Хурууны хээ таних систем өнөөдөр дэлхий дээр хамгийн түгээмэл ашиглаж буй био хэмжүүрт технологийн нэг болжээ.
Apple компани шинэ загварын iPhone-ийн хурууны хээ уншигчийг эрс өөрчлөхөөр ажиллаж байгаа бол Qualcomm энэ салбарт тэргүүлж яваа гэдгээ батлав.
Тэд дэлхийн анхны дэлгэцийн цаана байрлах хурууны хээ таних системийг үйлдвэрлэнэ гэжээ. Шанхайд болж буй Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулганы үеэр тэд “Хэт авиагаар хурууны хээ унших” системээ танилцуулах юм.
Энэ систем нь шилэн дэлгэц, металл хүрээ болон OLED дэлгэцийн цаанаас хүртэл хурууны хээг уншиж чадна. 2018 оны эхээр гаргахаар төлөвлөж буй энэхүү систем усан дотор ч ажиллах бөгөөд хүний зүрхний хэмнэл, цусны эргэлтийг хүртэл тогтоож чадах аж.
Эх сурвалж: Engadget