“Хадгаламж” банкнаас 14.2 тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт буруутгагдаж буй Ц.Чимэдцэрэн, Д.Энхтуяа нарын 12 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр хэлэлцэж эхлэв. Өмнө нь шүүгдэгч Г.Хүрэлтогоогийн өмгөөлөгч Ц.Итгэл шүүх хуралд оролцох боломжгүйгээс болж хойшилсон энэ хэргийн ирц өчигдөр хангалттай байв. Хурал эхлэх үед хохирогчоор оролцож буй "Хадгаламж" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон шүүгдэгч У.Хүрэлсүхийнхээс бусад 11 хүний өмгөөлөгч нар хурлыг хаалттай хийлгэх, Ц.Базар, Б.Цэрэнпүрэв, Ө.Эрдэнэхүү, С.Батболд нарыг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйл ангид зааснаар яллаж байгааг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байсан юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон өөрчлөлтөөр 272 дугаар зүйлийг хүчингүй болгосон нь дээрх дөрвөн шүүгдэгчийг ялласан зүйл заалт. Энэ нь тэднийг хэрэгт холбогдолгүй гэж үзэх үндэслэл болж байгааг өмгөөлөгчид нь тайлбарласан юм. Шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хэлэлцээд "Улсын нууц, хувь хүний нууцад хамаарах асуудал хэлэлцэхгүй учраас хаалттай явуулах хүсэлтийг хангахаас татгалзсугай. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд орсон өөрчлөлтөд Улсын Дээд шүүхээс тайлбар хийсэн нь энэ хэрэг мөрдөгдөж эхэлснээс хойш болохоор нэр бүхий дөрвөн хүнд холбогдох Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлд заасан албан тушаалдаа хайнга хандсан асуудлыг шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй" гэсэн тогтоол гаргалаа. Улсын дээд шүүхийн тайлбар энэ оны хоёрдугаар сарын 28-нд гарсан аж.
Ингээд шүүхийн хэлэлцүүлэг эхэлж, шүүгдэгч нарт улсын яллагчаас оноосон яллах дүгнэлтийг танилцуулсан юм. Улсын яллагч Б.Мөнхбаяр "Ц.Чимэдцэрэн нь 1997 оноос 2007 он хүртэл "Хадгаламж" банкинд ахлах нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, 220 удаагийн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн 14.2 тэрбум төгрөг зувчуулсан. Д.Энхтуяа нь тус банкинд Бүртгэл, тайлан тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 29 удаа хуурамч гүйлгээ хийсэн.
"Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ өөрийн компанийн чек, дансыг ашиглан Ц.Чимэдцэрэнд гурван удаа мөнгө завших бололцоо олгосон. Түүнчлэн 2003-2006 онд олсон орлогын албан татвараас зайлсхийсэн. "Тэргүүн тогоо" компанийн захирал Г.Хүрэлтогоо, "Асестес" компанийн захирал асан С.Даваасүрэн, мөн компанийн захирал, Ц.Чимэдцэрэнгийн дүү Ц.Цогтбаяр нар удаа дараагийн үйлдлээр чек, дансаа ашиглуулж, их хэмжээний мөнгө завших бололцоо олгосон" хэмээн Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Харин УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг Ц.Чимэдцэрэнтэй бүлэглэн "Хадгаламж" банкаас 11 сая төгрөгийг хувьдаа завшсан. Энэ хэргийг үйлдэхдээ түүнийг ятгаж, заналхийлэх замаар авсан хэмээн буруутган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн дөрөв дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн 150 дугаар зүйлийн гуравт зааснаар буруутгажээ.
Ц.Чимэдцэрэн тус банкнаас 14.2 тэрбум төгрөг зувчуулахдаа "шинээр гүйлгээ хийх, банк хоорондын гүйлгээ хийхдээ хуурамч виз гаргах, "Хадгаламж" банкнаас валют авах төгрөгийн эх үүсвэр гаргах, Засгийн газрын тус банкинд байршсан бондыг хямд үнээр худалдаж, нэршсэн үнээр худалдан авах, зээлийн хүүгийн орлогыг нэмэгдүүлэх гэсэн аргуудыг хэрэглэжээ" гэсэн дүгнэлтийг Монголбанкны шинжээчид гаргаснаа хэлж байв. Энэ асуудлаас болж шүүх хурал удааширч байсан юм.
Шүүгдэгч Ц.Чимэдцэрэн нь БНСУ-ын "Волкер хилл", "Севен лак", "Парадайз" зэрэг казинод их хэмжээний мөнгө алддаг. Мөнгөө алдсан зарим үедээ тус улсад ажиллаж байгаа хүмүүсийн гэр бүлийнхэндээ явуулсан мөнгөөр нөхөж, улмаар Монголд ирмэгцээ 3-5 хувийн хүүтэй банкнаасаа авч төлдөг байсан хэмээн олон гэрч мэдүүлсэн байх юм. Казиногийн удирдлага Ц.Чимэдцэрэнгийн хоол, буудал, нисэх онгоцны тийзийн үнийг төлдөг байсан тухай ч Монголбанкны шинжээчид ярьсныг шүүх хурлын үеэр хавтаст хэргээс уншиж сонсгосон юм.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед Ц.Чимэдцэрэн "14.2 тэрбум төгрөгийг шамшигдуулсан асуудлыг би ганцаараа үйлдсэн. Монголбанкны шинжээчдийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Илүү нэхэмжилсэн 180 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 1997-1999 онд санхүүгийн тайлан тооцооны баланс зөрсөн асуудал байхгүй. Харин 2000 оноос зөрж эхэлснийг би засдаг байсан. УАЗ-Фургон машины тухайд, би МАХН-ын бага хурлын гишүүний хувьд намдаа хандивласан. Надтай хамт шүүгдэж байгаа хүмүүсээс би уучлалт хүсмээр байна. Нэг ч төгрөг авч шамшигдуулаагүй атлаа миний хомрогонд орсон найз нөхөд, дүү, УИХ-ын гишүүдээс уучлалт хүсье.
Би оюутан байхдаа боломжийн бизнес эрхэлж байсан. Гэвч мөрийтэй тоглоомд донтож, энэ мөнгийг алдсан. Д.Энхтуяагаар нэг л удаа 200 сая төгрөгийн гүйлгээ хийлгэсэн. Мөнгөө юунд зарцуулдгаа энэ хэрэгт холбогдож, надад данс чекээ ашиглуулсан хүмүүст хэлдэггүй байв" гэлээ.
Шүүгдэгч Д.Энхтуяа "Ц.Чимэдцэрэнг мөнгө ашиглаж байгааг 2006 оны арваннэгдүгээр сард гүйлгээний баланс зөрөхөөр нь мэдсэн. 2007 оны нэгдүгээр сард БНСУ-аас утсаар ярьж "200 сая төгрөгийн барьцаанд орчихлоо яаралтай шилжүүлээч" гээд байхаар нь түүний заасны дагуу "Голомт" банкны дансанд шилжүүлсэн" гэсэн юм.
"Алтай констракшн"-ын Х.Бат-Эрдэнэ "Би Чимэдцэрэнд дансаа гурван удаа ашиглуулсан. Юунд зарцуулдгийг мэдэхгүй. Харин татвараас зайлсхийсэн асуудал бол манай нягтлан бодогч нарын ур чадвар муугаас болсон гэж үзэж байна. Өмнө нь нэг удаа 31 сая төгрөгийн татварын асуудал гарч байсан бөгөөд бид төрөө дээдлэн, уг төлбөрийг төлж байсан" гэж мэдүүлэв.
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх "Хэвлэл мэдээлийн хэрэгслээр өмнө нь олон удаа энэ л талаар ярьж байсан. Тус банкнаас мөнгө завшиж Фургон машин хувьдаа завшсан зүйл байхгүй. Намын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, хандив цуглуулах үүрэгтэй байдаг. Үүнийхээ дагуу Бага хурлын гишүүн Ц.Чимэдцэрэн "Намдаа хандив өргөе. Юу хэрэгтэй байна" гэхээр нь "Сонгуульд унаа их хэрэгтэй байдаг юм" гэж хэлсэн. Тэрбээр хариуд нь өөрсдөө машинаа олчих. Төлбөрийг нь би хийе гэсний дагуу жолоочоо явуулж, "УАЗ-Хурд" компаниас машин авахаар болсон. Манай жолоочид бичиг баримт маань байсан учраас дугаар гэрчилгээг нь миний нэр дээр авсан юм билээ. Түүнийг нь би сүүлд мэдсэн. Улсын яллагч Чимэдцэрэнг ятгаж заналхийлж машин авахуулсан гэсэн үндэслэлээр буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна" гэсэн мэдүүлэг өгөв.
Хохирогч "Хадгаламж" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батжаргал "Манай банк Төрийн өмчийн хороо буюу Монголын төрөөс 13.5 тэрбум, шүүгдэгч Ц.Чимэдцэрэнгээс 700 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна" гэв.
Энэ бүгдийн дараа У.Хүрэлсүхийн өмгөөлөгч Батсүх гэрчээр "УАЗ-Хурд" компанийн ахлах нягтлан бодогч Л.Даваахүү, У.Хүрэлсүхийн жолооч Ё.Хэрлэнцог нарыг дуудсан. Тэд уг машиныг УИХ-ын гишүүний нэр дээр авсан, төлбөрийг нь Ц.Чимэдцэрэн дансаар хийснийг болон гишүүн уг машины барааг ч хараагүй хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн юм.
Өчигдрийн шүүх хурал Монголбанкны шинжээчдийн дүгнэлттэй танилцаж дууссанаар завсарласан. Хурал өнөөдөр 09.30 цагаас үргэлжилнэ.
Г.Цолмон