Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс баяр наадмын үргэлжилсэн амралттай холбогдуулан иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.
Энэ зун аагим халуун болж байгаатай холбогдуулан хүүхдүүд нарших нь ихэссэн төдийгүй дулааны улиралд нэмэгддэг гэдэсний халдвараас эцэг эхчүүд сэргийлэх шаардлагатайг эмч нар хэлж байна.
ХҮҮХЭД ТАЙВАН БИШ, СУУЛГАЖ, БӨӨЛЖВӨЛ ЭМЧИД ХАНДААРАЙ
ЭХЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн төвд өдөрт 200-250 хүүхэд ирж байгаагийн дийлэнх нь наршсан байгаа аж.
Наршилтын үед хүүхэд тайван биш, царай нь цонхийн цайх, хөхрөх, халуурах, суулгах, бөөлжих, өндөр халуурснаас таталт өгөх шинж тэмдэг илэрдэг.
Тиймээс ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай хамгийн ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.
Наршсан хүүхдэд юуны өмнө сүүдэр, сэрүүн газар байрлуулж, ердийнхөөс илүү шингэн уулгах хэрэгтэй
Наршсан хүүхдэд юуны өмнө сүүдэр, сэрүүн газар байрлуулж, ердийнхөөс илүү шингэн уулгах хэрэгтэй. Үүнд буцалсан ус, байхуу цай, хярам, бор цай зэрэг орно. Харин сүү цагаан идээ, жимс, шүүс зэргийг уулгаж болохгүй. Мөн хөвөн даавуун хувцас өмсгөх хэрэгтэй.
Аагим халуун өдрүүдэд тасалгаанд хуримтлагдсан агаарын улмаас хүүхэд гадаа гараагүй байсан ч наршдаг. Тиймээс өрөө тасалгааны агааржуулалт хийж, хүүхдийнхээ хувцсыг нимгэлэх хэрэгтэй гэдгийг ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Ж.Нармандах хэлж байна.
Г.ОТГОНСҮРЭН: ГЭДЭСНИЙ ХАЛДВАР ҮХЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ
ЭХЭМҮТ-ийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Отгонсүрэн гэдэсний халдвартай холбоотой дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд хүүхдүүдийн дунд гэдэсний халдвар нэмэгдэх хандлагатай байна. Суулгасан, бөөлжсөн, гүйлгэсэн, цустай баасан, халуурсан хүүхдүүд их ирж байна. Хурц нар, халуун байгаагаас болж хоол хүнсний хадгалалтын горим алдагдаж, ялаагаар дамжсан халдварууд гээд асуудал их байна.
Тэр дундаа баяр наадмын өдрүүдэд хоолны хордлого, гэдэсний халдвар ихсэх хандлагатай байдаг. Тиймээс эцэг эхчүүд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх нь зүйтэй. Зуны улиралд нөөшилсөн бүтээгдэхүүн, шуузалсан мах зэргийг амралт зугаалгад явах нь халдвар гарах нөхцөл болох нь бий. Мөн чихэрлэг, сүүн бүтээгдэхүүн, тараг, айрагны хадгалалтын байдлаас хамааран халдварын шалтгаан болдог гэдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй" гэв.
Ундааны сав болон аяганд хийсэн аккумляторны шингэн, бензин ууж, эрүүл мэнд амь насаараа эрсдэх нь бий
Хүүхэд суулгах, бөөлжих, ухаан балартах, татах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө.
Түүнээс гадна баяр, наадмын амралтын өдрүүдтэй холбоотой эцэг эхчүүдийн анхаарал суларснаас үүдэн эрсдлүүд ч гарсаар байна.
Өмнө нь хүүхдүүд зай залгих тохиолдол гардаг байсан. Харин сүүлийн үед хэлбэр гаргаж тоглодог хэлхээтэй соронзтой тоглоомны соронзыг залгисан тохиолдол бүртгэгдсэн. Хоёр удаагийн тохиолдол бүртгэгдсэн нь маш хүнд ирсэн. Энэ нь маш хортой хүүхдийн ходоодыг цоолох аюултай.
Мөн наадмын үеэр уксус, ундааны сав болон аяганд хийсэн аккумляторны шингэн, бензин ууж, эрүүл мэнд амь насаараа эрсдэх нь бий. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулж огт болохгүйг эмч нар анхааруулж байна.