурлын чадавхийг бэхжүүлж, хяналтын эрх мэдлийг бодитоор өргөжүүлэх, хууль бүтээх ажиллагааны чанарыг сайжруулна.
ИРГЭД: 4-5 СУМЫГ НЭГТГЭЖ БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Түүнчлэн Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно гэж төсөлд тусгагдсан. Энэ нь Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжоор хангах, Парламентыг бодит мэдээллээр хангах, иргэдэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудлын бодит нөхцөлийг илрүүлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа.
Дээрх зургаан сэдэв тус бүрээр танилцуулга хийсний дараа хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн саналыг сонссон байна. Тухайлбал,
Баянхонгор сумын 1-р багийн иргэн Баттөр, УИХ, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж болно, харин бусад гишүүд давхар алба хашиж байгаа нь төрийн ажлыг алдагдуулж байна гэлээ. Түүнчлэн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд орон нутгийн 4-5 сумыг нэгтгэж, бүсчлэн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
Шаргалжуут тосгоны иргэн Баярмагнай, Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд “хот” гэдэг нэгж нэмэгдвэл тосгоныг хотын нэгжид хамруулах гэсэн санал хэлж байв. Учир нь одоогийн Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцооны хувьд тосгон сумын нэгжид харьяалагддаг боловч хүн ам, газар зүйн хэмжээтэй харьцуулбал багаас том гэсэн санал хэлж байв.
Ингээд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн дунд явуулсан хэлэлцүүлэг амжилттай өрнөж, тус хэлэлцүүлэгт 390 иргэн оролцсноос 318 саналын хуудаст саналаа өгчээ.
Д.ГАНТУЛГА: ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ-ЫН ДАВХАЦСАН ҮҮРЭГ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВАХ НЬ ЧУХАЛ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүх нийтээр хэлэлцүүлгийг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Хэнтий аймагт өглөөний 09.00- 12.00 цаг хүртэл үргэлжилсэн сургалтад аймаг, сум, багийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга, ажлын хэсгийн гишүүд хамрагджээ. Тэд цаашид сум, багтаа сургалт, хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
Өглөө эхэлсэн сургалтыг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Тулгуур Үндсэн хуулиа батлаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд дордуулсан гэж яригддаг долоон өөрчлөлтийг эс тооцвол өөрчлөлт оруулаагүй. Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэгт иргэдээ олноор оролцуулахыг зорьж байна. Энд саналаа өгсөн иргэдийн тоо бусад аймгаас илүү байгаасай” гэв.
Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Гантулга “Нийгэм, эдийн засгийн том өөрчлөлтийг хийхийн тулд Үндсэн хуульдаа тодорхой өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл тогтолцооны хувьд өөрчлөлт хийх шаардлага бий. Эцэг хуульд өөрчлөлт оруулаагүйгээс УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргах бололцоо алга. Жишээлбэл, хэт улстөржилт, төрийн албаны тогтворгүй байдал, Ерөнхийлөгч, УИХ-ын давхацсан эрх үүрэг гээд олон тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд ард иргэдийн саналыг авах нь чухал” хэмээн онцолсон юм.
Дараа нь Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. Танилцуулгын дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан сургалтад оролцогчид сонирхсон асуултаа асууж, асуултад Ахлах зөвлөх П.Амаржаргал хариуллаа.
Асуулт, хариулт дууссаны дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авах ажлыг явууллаа.
Ийнхүү сургалт өндөрлөлөө. Үдээс хойш 13.00 цагт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн дунд хэлэлцүүлэг болно.