"Таван Богд Интернэйшнл" ХХК нь 2001 онд Монголын зах зээлд Японы тэргүүлэх бүтээгдэхүүний нэг болох Sofy ариун цэврийн хэрэглэлийг оруулж ирсэн билээ. Тус 24 жилийн хугацаанд Sofy брэнд нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа улам тэлж сэтгэл зүй, нөхөн үржихүйн боловсролын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой кампанит ажлыг Монгол Улсын 21 аймагт хэрэгжүүлж эхэллээ.
“Хайрлая, Хамгаалъя, Хөгжүүлье” уриатай энэхүү аян ЕБС-ийн сурагч охидод чиглэсэн бөгөөд эрүүл мэндийн бодит мэдлэг олгохоос гадна сэтгэл зүйн эерэг дадал зуршлыг төлөвшүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд охидод бэлгийн бойжилт, сарын тэмдгийн эрүүл ахуй, өөртөө итгэх итгэл, сэтгэлзүйн тэнцвэр зэрэг олон талт сургалт, зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Аяныг эхлүүлж Налайх дүүргийн "Эрдмийн оргил" сургууль болон Багануур дүүргийн "Боловсрол" лаборатори сургуульд арга хэмжээ амжилттай зохион байгуулсан бөгөөд сурагч охид, багш, эцэг, эхчүүдийн талархлыг хүлээсэн ажил боллоо.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд хамтран оролцож байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал,
- "Ягаан толбо" төрийн бус байгууллага: Бэлгийн боловсрол, эрх тэгш байдлын талаарх сургалт хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
- "Цагаан уул" эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч М.Цэнгэл: Сарын тэмдэг, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх практик мэдлэгийг хуваалцаж, охидын асуултад мэргэжлийн хариу өгч байна.
- "Энэрэлийн Түүчээ" ТББ-ын сэтгэл зүйч, сургагч багш А.Отгонбаатар: Сэтгэл зүйн хөгжлийн асуудал, бие махбод болон сэтгэл санааны өөрчлөлтийг зөв хүлээж авах, даван туулах арга замын талаар зөвлөгөө өгч байна.
Энэхүү кампанит ажил зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш бөгөөд 2025 оны турш үргэлжлэх юм. Аймаг бүр дэх сургуульд хүрч ажиллан мянга мянган охидын хөгжил, хамгаалал, мэдлэг боловсролыг дэмжихийг зорьж байна.
Sofy брэндийн хамт олны зүгээс охидын өсвөр насны үеийн хэрэгцээг ойлгож, тэднийг зөв мэдээллээр хангах нь эрүүл нийгмийн үндэс гэдгийг онцолж, цаашид ч нийгмийн хариуцлагын хүрээнд охид, эмэгтэйчүүдийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлсээр байх болно гэдгээ илэрхийллээ.
Сошиал хаяг: https://www.facebook.com/sofymongolia