Дэлхий дахинд хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж
байгаа нь олон хүнийг түгшээх болов. Нөгөөтэйгүүр, өвчлөл хэт залуужиж буй юм
байна. Энэ байдал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг түгшүүр авахад хүргэжээ.
Олон хүнийг хамарч байгаа хорт хавдрын шалтгаан тогтоогдсон бөгөөд тэр нь
химийн гаралтай эм бэлдмэлийн ач, тус байж. Агаарын бохирдол үүний бас нэгэн
шалтгаан гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн эрдэм шинжилгээний сургалт
мэдээллийн албаны дарга Д.Оюунчимэг хэлсэн. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Хавдрын өвчлөл ихэссэнийг цаг үргэлж
ярьдаг ч юунаас үүдэлтэй эсэх тодорхойгүй юм шиг ээ. Дэлхий дахиныг түгшээсэн
хавдар манайд ямар байдалтай байна вэ?
-Орчны уур амьсгалын болон өдөр тутамд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний өөрчлөлт
хавдар тусахад нөлөөлдөг. Түүнчлэн хөдөлгөөний хомсдолтой ч холбоотой юм.
Сүүлийн арван жил дэлхий нийтээр халдварт өвчинд анхаарал хандуулсаар ирсэн.
Тэр нь үр дүнд хүрч, өдгөө халдварт өвчний эсрэг олон вакцинтай болсон байгаа.
Гэтэл өнөөдрийн байдлаар халдварт бус өвчлөлийн тоо эрс нэмэгдэх боллоо. Үүнд,
зүрх судас, хавдар, чихрийн шижин, осол гэмтэл зэрэг багтдаг. Тиймээс дэлхий
дахинд халдварт бус өвчний эсрэг тэмцэх аян зарлаад байна. Халдварт бус өвчний
эхэнд хорт хавдрын өвчлөл ордог.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлтэй
хэдэн төрлийн хавдар байдаг вэ. Монголчуудад аль нь зонхилон тохиолддог вэ?
-Одоогоор дэлхий дахинд 200 гаруй төрлийн хорт хавдар байдаг гэсэн
судалгаа бий. Үүнээс 100 гаруй төрлийн хавдраар манайхан зонхилон өвчилдөг.
Ер нь хавдар хүний эд, эсийн тогтолцоонд бүрддэг. Тэгэхээр хүний эд, эс ямар
тогтолцоотой эсэхээс шалтгаалан хавдар үүсдэг гэж болно. Өөрөөр хэлбэл, арьс,
яс, булчирхай, уушиг, элэгний гээд хүнд ямар эрхтний систем байна тэр болгон л
хавдраар өвчлөх магадлалтай байдаг. Манайхны өвчилдөг хавдрын 80 хувийг
элэг, ходоод, улайн хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хавдар эзэлдэг юм.
Бүдүүн шулуун гэдэсний болон
нойр булчирхай, савны хавдрууд үлдсэн хувьд нь багтдаг.
Монголд зонхилон тохиолддог хорт хавдрын үүсэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд
харилцан адилгүй. Тухайлбал, элэгний хавдар нь халдварт шар өвчний вирусээс үүдэлтэй.
Өөрөөр хэлбэл, халдварт шар өвчний вирус архагшсанаар элэгний хорт хавдраар өвчлөхөд
хүргэдэг. Энэхүү өвчлөлийг нэмэгдүүлэх бас нэгэн шалтгаан өнөөдөр архи,
тамхи, хоол хүнсний зохисгүй хэрэглээ гэж болно.
-Хавдраар өвчилснийг ярихаас өмнө эрүүл
байхын тулд яах ёстой талаар уншигчдад зөвлөхгүй юу?
-Тэгэхээр хавдрыг өвчилсөн хойно нь эмчилнэ гэдэг бол бэрхшээлтэй. Хавдар аль
болох эрт үе шатандаа илэрвэл төгс эмчлэгдэх хувь төдий чинээ ихэсдэг. Тэр ч
утгаараа гурав, дөрөвдүгээр үе шатандаа илэрсэн хавдар төгс эмчлэгдэх нь хүндрэлтэй.
Ийм тохиолдолд хэдий хугацаанд амьдруулах тухай яригдахаас биш төгс эмчлэгдэж
болохыг хэлэхэд хэцүү.
Хавдар хожуу үе шатандаа илэрвэл эмчлүүлэхэд хүндрэлтэй тул урьдчилан
сэргийлэхэд илүү анхаарах хэрэгтэй болж байгаа юм. Ингэснээр хавдраас бүрэн
сэргийлэх боломжтой. Хүүхдийг багаас нь ариун цэвэр, хоол хүнсний аюулгүй байдлыг
сахих, гараа угаах дадалд сургах явдал урьдчилан сэргийлэх аргуудын эхнийх
юм.
Хоол хүнсэндээ амьтны гаралтай өөх тостой хоолыг их хэмжээгээр идэхгүй байх нь
чухал.
Монголын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог өвчний нэг умайн хүзүүний хавдар.
Нийт эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын хоёрдугаарт багтдаг. Нэгдүгээрт мөн л
элэгний хавдар ордог юм. Эмэгтэй хүн бэлгийн хавьталд орсон цагаас эхлэн
вирусийн халдвар авах эрсдэлтэй болдог. Тиймээс бэлгийн олон хавьтагчтай
байх нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхөд хүргэх аюултай гэдгийг
сануулмаар байна.
-Тэмцсэний эцэст халдварт өвчнөөс
сэргийлэх вакцинтай болжээ. Хавдраас сэргийлэх вакцин манайд бий юү?
-Элэгний өвчилөлд 3-4 вирус яригдсан бол “HPҮ” буюу хүний хөхөнцөр вирусийн
хувьд өөр. Тэгэхээр ямар вирус зонхилон тархсан, түүний эсрэг вакцин хийж
байгаа. Хөгжингүй орнуудад цөөхөн тоогоор л хэрэглэдэг. Асар өндөр өртөгтэй.
Манай улсад ийм вакциныг одоогоор оруулж ирээгүй байгаа. Чухам ямар төрлийн
вирус зонхилж байгааг тогтоохоор эрдэмтэд судалгаа хийж байна.
-Тэгээд хэзээ вакцинтай болох вэ?
-Юутай ч ойрын хугацаанд манайд улсад энэ вакциныг оруулж ирэх байх. Олон
улсын байгууллагуудаас ч энэ талаар санал тавьж байгаа болохоор хорт хавдраас
сэргийлэх уг вакциныг монголчууд олон жил хүлээхгүй байх гэж бодож байна.
-Төгс эмчлэгддэг хавдар гэж байдаг уу.
Хорт хавдрын эмчилгээ ямар шатандаа яваа бол?
-Дээр дурдсан зургаан хавдраас эрт илэрсэн тохиолдолд бүрэн төгс эмчлэгддэг
нь умайн хүзүүний болон хөхний хавдар юм. Энэ хоёр хавдраар өвчлөхийн гол
шалтгаан нь хожуу төрөх, олон удаагийн үр хөндөлт, жирэмснээс хамгаалах эм,
тариа гормоны зохисгүй хэрэглээ юм.
-Тэгвэл хавдрын оношлогоо хийх тоног төхөөрөмж
манайд ямаршуухан түвшинд байдаг вэ?
-Хавдар судлалын үндэсний төв улсын хэмжээнд ганц гэдгээрээ ачаалалтай
ажилладаг. Тийм ч гэсэн шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, байнга шинэчлэх ажлаа
зогсоодоггүй. Хорт хавдраар өвчлөхөөс сэргийлэхэд хоёр төрлийн арга хэмжээг
эхлэн зохион байгуулж байгаа. Өрх сумын түвшинд хорт хавдрыг илрүүлж болох
хялбар, энгийн олон түмнийг хамрах түгээмэл аргуудыг эрүүл мэндийн анхан шатны
байгууллагын ажилтнуудад сургах явдал чухал байгаа. Мөн эмнэлгүүдийг хавдрыг
эрт илрүүлэх тоног төхөөрөмжөөр хангах нь чухал юм. Хавдар судлалын төвийн
захирлын санаачилгаар 21 аймгийн төвийн эмнэлэгт сүүлийн үеийн дижитал дурантай
болсон. Энэ дурангаар ходоодны хавдрыг оношлох боломжтой. Түүнчлэн Эрүүл
мэндийн сайдын тушаалаар аймаг орон нутагт хорт хавдрын химийн эмчилгээг
хийлгэх болж байгаа.
Энэ мэт ачааллаа сааруулаад ирэхээр бид өөрсдөө хөгжингүй орнуудын дэвшилтэт
технологи нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Эд, эсийн шинжилгээгээр хавдрыг
оношилдог. Тиймээс ийм шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
тал дээр анхаарч ажиллаж байгаа.
-Охид, бүсгүйчүүд өөхөн хавдраар өвчлөх
нь ихэссэн гэх юм. Энэ үнэн үү. Эрүүл мэндэд хэр хортой вэ?
-Хавдрыг хортой хоргүй гэж ангилдаг. Өөх нь хүний биеийн хэсэг газар үрждэг
бөгөөд манайхнаар өөхөн гээд байгаа тэр хавдрыг анагаах ухаанд липома гэж нэрлэдэг.
Ийм тохиолдолд тухайн хэсэгт зүсэлт хийж эмчлэхэд эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
Ч.Анна