Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам сайхан болж байна.
Баяр наадамд зориулсан шагайн харваа хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Өглөө 08.00 цагт эхэлсэн шагайн харваанд хагас шигшээд шалгарсан 32 баг өрсөлдөв. Шагайн харваанд 62 багийн 558 харваач оролцож байгаагаас найм нь ахмадын баг байна.
Зөв хүмүүжил олгодог тул шагайн харвааны тэмцээний үеэр хэрүүл маргаан огт гардаггүй гэж харваачид бахархан ярьж байв.
Шагайн харваа хасагдах журмаар болдог. Шилдэг 16-д үлдсэн багийг дөрөв дөрвөөр нь дөрвөн зоонд хуваана. Эндээс шалгарсан 8 багийг мөн дөрөв дөрвөөр нь хоёр зоонд хуваан харвуулдаг дэгтэй.
Зооноосоо түрүүлж гарсан баг нөгөө зооны багтай л өрсөлддөг. Энэ оныг хүртэл ахмадын болон залуучуудын багууд хамт харвадаг байсан бол энэ жилийн наадмаас эхлэн тус тусдаа ангилалд харваж байна. Спортын бусад төрлүүдээс ялгаатай нь шагайн харваанд нас заахгүй тул ахмадууд энэ спортод шимтэх нь их.
Нэг багт 9 харваач байх бөгөөд 7 нь харваж, 2 нь сэлгээнд суудаг. Энэ жилийн наадамд өрсөлдөж буй багууд дунд уул уурхайн компанийн олон баг байгаа нь анхаарал татлаа. “Эрдэнэс таван толгой”, “Оюутолгой”, “Болд төмөр Ерөө”, “Багануур”, “Энержи ресурс” компанийн дэргэдэх шагайн харваачид нийслэлийг зорин иржээ.
Шагайн харваагаар хичээллэх нь залууст олон талын давуу тал олгодог. Найз нөхөдтэй болж, ахмад настнаа хүндлэх ухаанд суралцдаг байна. Зөв хүмүүжил олгодог тул шагайн харвааны тэмцээний үеэр хэрүүл маргаан огт гардаггүй гэж харваачид бахархан ярьж байв.
Өнөөдөр шилдэг 8 харваачийн баг шалгарч, маргааш эхний 3 байрт шалгарсан багууд Ерөнхийлөгчөөс медалиа гардах юм.