gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэг тонн цементийн жижиглэнгийн үнэ 220 мянгад хүрч, өсчээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2017-06-23
0
Twitter logo

Барилгын салбарынхны ажил ид ундарч байхад цементийн үнэ өслөө. Учир нь цементийн бөөний нийлүүлэлт 3-4 хоног, жижиглэнгийн үнэ арав хоног тасарч, цемент ховордсон аж.   

Манай улсын хамгийн том цемент үйлдвэрлэгч Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн үйл ажиллагаа түр завсарласнаар үнэ өссөн гэж тайлбарлаж байв. Харин тус компани энэ сарын 20-нд дараах мэдэгдлийг гаргажээ.

Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл зогсоогүй, хэвийн явагдаж байна. Тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний улмаас үйлдвэрлэлийн зарим дамжлагуудад хэсэгчилсэн түр зогсолт хийсэн. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн талаар ташаа мэдээлэл цацаж байна. Зах зээл дээрхи цементийн үнийн өсөлтөд компанийн зүгээс ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлын 2014 оны аравдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар батлагдсан цементийн үнийг мөрдөн ажиллаж байгаагаа албан ёсоор мэдэгдье. Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн захиргаа

БХБ-ын яамны хэвлэлийн төлөөлөгч У.Оргилмаатай холбогдон, цементийн үнэ яагаад өссөн шалтгааныг тодруулахад, “Эдийн засаг идэвхжих нь, эргээд сэргэнэ гэсэн эерэг хүлээлт иргэд, ААН-үүдийн дунд үүслээ. Иймд зам, барилгын том жижиг төслүүдээ эхлүүлснээр цементийн эрэлт үүссэн. Энэ эрэлтэд үндэслэн ченжүүд хоорондоо үгсэн хуйвалдаж үнэ өсгөлөө.  Эрэлт удахгүй буурна” гэв.

Одоогоор Монцемент (Дорноговь аймгийн Өргөн суманд байрладаг), Хөтөлийн “Цемент шохой” ХК (Сэлэнгэ аймаг), “Налгар түшиг” (Нийслэлийн Налайх дүүрэг), “Мөнхийн баян гал” (Төв аймаг) цемент үйлдвэрлэж байна.  

Бид Баянгол дүүрэг дэх Гурвалжингийн гүүрийг зорьж, жижиглэнгийн цементийн үнэ өсөхөд ченжүүд нөлөөлсөн эсэхийг тодруулав. Энэ гүүрний зүүн талд УБТЗ-ын орон нутгийн ачаа буулгах 44 дүгээр хэсэг бий. 15 дахь жилдээ цементийн худалдаа эрхэлж буй н.Амарбаясгалантай ярилцлаа.

-Цементийг дотоодоосоо нийлүүлнэ, цаашлаад экспортод гаргана гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үед шийдвэрлэсэн. Гэтэл дотоод зэх зээлээ ч хангаж чадахгүй байна. Нийлүүлэлт тасалдсан учраас л үнэ өссөн. Эндээс том компаниуд ирж цемент авдаггүй. Иргэд, жижиг ААН-үүд голдуу цементээ авдаг.  Нийлээд 100 орчим байх.

Сүүлийн арав хоногийн турш цементийн хомстол үргэлжилсэн. Бид үнэд нөлөөлж чадахгүй шүү дээ. Барилга, замын компаниуд шууд үйлдвэрээс нь авдаг. Харин эндээс амины сууц барих, байшингаа засах гэсэн иргэд авдаг юм. Миний өнөөдрийн борлуулалтыг хар л даа. (дэвтрээ үзүүлэв.) 100 кг авсан хүн ч байна, 3 тонн авсан хүн ч бий. Ийм бага хэмжээгээр авцгаадаг. Ченжүүд үнэд нөлөөлөөгүй. Цементийн нийлүүлэлт тасалдаагүй бол үнэ өсөхгүй шүү дээ. Бага хэмжээгээр авдаг иргэд цементийн үйлдвэрт очиход хэдхэн тонныг худалдахгүй гэдэг. Тэгээд наашаа ирдэг. Энд байхгүй учраас л үнэ өссөн.    

200-210 мянган төгрөгийн хооронд борлуулж байна. Татвар нэмэгдсэн учир үнэтэй байгаа юм. Ахиу авбал нэг тонныг нь 200 мянга, 5 тонн болон түүнээс багыг авбал 210 мянгаар худалдаж байна.   

Цемент үйлдвэрлэнэ гээд л улсаас олон тэрбум төгрөгийн зээл авцгаасан шүү дээ. Тэгээд яав?  

-Үнэ хэдэн төгрөг болж нэмэгдсэн юм бэ?
-250 мянгад хүрсэн.

-Энд цементийг ямар давтамжаар, ямар хэмжээтэй буулгадаг вэ?
-Импортын  цементийн гаалийн албан татварыг нэмсэн тул дотоодын цемент өрсөлдөх чадвартай болж, урд хөршөөс нийлүүлдэг цементээс хямд байв. 5 хувь байсан гаалийн албан татварыг 20 хувь хүргэснээр 2015 онд нэг галт тэрэг цементэд 1.3 сая төгрөг төлдөг байсан бол 2.6 сая  төгрөг болсон.

Өнгөрсөн онтой харьцуулахад цементийн борлуулалт өссөн. 2015 онд энэ талбайд өдөрт л 100 галт тэргээр цемент буулган, борлуулдаг байсан. Өдөрт гурван удаа цемент буулгах тохиолдол ч байсан. УБТЗ-ынхан биднийг цементээ хурдан буулга гэж яаруулан, дараагийн цементээ буулгах гээд өглөө буусан галт тэргийг 12.00 цагт сулла гэж сандаргадаг байлаа. Харин өнгөрсөн зун борлуулалт их бага байсан.  

Импортын цементийн татварыг нэмснээс хойш урд хөршөөс цемент оруулах нь эрс буурсан. Гэвч энэ жил цементийн үйлдвэрлэл тасалдсан тул би урдаас худалдаж авснаа борлуулж байна.  

-Эрээнээс авчирсан уу?
-Тийм.       

-Ямар үнэтэй вэ?
-200-210 мянган төгрөгийн хооронд борлуулж байна. Татвар нэмэгдсэн учир үнэтэй байгаа юм. Ахиу авбал нэг тонныг нь 200 мянга, 5 тонн болон түүнээс багыг авбал 210 мянгаар худалдаж байна.   

-Үнэ өсөхөөс өмнө нэг тонн цемент ямар үнэтэй байсан бэ?
-170 мянга. Үүн дээр тээврийн зардлаа нэмээд борлуулж байсан юм. Энэ үнэ удаан хугацаанд тогтвортой байсан. Гэхдээ үндэсний үйлдвэрүүд үнээ өсгөөгүй. Үнэ нь 160-170 мянга хэвээрээ. 

-Үнэ өссөний дараа таны борлуулалт буурсан уу? 
-Барилгын ажлаа эхэлчихсэн хүмүүс цаг нартай уралддаг учир үнэ өссөн ч авч байна. Хөтөл, Монцементийн гадаа хүмүүс дугаарлачихсан байна гэж би дуулсан. Цементийн ченжүүд зарим иргэн, байгууллагатай гэрээ хийн, төлбөрийн зарим хэсгийг урьдчилаад авчихсан байдаг. Тэдэнд зайлшгүй цемент нийлүүлэх шаардлагатай тул арга буюу урдаас авчирч байна. Барилгын ажил төлөвлөсөн хугацаанаасаа хоцрох нь их хохиролтой. 

-Ченжүүд хиймлээр үнийг хөөрөгдчихөв  үү?
-Хэрэв дотоодын цемент хангалттай байсан бол би өндөр үнээр урдаас авчраад шатна биз дээ. Монгол нь 170 мянга байхад би 200 мянгаар зарж чадахгүй шүү дээ.

-Урдаас авчрахад ямар хугацаа зарцуулах вэ?
-Гурав хоног. Замын-Үүдээс машин аваад ороход цемент бэлэн бий. Үйлдвэрээс ачаад буцаж гаран, Замын-үүдээс галт тэргэнд ачин, энд авчрахад гурав хононо.

МАК Хөх цавын цементийн үйлдвэрээ нээлээ гээд суртэй зарласан ч нэг шуудайг ч гаргаагүй байна. Хэрэв үйлдвэрүүд зогсонги хэвээрээ байвал бид урдаас цемент авчрахаас өөр аргагүй. Эрээнээс олон хүн цемент авбал үнэ буурч болзошгүй.   

Өчигдөр өглөө 44 дүгээр хэсэгт 30 вагон цемент авчиржээ. Үүний тал нь буюу 15 галт тэргэнд дотоодын, талд нь урд хөршөөс авчирсан цемент ачсан байв. Биднийг 15.00 цагт очиход урд хөршөөс тээвэрлэсэн болон Хөтөл, Монцементийн цементийн аль алиныг нь худалдаалж байв.

Барилгын компаниуд өнгөрсөн гуравдугаар сард буюу барилгын ажлаа эхлэхээс өмнө цемент үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулан, тогтвортой үнээр худалдан авах хэлэлцээ хийдэг. Үнэ тогтворгүйжин, өөрчлөлт орсон ч эдгээр компаниудад нөлөөлөөгүй.

Уг нь Улаанбаатарын захад дор хаяж 20 цементийн үйлдвэр бий. Хэдийгээр цементийн тасалдал дуусаж, цементийн олдоц эргээд хэвийн байдалдаа орсон ч бетон зуурмаг, блокны үнэ өсөх эрсдэл бий. Учир нь цемент нь бетоны гол түүхий эд.

Харин БХБ-ын яам бетон зуурмаг, блокны үнэ өсөхгүй. Учир нь цементийн үнэ өссөн нь улирлын шинжтэй, түр зуурынх гэв.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан