gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуурна, хомоол өгнө: Хөхний үрэвслийг эмчлэх олон арга үр дүнтэй юу?

Глобал Пресс Жоурнал
2024-08-01
247
Twitter logo
Глобал Пресс Жоурнал
247
Twitter logo
2024-08-01
Хуурна, хомоол өгнө: Хөхний үрэвслийг эмчлэх олон арга үр дүнтэй юу? Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Зая Гэгээнтний талбайд Төмөрийн Энхцэцэг хүү Бат-Очирын Нямдэлгэртэй хамт цагийг өнгөрөөж байна.

               -Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно @Global Press Journal-

МОНГОЛ УЛС, АРХАНГАЙ АЙМАГ, ЭРДЭНЭБУЛГАН СУМ — Бяцхан хүүгээ төрүүлээд хоёр сар болж байсан Төмөрийн Энхцэцэгийн зүүн хөх шөнө дундын үед чинэрэн өвдөж, халуу оргин зовуурилжээ. Маргааш өдөр хөх нь хавдан томорч, тэрээр өндөр халуурч эхлэв.

Шинэхэн ээж Т.Энхцэцэг айж балмагдан хадам ээж рүүгээ залган асуухад түүнийг “горьдсон байна” гээд даруйхан горьдоо гаргах дом засал хийлгэхийг зөвлөжээ.

Монголын уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжилтэй нөхөр Алтангэрэлболдын Бат-Очир түүнийг эмнэлэг рүү явахыг ятгасан боловч Т.Энхцэцэг хадам ээжийнхээ хэлсний дагуу горьдоо гаргах дом хийж өгөхийг нөхрөөсөө хүсэв. А.Бат-Очир эхлээд сникерсийн хоосон цаас өгч түүнийг хуураад, дараа нь дуртай амттан болох Мэрси шоколад, жигнэмэг өгчээ.

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Батсүрэнгийн Нацагдорж Төмөрийн Энхцэцэгт зөвлөгөө өгч байна. Тэрээр Т.Энхцэцэгийг хөхний мэс засалд орсны дараа хагас жил тутамд хөхөө эмчид үзүүлж байхыг зөвлөжээ.

Гэвч өвдөлт, зовуурь бүрэн арилсангүй. Т.Энхцэцэг хоёр долоо хоногийн турш өвчин намдаах эм уусан бөгөөд дом заслын арга үр дүнгээ өгнө гэдэгт бат итгэсээр байв. Эцэст нь хөх нь улам хавдан томорч, хүүхдээ хөхүүлэхэд хүндрэлтэй болж, шөнө унтаж чадахгүй болтлоо өвдөлт нэмэгдсэн тул тэрээр арга буюу эмчид хандав. Эмч түүний хөхөнд идээт үрэвсэл үүссэн тухай хэлээд мастит гэсэн онош тавьжээ. Сүүний өтгөн хэсэг сүү гадагшлуулах сувгийг бөглөснөөс цулцан томорч үрэвсэх ба удаан үргэлжилбэл сүү хөхний эд рүү нэвчиж үрэвсэл үүсэхийг мастит буюу хөхний үрэвсэл гэдэг. Үрэвссэн хэсэг улайж хавагнан, эмзэглэлтэй болж бэрсүү тэмтрэгдэх ба халуурах шинж илэрдэг илэрдэг.

Хэрэв эмчлэхгүй хугацаа алдвал идээт үрэвсэлд шилжиж мэс засал хийхээс өөр аргагүй болдог байна. Т.Энхцэцэг яаралтай хагалгаанд орсон ба түүний хөхнөөс хоёр аяга шахам идээ гарчээ. Мэс засалд орсны дараа тэрээр хүүхдээ хөхүүлэх боломжтой болсон ч хөхөн дээрээ дөрвөн сантиметр орчим хэмжээтэй хагалгааны сорвитой үлдэж, хушганы чинээ бэрсүү тэмтрэгддэг болсон. Мөн эмч түүнийг ирэх таван жилд зургаан сар тутам хөхөө үзүүлж байхыг зөвлөжээ.

Монголчууд хөхний үрэвслийг эмчлэхдээ дом заслын арга ашиглах нь түгээмэл. Хөхөн дээр загас зурах, хөхний улайж, хавдсан хэсгийг ихэр хүүхдийн оймсоор нар зөв тойруулан шүргүүлэх, үсний самаар самнах эсвэл баавгайн савраар хөхийг савардан, “эм болоорой, дом болоорой” гэж хэлэх зэрэг олон арга бий.

Маститыг эмчлэх монгол домын олон аргын нэг нь горьдоог гаргаж, хуурах арга юм. Сэтгэл, мэдрэмж огцом хувирч өөрчлөгдсөнөөр сүүний суваг буцан тэлж, бөглөрөл арилна гэдэгт монголчууд итгэдэг. Гэвч дан ганц уг аргад найдан Т.Энхцэцэг шиг эмчид хандалгүй, эмчилгээ хийлгэхгүй удах нь ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй юм.

“Домын аргаар эмчлэх гэсээр хугацаа их алдаж, өвчнөө хүндрүүлсэн” хэмээн Т.Энхцэцэг хэлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2014 онд хийсэн судалгаагаар хөхүүл ээжүүдийн 13 хувь нь хөхний үрэвслээр өвчилдөг бөгөөд анхлан төрөгч ээжүүдэд түгээмэл тохиолддог байна. Хөхний үрэвслийн 10 хувь нь идээлүүлэгч нянгийн улмаас буглаа болж хүндэрдэг. Энэ тохиолдолд зайлшгүй мэс засал хийж идээг гадагшлуулах шаардлагатай болдог.

Мастит өвчний 10 тохиолдол тутмын 9 нь хөхүүл эхчүүдэд тохиолддог. Хөхөө буруу амлуулснаас хөхний толгой хагарах, хөхүүлэхгүй удаан явах, хөхний ариун цэвэр сахихгүй байх, дархлаа сулрах зэрэг нь хөхний үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг. Харин хөхүүл биш эмэгтэйчүүдийн хувьд таргалалт, чихрийн шижин, тамхи таталт гол шалтгаан нь юм.

Архангай аймгийн Эрдэнэбулган суман дах Юни кофе хауст Төмөрийн Энхцэцэг хүү Бат-Очирын Нямдэлгэрт амттан өгч байна.

Хөхний үрэвсэл нь сэтгэл хөдлөлтэй ямар ч хамаагүй бөгөөд хүүхэд төрүүлсний дараа тохиолддог хөхний олон эмгэгийн нэг болох тухай хүүхдийн эмч, хөхөөр хооллолтын зөвлөх Хуяг-Очирын Мөнгөнцэцэг ярив. Тэрээр “Ээж болон хүүхдийн талаас зовуурь байгаад хөхөөр хооллолтын бэрхшээл үүсээд байвал эртхэн мэргэжлийн эмчид хандаад, асуудлаа тодорхойлж арга хэмжээ авснаар хөхний үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэлээ.

Соёлын уламжлал

Уламжлалт анагаах ухаан нь Монголчуудын соёл, түүхийн өвд гүн гүнзгий нэвтэрсэн бөгөөд анагаах ухааны олон салбар үүсэж хөгжсөн өнөө үед ч ард түмний дунд өргөн хэрэглэгдэж байна. 2007 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 23.6 хувь нь уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ авдаг гэжээ. Үүнд, бариа заслын аргаар эмчлэх, амьтны болон өвс ургамал, байгалийн гаралтай түүхий эдийг хольж найруулан тун хэмжээг тааруулж, эм тан хийх зэрэг олон арга багтана.

Гэхдээ гэрийн нөхцөлд анагаах дом засал нь нийтийн эрүүл мэндийн тогтолцоонд хамаардаггүй. “Домын арга” нь монголчуудын эртнээс улбаатай уламжлалт анагаах засал юм. Одоо ч монголчууд домыг эрүүл мэндийн анхны тусламж болгон ашигладаг хэвээр байна.

Бусад олон төрлийн үрэвслийн нэгэн адил хөхний үрэвсэл ч мөн эмнэлгийн тусламжгүйгээр өөрөө эдгэрэх үе бий. Энэ тохиолдолд өвчтөн болон тэдний ар гэрийнхэн хуурч горьдоо гаргах дом засал үр дүнгээ өглөө гэж итгэдэг. Төрсөн эхийн хөхөн дээр загас зурах, хөхний улайж хавдсан хэсгийг ихэр хүүхдийн оймсоор нар зөв тойруулан шүргүүлэх, баавгайн савраар савардах, эсвэл үсний самаар хөхний угаас үзүүр хүртэл самнах зэрэг домын аргууд бий.

Норовбадамын Биндэръяа гуравдах хүүхдээ төрүүлээд долоо хонож байхад хадам эгч Пүрэвсүрэнгийн Чулуунцэцэг гэрт нь бэлэггүй орсны улмаас тэрээр горьдож, тэр оройноос нь эхлэн хөх нь суга руугаа хавдан, халуун оргиж эхэлжээ.

Энэ тухайгаа тэрээр хадам эгчдээ хэлэхэд П.Чулуунцэцэг сонинд боосон адууны хомоол түүнд өгч, “Битгий надаас горьдоод бай” хэмээн загнажээ. Үүний дараа чокопай болон ууттай чихэр түүнд өгсөн байна. Тэрээр мөн Биндэръяагийн үсний самаар хавдсан хөхнийх нь угаас үзүүр рүү нь урагш чиглэлтэй самнаж өгчээ.

Эдгээр домыг хийсний маргааш өглөө нь Биндэръяагийн хөх “өргөс авсан мэт” зүгээр болжээ. “Би эгчдээ их баярласан, домын арга ид шидийн мэт санагдсан” гэж тэрээр хэлсэн.

5.	Архангай аймгийн Эрдэнэбулган суман дах Юни кофе хауст Төмөрийн Энхцэцэг хүү Бат-Очирын Нямдэлгэрийг хөхөөр хооллож байна.

Хөхний үрэвсэл дөнгөж эхэлж буй үед домын арга үр дүнтэй талаар Хөхний эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч Бавуусүрэнгийн Мөнхтуяа ярив. “Шинжлэх ухаанаар нарийн тайлбарлагдсан онол байхгүй ч домын аргуудыг бид үгүйсгэдэггүй” гэж тэрээр хэлээд “Эмэгтэй хүний хөх, сэтгэлзүй хоёр хоорондоо маш нарийн нийлмэл холбоотой” гэлээ.

Харин нэгэнт идээт үрэвсэл үүссэн бол зайлшгүй эмчилгээ хийх шаардлагатай. Мөн Монгол ээжүүдийн түгээмэл ашигладаг хөхөнд массаж хийх арга нь идээг хөхний бусад хэсэг рүү дамжуулах аюултай тул зайлсхийхийг тэрээр зөвлөсөн.

Хөхний үрэвсэл нь зөвхөн тухайн хүний асуудал биш, төрсөн ээжүүдийг ажлын байрандаа хөхөө шаардлагатай үед сааж, хүүхдээ хөхүүлж болох орчин нөхцөлөөр хангах зэрэг нийгмийн хүчин зүйлсээс хамааралтай болохыг Б.Мөнхтуяа онцолсон.

“Гэр бүлийн гишүүд төрсөн ээжүүдийн сэтгэл санааг бусад үеэс илүү ойлгож, анхааран, тусалж дэмжих хэрэгтэй” хэмээн тэрээр хэлэв.

Өгүүллийг бичсэн: Батсүхийн Одончимэг, Глобал Пресс Монгол
Гэрэл зургийг: Батсүхийн Одончимэг, Глобал Поесс Жоурналын Монгол дахь сурвалжлагч 

“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан