gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Япон эрдэмтэд хүнд шинэ шүд ургуулах боломжтой эм туршиж байна

Дэлхийд
2025-06-04
164
Twitter logo

Мэрэгч амьтад болон загаснууд шүдээ тогтмол сольдог ч хүн болон ихэнх хөхтөн амьтад ердөө хоёр үеийн шүдтэй байдаг.  

Япон эрдэмтэд хүнд шинэ шүд ургуулах боломжтой эмийн туршилтыг анх хулгана, харх, тагтаанд амжилттай хийжээ. Тэд 2024 оны аравдугаар сараас эхлэн хүмүүсийг туршилтад хамруулж эхэлсэн байна. Энэхүү судалгааг Осака хотын Китано эмнэлгийн Амны хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч, доктор Кацү Такахаши удирджээ.  

Түүний багийнхан USAG-1 хэмээх уургийн үйл ажиллагааг саармагжуулснаар гурав дахь үеийн шүдний ургалтыг идэвхжүүлж чадсан байна. Түүний хэлснээр хүний буйл доор гурав дахь үеийн шүдний эх үүсвэр болсон соёонууд нуугдаж байдаг. 

Туршилтын эхний шатанд гаж нөлөө үүсэх байдлыг шалгах зорилгоор нэг буюу түүнээс дээш шүдээ алдсан, эрүүл, насанд хүрэгчдэд эм хэрэглэж байна. Дараагийн шатанд төрөлхийн шүдгүй хүүхдүүдэд турших төлөвлөгөөтэй байна.  

Хүний буйл доор гурав дахь үеийн шүдний эх үүсвэр болсон соёонууд нуугдаж байдаг. 

Энэ эмийн судалгааг эхлүүлэх болсон гол зорилго нь төрөлхийн шүдгүй хүүхдүүдэд туслах юм. Удамшлын энэ эмгэг дэлхийн хүн амын 0.1 хувьд тохиолддог, амьдралын чанарт муугаар нөлөөлдөг байна.  

Японд ийм хүүхдүүд өсвөр насандаа ихэвчлэн амаа нуухын тулд амны хаалт зүүдэг аж. Тэдний амьдралд том өөрчлөлт  авчрах учир тус эмийг 2030 он гэхэд хүүхдүүдэд зориулан зах зээлд гаргахаар ажиллаж байна.  

Шүдний суулгац, хиймэл шүд, уламжлалт аргууд нь үнэтэй, төвөгтэй, зарим тохиолдолд өвчтөнд зовууртай байдаг тул өөрийн шүдийг сэргээх нь илүү олон давуу талтай. 

Лондоны Куин Мэрийн их сургуулийн шүдний тэнхимийн профессор Анграй Канг, эсрэг бие ашиглан шүд нөхөн ургуулах оролдлого хийж байгаа ч Такахашигийн баг энэ чиглэлд илүү амжилтад хүрчээ.  

Хонконгийн их сургуулийн профессор Чэнфэй Жан, Такахашигийн судалгааг шинэлэг, бүтэх боломжтой гэсэн ч амьтанд гарсан үр дүн шууд хүний биед адилхан нөлөө үзүүлэх баталгаа байхгүйг анхааруулсан.  

Мөн нөхөн ургасан шүд нь бусад шүдний үйл ажиллагаа, гоо сайхны шаардлагыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй гэжээ.  

Харин Такахашигийн хэлснээр уг эмийг тарьсан байрлалаар шинэ шүд хаана ургахыг хянах боломжтой. Хэрвээ буруу газарт ургавал шүдний гажиг заслын аргаар засах, шилжүүлэн суулгах боломжтой аж. 

Шүд ургуулах нь анхан шатны туршилтын зорилго биш ч уг эм зарим оролцогчид нөлөөлж, шинэ шүд ургах магадлал байгаа аж. Хэрэв ийм зүйл тохиолдвол уг эм шүдгүй болсон хүмүүст, яс сийрэгжилтийн эсрэг үр дүнтэй болох нь батлагдана.  

Хүн амын дийлэнх нь өндөр настай Японд  энэ судалгаа онцгой ач холбогдолтой. Эрүүл мэндийн яамны мэдээллээр Японы 75 ба түүнээс дээш насны хүмүүсийн 90 гаруй хувь нь ядаж нэг шүдээ алдсан байдаг.  

Хэрвээ энэ эмийн туршилт амжилттай болбол анагаах ухааны түүхэд том амжилт  авчирна гэв.  

Эх сурвалж: France24.com 
Орчуулсан: Б.Төрбаяр  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан