gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шаардлага хангахгүй цэвэр ус хэрэглэсээр байх уу?

Нийгэм
2008-03-18
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-03-18

Ус гэдэг чандмань эрдэнэ. Тэр дундаа цэвэр ус хэмээх соёлжсон бүтээгдэхүүнийг бид хэрэглэж заншаад удаж байна. Энд тэнд аваад явахад овор багатай, авсаархан савтай, хэрэглэхэд таатай сайхан л эд. Энэ төрлийн бизнес Монголд хөгжөөд арав гаруй жил болжээ. Бүгд л төчнөөн метрийн гүнээс тэдэн давхар шүүлтүүрээр шүүж, савласан найдвартай, чанартай гэж сурталчилдаг.

Харин байгалийн гэх тодотголтой энэ бүтээгдэхүүний цаана юу нуугдана вэ. Учир юу гэвээс саяхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, бусад холбогдох байгууллагатай хамтран савалсан цэвэр ус түүний үйлдвэрлэлтийн өнөөгийн байдалд судалгаа хийсэн юм. Харамсалтай нь энэ судалгаагаар цөөнгүй компанийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй гарсан. Эрдэс бодисын найрлагын шинжилгээний дүнгээс үзэхэд "Вояж", "Энержи", "Ариг", "Тамир", "Gobi", "Эвтэй", "Polar", "Талст", "Харз" зэрэг савласан ус ундны усны стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон.

Шинэ долоо хоногийн ажлын эхний өглөө цэвэр усны нийлүүлэлтийг зогсоосон сураг дуулдав. Энэ талаар сурвалжлахаар нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээг хангадаг хол ойрын наймаачдын хөлийн газар болсон "Барс" захыг зорилоо. Өглөөний 11 цаг болж байхад зах хэдийнээ онгойчихсон, хүмүүс худалдаагаа хийж байв. Хүйтэн, шуургатай ч гэлээ хөл хөдөлгөөн ихтэй байсан юм. Цэвэр ус худалдаалдаг бөөний худалдааны цэг дээр очлоо.

-Сайн байна уу, худалдаа ямар байна даа?
-Эрт ч гэсэн худалдан авагч олонтой байна. Дажгүй шүү, байнгын худалдан авагчидтай.

-Ямар төрлийн цэвэр ус илүү гүйлгээтэй байна вэ?
-Манайх "Вояж" компанийн борлуулалтын цэг.

-Уучлаарай, саяхан мэргэжилтнүүдийн судалгаагаар танай усны нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан гэсэн дүгнэлт хиисэн. Худалдаанд тартаж болж   байгаа юм уу?
-Хэзээ гаргасан ямар судалгаа вэ. Тэр нь тодорхойгүй байгаа шүү дээ. Би сайн мэдэхгүй. Мэргэжлийн хяналтын газар, холбогдох албаны хүмүүс энэ талаар тодорхой мэдээлэх хэрэгтэй шүү дээ

"Вояж" компанийн технологич Б.Өлзийтэй холбогдлоо.

-"Өнөөдөр" сониноос ярьж байна аа. Танай бүтээгдэхүүн ундны усны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлт гарсан. Танайхыг бүтээгдэхүүнээ худалдаанд нийлүүлэхийг хориглоогүй юу?
-Яг хэзээний ямар бүтээгдэхүүнээс шинжилгээ авсан нь тодорхойгүй байгаа шүү дээ. Усны хаягдал их байна гэсэн зүйл хэлсэн. Энэ талаар зөвлөгөө бусад холбогдох баримтуудыг хэлнэ гэсэн чимээгүй л байна. Гэхдээ манай бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориогүй.

-Харин дараа нь "Вояж" авч буй нэгэн худалдан авагчтай уулзлаа. Сайн байна уу, Та өөрийн хэрэгцээнд зориулан цэвэр ус худалдан авч байна уу?
-Үгүй, дэлгүүрийнхээ барааг авч байна. Байнга л эндээс авдаг юм.

-Ингэхэд Та энэ цэвэр усыг хэр найдвартай бүтээгдэхүүн гэж боддог вэ?
-Хүн болгон л хэрэглэх юм. Гайгүй болов уу гэж бодож байна.

-Сүүлийн үед крантны усыг савлаж, зарах боллоо гэж их ярьж байна. Чанартай гэсэн бүтээгдэхүүн хүртэл шаардлага хангахгүй байгаа шүү дээ. Сонголтоо зөв хийж чадаж байна уу?
-Ах нь тэр талаар юу ч мэдэхгүй. Гэхдээ олон түмэн маань аваад байгаа болохоор гайгүй байгаа болов уу даа гэснээр бидний яриа өндөрлөв.

"Барс" худалдааны төвийн ойролцоох нэгэн хүнсний дэлгүүрт орлоо. Гэтэл нөгөө шаардлага хангахгүй дүн гарсан "Эвтэй", "Тамир", "Энержи" зэрэг нэртэй савласан ус өрөөстэй. Хүмүүс ч авч байгаа харагдана. Хүний биед тохирсон тодорхой чанар, найрлага бүхий усыг өдөр тутам хэрэглэх нь эрүүл саруул амьдралын нэг үндэс болдог. Гэтэл олонх үйлдвэрийн технологийн дамжлага нь бүгд ижил мембран фильтрээр шүүдэг ихэнх нь төвлөрсөн шугам сүлжээний усыг шүүж савалдгийг мэргэжилтнүүд тогтоосон. Өөрөөр хэлбэл, бидний хэлж заншсан крантны усаар найруулж савлаад та бидэнд өгч байсан хэрэг. Шаардлага хангаагүй ус нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй эрдэс бодисын агууламжийг хэт багасган, кальци болон бусад элемент агуулдаггүй байна. Ингэснээр яс сийрэгжих, бөөр, зүрхний дутагдалд орох, судасны нарийсалт, хатууралт нэмэгдэх, бамбай булчирхай өвчлөх эрсдэлд хүргэж болзошгүй талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж гарчээ.

Мэргэжлийн байгууллагынхан шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргачихаад байхад үйлдвэрлэлээ явуулсаар байгааг юу гэж ойлгох вэ. Шинэ он солигдох үеэр архинд олон хүн хордож нас барсан. Архи үйлдвэрлэх зөвшөөрлийг хэсэг хуга,цаанд хаахад усны хэрэглээ дагаащ төдий чинээ багассан гэж учир мэдэх хүн ярьсан. Учир нь өндөр хатуулгатай архиа усаар даруулан уудаг аж. Эрүүл мэндээ бодож цэвэр усны чанарт анхаарал хандуулах уу, шаардлага хангахгүй усаа хэрэглэсээр байх уу. Цэвэр уснаас болж хүний эрүүл мэнд муудлаа гэсэн бараан мэдээ бүү дуулдаасай билээ.

Х.Эрдэнэбулган 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан