Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг Алтангадас одонгоор шагналаа.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шагнахаар болсон.
Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар:
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, монгол туургатан түмний төлөөлөл болсон зарим хүнд Монгол төрийн дээд шагнал Алтангадас одон хүртээлээ. ОХУ болон БНХАУ-ын 6 иргэн төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнууллаа. Бидний сайн мэддэг БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шагнахаар болсон. Тус улсын хувьд төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Энэ зөвшөөрөл ирэхэд шагнана гэдгээ илэрхийлсэн.
Шагнал авсан иргэд үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбарт Монгол Улсын талаар сурталчилж, ажил, амьдралаа зориулан, он удаан жил ажилласан учир их нөр хөдөлмөрийг нь үнэлж, Монголын төр шагналаа гэв.