Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өчигдөр болов.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, “Ираны хувьд энэ бол эхлэл байгаа юм. Манай сайн санаат хүмүүс, эрдэмтэд, тэнд сурч, ажиллаж байгаа хүмүүс анхны энэ бүтээлийг хэвлэж, гаргаж байгааг их дэмжиж байна. Үүнийг мэргэжлийн талаар, шинжлэх ухааны чиглэлд улам өргөжүүлж, улам нарийн судлах шаардлагатай” гэв.
2012 оны есдүгээр сард Исламын Бүгд Найрамдах Иран Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар тохиролцсоны дагуу Монгол Улс болон Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хооронд 2013 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Уг бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Ираны талын хамтарсан судалгааны хүрээнд “Иран дахь монгол өв соёл” (уран барилга, зоос, шашин) хэмээх нэг сэдэвт бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр нийтийн хүртээл болголоо. Уг бүтээл Ил хаант улсын зоос, уран барилга, шашны талаар хэрэгжүүлсэн бодлого, исламын ертөнцөд үзүүлсэн монгол хаадын нөлөө, үлдээсэн өв соёлын тухай өгүүлжээ.