Үйлчилгээний салбарын буянаар монголчууд цагийн ажилтай танилцаж, оюутан залуучууд бага ч атугай орлого олж, хөдөлмөрийн харилцаанд ордог гэхэд хилсдэхгүй.
Гэвч ярих тусам үнэ цэнэ нь унаж байна уу гэсэн шиг дөнгөж бүрэлдэн буй цагийн ажлын олдоц энэ зун тун тааруу байна. Уг нь оюутан, сурагчдын хичээл амарч, хөдөлмөрийн зах зээл дээр хямд үнэтэй боловсон хүчин гарч ирж буй таатай үеийг ажил олгогчид алдалгүй шүүрч авмаар. Гэтэл хаа хаанаа нам гүм.
10 ажлын байр тутмын нэг нь цагийн ажил бол эрэлт нь үүнээс 2-3 дахин их
Оюутан, залуучууд хөдөлмөрийн зах зээлийн өрсөлдөөнд оролцох бэлтгэлээ хангах нэг боломж нь зун цаг байх болов уу гэсэн үүднээс бид энэ сэдвийг сурвалжиллаа. Нэн түрүүнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржийг зорив. Харамсалтай нь, зуны амралтаараа ажил хийж, сургалтын төлбөртөө хэдэн төгрөг нэмэрлэх гэсэн залуусын зорилгыг тус газрын цоожтой хаалга замхруулах нь тэр.
Хэн нэгэн ирэх болов уу гэж 10 орчим минут хүлээх зуур нэг охин орж ирэв. “Этүгэн” их сургуулийн нэгдүгээр курсийг дөнгөж төгссөн тэрбээр “Зөөгч, бэлтгэгч гээд биед амар цагийн ажил хайж байна. Өмнө нь зөөгч хийж байсан. Өдрийн 10 мянгаар цалинжсан” хэмээн ярив. Гагц амралтаараа бус хичээлийн ачаалал багатай үедээ цагийн ажил хийх хүсэлтэй боловч тэр бүр олддоггүй талаар Ш.Бямбадулам ярилаа.
Тэрбээр мөн “Цагийн ажилтан авна гэсэн зарын дагуу холбогддог ч утасны дугаар авч үлдээд эргэж холбогддоггүй. Харин төв биржид бүртгүүлчихвэл ажил олдох магадлал өндөр” гэв. Ажилтай болсон найзууд нь ч гэсэн энэ биржид анхлан ханджээ. Түүнээс найз нөхөд, хамт сурдаг оюутнууд нь цагийн ажил хэр зэрэг идэвхтэй хайдаг талаар асуухад “Хийх хүсэлтэй ч тэр бүр олддоггүй. Тиймээс удаан хайдаггүй, ихэнх нь шантраад хөдөө гэртээ харьдаг” гэж ярив.
МЗХ-ны жижүүрийн хэлснээр Залуучуудын хөдөлмөрийн төв бирж энэ сарын 15-ныг дуустал амрахаар явсан тул тус газрыг зорьсон хэрэг маань Ш.Бямбадуламтай уулзсан яриагаар өндөрлөв.
Үүний дараа бид нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрыг зорилоо. Өнгөрсөн сарын 18, 19-нд ХНХЯ-тай хамтран нийслэлийн төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, олон зуун ажлын байр танилцуулсан энэ газарт цагийн ажлын ганцхан зар байгаа нь туслах мужаан. Баянхошуу дахь нэгэн тавилгын үйлдвэрт өдрийн 25 мянган төгрөгөөр 2-3 хоног ажиллах аж. Харин эмэгтэйчүүдэд зориулсан цагийн ажлын зар байхгүй, ойрд ирээгүй талаар нэг цэгийн үйлчилгээний ажилтан хэлсэн юм.
Уг нь жирийн өдрүүдэд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраар үйлчлүүлэх иргэдийн хөл тасардаггүй, ажлын байрны захиалгын эрч саардаггүй аж. Гэтэл энэ жил ажил олгогчид ч хөдөлгөөн багатай. Бас ажил хайгчдын ихэнх нь сонгуулийн ажилд явсантай ч холбоотой байж мэдэх юм гэдгийг албаны эх сурвалж хэлж байлаа. Бид үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн томоохон компанитай холбогдож цагийн ажил лавласан ч жуулчид тосохоос өөр ажил олдсонгүй. Харин нэгэн үндэсний үйлдвэрлэгч “Энэ сарын 20-ноос есдүгээр сар хүртэл жимс хураах цагийн ажил бий. Цалин хийснээрээ” гэх хариу өгөв.
Манайд цагийн ажлын зарын дийлэнхийг шинэ бүтээгдэхүүний амталгаат худалдаа, барааны идэвхжүүлэлт, судалгааны ажлууд эзэлдэг байна. 2012-2013 онд 1210 оюутныг хамруулсан цагийн ажлын эрэлтийн судалгаагаар үйлчилгээний салбарт энэ төрлийн ажлын байр ахиу байдаг аж. Үйлчилгээний салбар нийт цагийн ажлын захиалгын 32.4 хувийг эзэлдэг бол үйлдвэрлэлийнх 29.8 хувиар удаалжээ. Үүний дараа барилгын салбар 18.4 хувь бол үүнээс аялал жуулчлалын салбарынх 3.8 хувиар бага үзүүлэлттэй. Үндсэндээ энэ дөрвөн салбар л цагийн ажлын байрны зах зээлийг бүрдүүлэгч болоод буй.
Тэгсэн атал хөдөлмөрийн зах зээлд цагийн ажлын эзлэх байр суурь тун бага. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт ирж буй 10 ажлын байр тутмын нэг нь цагийн ажил байдаг талаар тус газрын дарга Г.Ганзориг ярилаа. Харин 10 эрэлт тутмын 2-3 нь цагийн ажил байдаг байна.
Оюутнууд цагийн ажил хийх сонирхол их. Эрэлтийн судалгаагаар 1210 оюутны 87 хувь нь эцэг, эхээсээ хэрэгцээтэй мөнгөө авдаг бол долоон хувь нь өөрөө олдог гэж хариулсан байх юм. Харин цагийн ажлыг амралтын өдрүүд, оройн цагаар хийх боломжтой хэмээн 54-56 хувь нь илэрхийлжээ.
Өргөн утгаараа нийгмийн аль ч давхаргын хүн нэмэлт орлого олох нэг боломж нь цагийн ажил. Харин оюутнуудын хувьд цагийн ажил өөр үүрэг гүйцэтгэдэг аж. Хөдөлмөрт бэлтгэгдэж, дадлага туршлага хуримтлуулах боломж оюутан залуучуудад олгох нь цагийн ажлын ач холбогдол байх учиртайг энэ салбарт 10-аад жил ажилласан Г.Ганзориг учирлалаа. Гэтэл оюутнууд цагийн ажлыг зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж харж байгааг дээрх судалгааны дүн илтгэж буйг тэрбээр онцолсон юм.
- Үйлчилгээний салбар нийт цагийн ажлын захиалгын 32.4 хувийг эзлэдэг.
- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт цагийн ажлын ганцхан зар байгаа нь туслах мужаан.
- Манайд цагийн ажлын үнэлгээ тодорхойгүй байна.
МУИС-ийн оюутны дотуур байрны жижүүр эмэгтэйн яриагаар ч ийм хандлага түгээмэл аж. 50 гаруй настай тэрбээр “Энэ байранд 300 оюутан амьдардаг. Ажил хийдэг 5-6 оюутан л бий. Гэхдээ мөнгө хэрэг болохоор бүгд л ажил хайгаад явна. Харин мөнгө нь олдоод ирэхээрээ эгнүүлээд тавьчихсан ажлын зарыг нэг нүдээрээ ч харахаа болино” хэмээн доогтой нь аргагүй хүүрнэв. Тиймээс ажлын туршлагагүй, хариуцлага хүлээх чадваргүй, ажил хийж сураагүй тул өрсөлдөх чадвар муу гээд ажил олгогчид оюутнуудаас татгалзах шалтгаан олон байдгийг мэргэжилтнүүд анхааруулав.
Аль эрт 2009 оноос нухацтай ярьж эхэлсэн цагийн ажлын байр манайд хөгжихгүй байгаа шалтгааныг цагийн ажлын хөлсийг хуульчилж өгөөгүйтэй холбоотойг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга хэлж байна. Англи, Герман зэрэг улсад санхүүгийн жил эхлэх бүрт цагийн ажлын хөлсний доод хэмжээг нийтэд зарладаг. Харин манайд тухайн ажлыг хийж байгаа үндсэн ажилтны үнэлгээтэй адилхан байхаар тусгасан аж.
Энэ нь ажил олгогчид цагийн ажилтан тэр дундаа оюутнуудыг ажиллуулах нь найдвартай, эсэхэд эргэлзэх шалтгаан болдог байна. Уг нь ажил олгогчийн хувьд цалингийн зардлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлэх нь гол зорилго. Гэтэл байнгын биш учраас бүтээмж муутайд Б.Ганбаяр / ЗГМ© тооцогддог цагийн ажилтныг үндсэн ажилтны дайтай үнэлэх нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг нэгэн рестораны нягтлан бодогч Ц.Ж учирласан юм. Түүнчлэн цагийн ажилтан, ажил олгогч нар хоорондоо ойлголцоход саад болдог бас нэг шалтгаан нь нийгмийн даатгалын шимтгэл гэдгийг тэрбээр нэмж хэлэв.
Тэрбээр “Хурим найр, хүлээн авалтын захиалга ихтэй байдаг тул цагийн ажилтны хэрэгцээ их. Үнэ хөлсөө хоорондоо тохироод ажиллахад хэн хэндээ амар байдаг. Гэтэл хууль журмын дагуу тэднээс орлогын албан татвар авч, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Энэ шимтгэлд ажилгүйдлийн тэтгэмж, эрүүл мэндийн даатгалынх ч хамаардаг. Тэгсэн мөртлөө оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг улсаас төлдөг шүү дээ. Мөн гэнэт ажилгүй болно гэдэг цагийн ажилтанд бараг л тулгараад байхгүй. Цагийн ажилтан ийм олон давхардсан суутгал төлөх сонирхолгүй, хөлсөө бүтнээр нь авахыг хүсдэг” гэсэн юм.
З.Цэлмэг