gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.16
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.16
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.16
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Элбэгдорж Байгаль нуурыг зорихдоо Орост элэгтэйгээ харуулна

Улс төр
2010-07-09
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-07-09
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-нд хойд хөршийн хилээр давах сурагтай. Учир нь энэ тухай мэдээлэл албан ёсоор тараагүй болохоор ингэж хэлэхээс өөр аргагүй. Тэрбээр энэ удаад Наушки-Улаан-Үдийн хилийн боомт, Байгаль нуурын орчимд зочлох ажээ.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол ойрын өдрүүдэд Засгийн газар, УИХ дахь намын бүлгийнхний дунд Тавантолгойн төмөр замын асуудлаар оросуудтай ямар харилцаа хандлагатай байх талаар нууц яриа хэлэлцээр идэвхтэй өрнөж байгаа гэнэ. Энэ нь ч дээрх явдал суудалтай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй.

Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараахан Оросын хэвлэлүүдэд "Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх Төрийн тэргүүнүүдийн адил Кремлийн зүг харахаасаа илүү Цагаан ордныг ширтэх болов уу" гэсэн таамаглал дэвшүүлж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд анхны хүндэт зочин нь ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев байж Халхголд гар барин уулзсан билээ. “Таатай цагтаа айлчлаарай” гээд тэврэлдээд салсан Д.Медведев өнөөг хүртэл дуугүй л байгаа. Хүлээж сууна уу, "хөөх" үү, бүү мэд.

Ц.Элбэгдорж умард хилийн дээсийг алхах болсон нь "Дэлхийн Монголчуудын их хуралдай"-д оролцож үг хэлэх болсонтой холбоотой ажээ. Эх сурвалжуудын мэдээлснээс үзэхэд уг арга хэмжээг энэ сарын 15-17-ны өдрүүдэд уламжлал ёсоор Байгаль нуурын хөвөөнд зохион байгуулах юм байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын санаачилгаар энэхүү их хуралдайг зохион байгуулах болсон ч гэж ярих хүн байна. Тэр ч байтугай "Өмнөх Ерөнхийлөгчийг Эрхүүгийн амбан захирагч урьсан. Дараа нь Эрхүүгийн төлөөлөгчид манай улстөрчидтэй ирж уулзсан. Эцэст нь Ц.Элбэгдорж явахаар болж байна. Үүнд Буриадад байгаа Монголчууд, тодруулбал УИХ-ын гишүүн асан С.Билэгсайханы оролцоо ч бий" гэх эх сурвалжууд олдлоо. Юутай ч Монголын Ерөнхийлөгч Кремлийн ногоолин танхимаар алхах өдөр өдий ч орон нутгийн чанартай урилгаар хойд хөршид хөл тавих нь. Ямар ч учир шалтгаанаар очсон ярих юм их бий.

Цаг хугацаа өнгөрөх тусам 70 гаруй жил тасралтгүй үргэлжилсэн "зүтгүүр" гэнэт зогсч манай хоёр орны эдийн засгийн харилцаа гацсан нь сонирхолтой. Уг нь нийгмийн шинэ нөхцөл байдлын эхэн үе буюу 1990-ээд онд ийм зогсонги, эргэлзээтэй харилцаанд орсон бол гайхах зүйлгүй байв. Хамгийн наад зах нь манай бизнесийнхний түүхийн "А" үсгийг бичилцсэн ганзагын наймааны алтан үед улстөржилгүй үйлчилсэн төмөр замын асуудал XXI зууны эхний хагасын энэ өдрүүдэд гацаанд орж байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй. Монголд цаг үе, нөхцөл байдал, уур амьсгал өөрчлөгдөн Тавантолгойгоо идэж, хөл дээрээ зогсохоор дэлхийн анхаарлыг татаж эхэллээ. Олон жилийн уламжлалт харилцаагаа санаж, оросуудтай хамтарч ажиллахаар урих болов уу гэтэл гуравдагч хөрш хэмээн ийш тийш сэлбэлзэн хатуурхсан нь ч үнэн. Тэртэй тэргүй горьдлого тасраад ирэхийн цагт ах нар арга сийлж, Монголыг сонирхохгүй гэдгээ илэрхийлж эхлээд байна. Гэхдээ цаана нь "Биднийг суулгахгүйгээр Тавантолгойн галт тэргээ хөдөлгөж байгаа юм биз дээ" гэсэн зуунги бодол үлдсэн ч байж мэдэх юм.

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин одоогоос 10 жилийн өмнө Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр Монголын тал ОХУ-ын бүс нутгийн бүтцүүд, түүний дотор "Сибирийн хэлэлцээр" хэмээх бүс хоорондын холбоотой идэвхтэй харилцан ажиллах сонирхлоо илэрхийлж байсан. Мөн Европ болон Ази, Номхон далайн бүс нутаг хоорондын тээврийн чиглэлийг тодорхой болгох үүднээс Монголын төмөр зам, Сибирийн гол төмөр замыг ашиглах талаар хоёр тал санал нэгдэж байсан билээ. Ингэхдээ Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын тээврийн асуудлаар ерөнхий хэлэлцээр байгуулах талаар гурван талын мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг үргэлжлүүлэхээр болсон. Харин эцсийн үр дүн нь юу болсон талаар өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл алга.

Арваад жилийн өмнөх энэхүү төрийн айлчлалын үеэр ч одоо яриад байгаа "Эрдэнэт", "Монголросцветмет, "УБТЗ" зэрэг Монгол-Оросын хамтарсан томоохон үйлдвэрүүдийн өмчлөл, хоёр орны хувьчлалын төслүүдэд аж ахуйн субъектуудыг оролцуулах асуудлыг хэлэлцэж тохиролцоонд хүрч байсан тухай протоколд тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Үүний үр хөврөл нь ч "Эрдэнэт" үйлдвэр болон "Роснефть"-ийн хамтын ажиллагаа гэж хэлж болно. Харин төмөр замын хувьд 1949 оны хэлэлцээрийн царцанги, хөлдүү байдлыг орчин үе, нөхцөл байдалд зохицуулан шинэчлэх ёстой гэж ярьсаар байгаа боловч бодит ажил хэрэг болох тэр үе хол байгаа бололтой. Наад зах нь хоёр улсын бичигдээгүй хууль, ёс бус зарчмын дагуу мэргэжлийн бус хүмүүс улс төрийн томилгоогоор энэ том байгууллагыг толгойлж байгаа цагт гэрээний шинэчлэл ч гацаанаас гарч чадахгүй хэвээр байх тийм л дүр зураг харагдаж байна. Тиймээс "Сталины хөшөөтэй хамт дурсамж болон үлдэх 1949 оны хэлэлцээг хэзээ амьдруулахыг хүлээсээр цаг алдаж байна" гэсэн шүүмжлэл хоёр орны мэргэжилтнүүдийн дунд байдаг нь үгүйсгэх аргагүй үнэн билээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 2006 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлахдаа "Москвагийн тунхаглал"-ыг байгуулсан. Энэ үеэр холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурснаараа олон чухал асуудал дээр тохиролцсоны дотор хамгийн гол нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2006-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрийг баталгаажуулсан билээ. Уг хөтөлбөр энэ онд дуусгавар болно гэж ойлгогдож буй. Гэвч хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд талууд сэтгэл дундуур хэвээрээ л байна. Тэр тусмаа ОХУ, БНХАУ-ын хооронд Улаанбаатар төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн тогтвортой өсөлтийг хангах асуудлыг боловсронгуй болгоё гэсэн хоёр талын нэгдсэн санал хангалттай биелсэнгүй гэж болно. Мөн Хөвсгөл, Байгаль нуурын сав газарт аялал жуулчлалын маршрут зохион байгуулахын тулд дэд бүтэц бий болгох цогц хөтөлбөрийн талаар дорвитой үр дүн харагдсангүй.

Дээрх тунхаглал, хэлэлцээрүүдээс хойш ч олонтаа уулзаж, улстөрчдийн албан ба албан бус уулзалтууд бараг тасралтгүй үргэлжилсэн ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Харин шинэ нөхцөл байдлын хувьд уул уурхайн салбарын хамтын ажиллагааны асуудал хүч түрэн орж ирсэн. Оюутолгой, Тавантолгой, "Дорнод-Уран" гээд төрийн тэргүүнүүдийн хооронд заавал ярилцаж тохирох шинэ сэдвүүд тодорхой шийд хүлээсээр. Түүний цаана хоёр орны хөрөнгө оруулагчид, түншүүд "төр"-ийн амыг харан ажлаа алдсандаа харамсан бухимдсаар байгаа нь нууц биш юм.

Ямартай ч энэ удаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнт хил давсных холбогдох хүмүүстэй илэн далангүй ярилцаж хамтын ажиллагааны цаашдын үйл хэргээ ярилцах үүрэг хариуцлагад "Дэлхийн Монголчуудын их хуралдай"-д оролцохын гол агуулга орших нь тодорхой.

У.Оргилмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан