GoGo мэдээний агентлаг Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг ТВ9 телевизтэй хамтран хүргэлээ.
Бөхийн барилдааны хувьд Ч.Санжаадамба аварга, Г.Ганжад нарын барилдаан нэлээд маргаантай боллоо.
Хөлийн цэц Г.Ганжадыг давсан хэмээн үзсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн юм. Түүний учрыг дараах бичлэгээс харж болно.
Ингээд хүчит бөхийн барилдааны тоймыг хүргэж байна.
НАЧИН ЦОЛТОН ЗУРГАА ТӨРЛӨӨ
Начны болзлыг тавын даваанаас найман бөх хангасан. Харин тэднээс зургаан бөх начин цолтон боллоо.
Нэр | Төрсөн он | Нутаг | Давсан бөх |
Б.Бат-Эрдэнэ | 1987 | Булган аймгийн Гурванбулаг сум | Улсын харцага Ө.Даваабаатар |
Д.Тамир | 1988 | Булган аймгийн Бүрэгхангай сум | Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс |
Б.Хишигбаатар | 1986 | Говь-Алтай аймгийн Чандмань сум | Улсын гарьд Н.Ганбаатар |
Г.Ганжад | Төв аймаг Сүмбэр сум | Улсын аварга Ч.Санжаадамба | |
Б.Серик | 1994 | Баян-Өлгий Улаанхус | Улсын харцага Т.Баасанхүүгээр |
Ж.Дагва-Очир | 1986 | Архангай Батцэнгэл | Дархан аварга Г.Өсөхбаяр |
Бөхийн барилдааны тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжадад өвдөг шороодсон. Энэ барилдаан нэлээд маргаантай болсон бөгөөд хөлийн цэц Г.Ганжадыг давсан хэмээн үзсэн юм.
ХАРЦАГА ЦОЛТОН ХОЁР ТӨРЛӨӨ
Зургаагийн даваанаас хоёр бөх улсын харцага цолны болзол хангалаа.
Нэр | Төрсөн он | Нутаг | Давсан бөх |
Аймгийн арслан М.Бадарч | 1991 | Архангай аймгийн Цэнхэр сум | Улсын начин Ч.Батчулуун |
Аймгийн арслан О.Хангай | 1991 | Ховд аймгийн Буянт сум | Улсын начин Б.Серик |
Энэ жилийн наадмаар дээшээ барилдах бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтаж байсан Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангай шууд зургаа давж, улсын харцага боллоо. Түүний хувьд тавын даваанд улсын залуу арслан Э.Оюунболдоор начин цолны болзол хангаж, зургаагийн даваанд Б.Сериктэй тунан барилдан УЛСЫН ХАРЦАГА боллоо. Түүний хувьд 2015 онд дөрөв давсан ч тавын даваанд улсын начин Ч.Ганзоригт өвдөг шороодсон юм.
Улсын цол хүртэх бөхчүүдийн тааварт зүй ёсоор нэрлэгдэж байсан Архангай аймгийн арслан Мягмарын Бадарч улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр цолны босго алхаж, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван УЛСЫН ХАРЦАГА боллоо. Түүний хувьд өмнө нь хоёр ч удаа дөрөв даваад байсан юм.
ЗААН ЦОЛТОН
Заан цолтон хоёр төрлөө.
Нэр | Нутаг | Давсан бөх |
Н.Түвшинбаяр | Булган аймгийн Сайхан сум | Аймгийн арслан О.Хангай |
Н.Жаргалбаяр | Сэлэнгэ аймаг | Улсын аварга Г.Эрхэмбаяр |
Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр аргагүй их спортын гайхамшигийг харуулж, Төрийн их баяр наадмынхаа их шөвөгт шалгаран УЛСЫН ЗААН цол хүртэв.
Удамт хүчтэн Нэгдэлийн Жаргалбаяр өнгөрсөн жил авсан улсын харцага цолоо ахиулан ЗААН цол хүртэж байна.
ГАРЬД ЦОЛТОН
Нэр | Нутаг | Давсан бөх |
Ө.Бат-Орших | Увс аймаг, Улаангом сум | Улсын заан Н.Түвшинбаяр |
Өлзийтогтохын Бат-Орших олон жил тууштай барилдсаныхаа үр шимийг хүртэж, УЛСЫН ГАРЬД цол хүртэв. Түүний хувьд 2009 онд улсын харцага болсон түүхтэй. 2012 онд мөн зургаа давж цолоо баталж байсан.
АРСЛАН ЦОЛТОН
Нэр | Нутаг | Давсан бөх |
Ц.Содном дорж | Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум | Ө.Бат-Орших |
Ийнхүү Улсын их баяр наадамд улсын харцага Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, 31 насандаа УЛСЫН АРСЛАН боллоо.
Түүний хувьд 2009 онд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав давж, улсын начин болсон түүхтэй. Улмаар хоёр жилийн дараа буюу 2011 онд улсын харцага болсон юм. Бөхөө дээдэлдэг монгол түмэн Содномдоржийг нэг л өдөр Төрийн их баяр наадамд түрүүлэх хүчтэн хэмээн нэрлэж байсан юм. Содномдорж сүүлийн хоёр жилийн наадамд зургаа давсан ч заан цолны даваанд бүдрээд байсан юм. Тэгвэл энэ жил алдаагаа засаж, Төрийн их баяр наадмын түрүү бөхөөр тодорлоо.
Ийнхүү Хөвсгөл аймаг улсын баяр наадмын 11 дэх түрүүгээ хүртлээ.