18 жилийн өмнө алга болсон охиныг эрэн хайх ажиллагааг саяхан шинээр эхлүүлээд байсан нь гурван өдрийн турш үргэлжлээд өндөрлөсөн байна.
2007 оны тавдугаар сарын 3-нд Маделин МакКанн хэмээх охин алга болсон. Тухайн үед охин гурван настай байжээ. Тухайн үедээ энэ хэрэг олон нийтийг ихэд шуугиулсан, дуулиантай хэргүүдийн нэг байв.
Тэдний гэр бүл Португалд амралтаар явж байсан бөгөөд охиноо унтуулаад ойролцоох ресторанд хоол идэж байх хооронд нь охин алга болжээ.
Үүний дараа цагдаагийн алба хаагчид охин алга болдог шөнө нэг залуу хүүхэд тэврээд явж байхыг харсан хэмээн мэдээлж байв. Хангалттай нотлох баримт олдоогүйн улмаас хайх ажиллагааг зогсоосон.
Харин энэ онд Их Британийн Засгийн газраас энэ ажиллагаанд зориулан төсөв гаргаснаар Германы мөрдөгчид Португалын талтай хамтран эрлийн ажиллагааг эхлүүлэхээр болсон юм. Гэсэн ч хэргийн сэжүүр болохуйц мэдээлэл олдоогүй гэж эх сурвалж мэдээлжээ.
Энэхүү мөрдөн байцаалтын үр дүнгийн тайланг хэсэг хугацааны дараа олон нийтэд танилцуулах төлөвтэй байгаа аж.
Энэ удаагийн эрлийг Германы алба хаагчид 2020 онд гол сэжигтнээр тодорхойлсон герман иргэн Кристиан Брюкнертэй холбоотойгоор эхлүүлсэн.
Брюкнер 2000-2017 оны хооронд охины алга болсон бүс нутагт амьдарч байсан бөгөөд түүнийг энэ хэрэгт сэжиглэж байгаа юм.
Гэхдээ түүнд энэ хэргээр ямар нэг ял оноогоогүй. Брюкнер бэлгийн хүчирхийллийн өөр хэргээр ял авч, одоо Германд хоригдож буй. Тэрбээр энэ оны есдүгээр сард суллагдах аж.
Эх сурвалж: ВВС