gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.05
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.05
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Хулан: 2022 оноос хойш хүлээсэн тэмцээндээ шилдгүүдтэй өрсөлдөхдөө сэтгэл өндөр байна

Спорт
2025-06-03
10
Twitter logo

Улаанбаатар хотод 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн хэмжээний гурван томоохон тэмцээнийг нэг дор зохион байгуулах гэж байна. Уг тэмцээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.  

Монгол Улс 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн гурван том тэмцээнийг нэгэн зэрэг зохион байгуулах анхны орон болно. Энэ оны зургадугаар сарын 18-29-нд болох эдгээр тэмцээнийг амжилттай зохион байгуулснаар Гиннесийн номд бичигдэх боломжтой.

“Тэмцээн Сүхбаатарын талбайд олон улсын стандартын дагуу зассан талбайд болох бөгөөд зөвхөн тамирчид болон албаны хүмүүс гэхэд 500 гаруй зочин ирэх хүлээлттэй байна Тус арга хэмжээ дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулагдах нь Монгол Улсыг дэлхийн спортын тавцанд сурталчлах чухал боломж болж байна” гэж Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав хэлэв.

Дэлхийн 40 баг, 23 орны тамирчид Улаанбаатарт чуулах уг тэмцээнд олон улсын чансааны шилдгүүд болох Герман, Канад, Австралийн шигшээ багууд оролцоно. Үүнээс гадна 3x3 төрлийн хамгийн нэр хүндтэй тамирчид оролцох тул өрсөлдөөн ширүүн, түвшин өндөр байх нь дамжиггүй.

Дэлхийн 40 баг, 23 орны тамирчид Улаанбаатарт чуулах уг тэмцээнд олон улсын чансааны шилдгүүд болох Герман, Канад, Австралийн шигшээ багууд оролцоно

Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалын хэлснээр, уг тэмцээнийг зохион байгуулах гэрээг 2022 онд Бельги улсад байгуулсан бөгөөд 2025 оны хоёрдугаар сараас бэлтгэл ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна.

Дасгалжуулагч Стив хэвлэлийн хурлын үеэр “Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Сагсан бөмбөг залуусыг зөв чигт хөтөлж, урам өгдгийг би өдөр бүр харж байна” хэмээн онцоллоо. Тэрээр тамирчид маш сайн бэлдэж байгаа тул өндөр түвшний тоглолт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Спортын үнэнч дэмжигчид, залуу үеийнхэнд энэхүү тэмцээн нь зөвхөн спортын баяр биш, басхүү урам зориг, итгэл найдварын эх үүсвэр болох болно гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Өмнөх амжилтаа ахиулахын тулд бид хичээнгүйлэн бэлтгэж байна

ЭТус тэмцээнд улсаа төлөөлөн оролцох эмэгтэй шигшээ багийн тамирчин О.Хулан “2022 онд анх энэ тэмцээн Монголд болох боломжтой гэсэн мэдээг сонсоод их догдолж хүлээсэн. Шилдгүүдтэй өрсөлдөхдөө сэтгэл өндөр байна. Монголчууд маань биднийг ирж дэмжээсэй” хэмээн ярьсан бол мөн багийн гишүүн Б.Ариунцэцэг “Өмнөх амжилтаа ахиулахын тулд бид хичээнгүйлэн бэлтгэж байна. Энэ бол зөвхөн манай багийн биш, Монголын амжилт байх болно” гэв.

Тэмцээний агуулга, цар хүрээ, төлөвлөлт, зохион байгуулалтын чанар, спортын ач холбогдлын хувьд энэ удаагийн арга хэмжээ нь Монголын багийн спортын түүхэнд онцгой тэмдэглэлтэй үйл явдал болж байгааг албаныхан хэлэв.

Эрэгтэй шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням “Олон жил тууштай хөдөлмөрлөсний үр дүнд энэ тэмцээн Монголд болж байгаа гэж бодож байна. Зөвхөн амжилт гаргах бус залуу үеийнхэндээ дэлхийн тавцанд гарах боломж байгааг харуулахыг хүсч байна. Өөрсдийгөө төдийгүй залуу үедээ үлгэр дуурайлал болно. Зургаадугаар сарын 23-нд талбайд уулзацгаая” хэмээн уриаллаа.

Б.Төрбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан