Өнөөдрөөс яг арван жилийн өмнө анхны iPhone Америкт худалдаанд гарч байв. Үзүүлэлтийн хувьд тухайн үед бусад бүхий л компаниуд аль хэдийнэ нэвтрүүлээд, жишиг болж байсан 3G сүлжээ дэмждэг, цэнэг нь өдөртөө дуусдаг, ердөө хоёр мегапиксел камертай утас байсан хэдий ч салбартаа эрс шинэчлэл болсон бүтээгдэхүүн байсан юм.
Мэдээж хэрэг тухайн үед зах зээл дээр хэдэн өдрөөр цэнэг нь унадаггүй, сүлжээ барина гэдэг нь гайхамшиг болсон, бүр 3,2 мегапикселтэй утаснууд өчнөөн байсан. Харин “тийм том” дэлгэцтэй, дэлгэц нь мэдрэгчтэй, гар утсаараа веб ачаалахад тийм зугаатай байсан нь үгүй.
499 ам. долларын үнэтэй, 4GB-16GB сонголттой энэ утас тухайн үедээ ч, одоо ч салбарынхаа хамгийн шилдэг гэсэн алдрыг алдаагүй явна. Учир нь анх гарахдаа л өнгөтэй, мэдрэгчтэй дэлгэцтэй, үйлдлийн системийнх нь харилцах хэсэг нь одоо ч анхных шигээ энгийн, хялбар хэвээр.
Өөр хэн ч хийгээгүй зүйлийг гаргаж чадсан учраас ердөө хоёр сарын дотор Apple энэхүү бүтээгдэхүүнээс 2 сая ширхгийг борлуулсан юм.
Гэвч тухайн үед гайхамшигт шинэ бүтээгдэхүүнд зориулсан аппликейшн гэдэг өдрийн од шиг байв. Ердөө үйлдвэрээс гардаг 15 ширхэг аппликейшнээс гадна iPod-д зориулсан хэд гурван аппликейшнийг л татаж авах боломжтой байлаа.
Харин өнөөдөр Apple компани, анх бүтээгдэхүүн худалдаанд гарснаас 10 жилийн дараа “Аппликейшн үгүй дэлхий” гэдэг кампанит ажлыг хэрэгжүүлж байдаг нь сонин. Магадгүй iPhone амжилтад хүрсэн шалтгаан нь бусад өрсөлдөгчдийн бүтээгдэхүүн бараг ихэнх нь товчлууртай, ямар нэгэн үйлдэл хийхэд олон тооны товч дардаг байсан зэрэгтэй нь холбоотой байх.
Харин iPhone ердөө ганц дэлгэц, доор нь сүрхий том ганц товчтой байсан бөгөөд нэг үйлдэл хийхэд ганцхан товшилт хангалттай байв. Үүнээс гадна Apple зах зээлээ зөв харсан нэг зүйл нь худалдаанд гаргаж буй орныхоо хамгийн том үүрэн холбооны компаниудтай гэрээ хийж, хоёр жилийн хугацаатай зээлийн үйлчилгээ санал болгож байсан нь том түлхэц болсон юм.
Хамгийн гол нь 2000 оны эхэн үед дэлхийн гар утасны зах зээл дээр тэргүүлж байсан Nokia, Blackberry, Motorola хүртэл өнөөдөр зах зээлд эзлэх хэмжээ, бүтээгдэхүүнээрээ хол хаягджээ. Apple анх 2007 онд iPhone танилцуулж, өнөөдөр /2007 оны зургадугаар сарын 29-ний өдөр/ худалдаанд гаргаснаас бүтэн гурван жилийн дараа анхны Galaxy S загвар худалдаанд гарч байв.
Өнөөдөр дэлхийн гар утасны зах зээлийг Apple, Samsung болон Хятадын Huawei, Xiaomi, Oppo компаниуд тэргүүлж байна. Хүн төрөлхтөн зөвхөн энэ компаниудын гар утсыг л ашиглаж, хоорондоо харилцаж, магадгүй та ч энэ мэдээг дээр дурдсан компаниудын бүтээгдэхүүн дээрээс уншиж байна.
Гар утсыг халаасанд багтах компьютер болох эхлэлийг жинхэнээр тавьж чадсан нь Apple-ийн хамгийн том дэвшил байсан бөгөөд хэрвээ арван жилийн өмнө iPhone гарч ирээгүй бол магадгүй бид одоо ч Nokia хэрэглэсэн хэвээр байх байсан биз.