gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Малын хулгайчаас сэтгэл санааны хохирол нэхэмжилж болно

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2025-06-13
171
Twitter logo

Цагдаагийн байгууллагад энэ сарын 7-ны өдрийн 19:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс 18 морь алга болсон гэх мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Эрүүгийн цагдаагийн алба, ХУД-ийн цагдаагийн II хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 19-27 насны дөрвөн этгээдийг саатуулан шалгаж байна. Тэд хулгайлсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойн газар махалсан нөхцөл тогтоогдсоныг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. 

Хулгайд алдсан морьд "Монголын үндэсний морьт харваа"-ны үүсгэн байгуулагч Б.Болдбаатарынх байсан бөгөөд олон жил адгуулж сургасан, олон улсын морьт харвааны тэмцээн уралдаанд унаж оролцсон, удахгүй болох Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд унахаар бэлтгэж байсан аж. Морьдын эзэн маш их харамсаж буйгаа хэвлэлд ярьжээ. 

Мал хулгайлсан этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд зааснаар ял оноодог. Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэв энэ гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн мал хулгайлсан этгээдүүд шүүхээр ял шийтгэл оноох үед малын эзэн энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгон нэхэмжлэх боломжтой.

Манай улсад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах” эрхзүйн орчин 2022 онд Шүүх шинжилгээний тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсанаар бүрдсэн юм. Улмаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа 2023 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Энэ 85-д малын хулгайн гэмт хэрэг багтсан.  

"Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд үүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Үүнд:
  • Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах);
  • Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (Хулгайлах);
  • Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл (Залилах);
  • Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл (Мал хулгайлах);
  • Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих).

Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгттэй ЭНД-ээс танилцах боломжтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан