Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг нь төрийн далбаа юм. Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдрийг бид 2009 оноос эхлэн тэмдэглэж ирсэн юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2009 оны зургаадугаар сарын 11-нд нэмэлт өөрчлөлт оруулж, долдугаар сарын 10-ны өдрийг “Монгол Улсын төрийн далбааны өдөр” болгожээ.
Төрийн далбааны өдрийг тохиолдуулан эзэн Чингис хааны талбайд цэргийн ёслолын жагсаалыг хийдэг уламжлалтай. 2013 болон 2017 оны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Төрийн далбааны өдөртэй давхцаж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн далбаа нь Монгол төрийн бэлгэ тэмдэг, ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх тухай тодорхойлж ямар хэмжээтэй байх талаар дурдсан байна:
- 12.1 “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн”
- 12.2 “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”
- 12.5 “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна”
Үндсэн хуулиас гадна Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт төрийн далбаа, түүнийг үйлдэх, дүрслэх, мандуулах, байрлуулах, дурсгах тухай тусгасан байдаг.
Ц.Сувданцэцэг