Оны өмнөхөн гавъяатын цол тэмдгээр энгэрээ мялаасан хөгжмийн зохиолч Т. Сэр-Од тун удахгүй ард түмэндээ үе үеийн бүтээлээ толилуулахаар болжээ. Түүнийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн шавь гэдгээр нь хүмүүс андахгүй. Ингээд түүнтэй уран бүтээл болон удахгүй болох тоглолтынх нь талаар ярилцсанаа хүргэе.
-Хэзээнээс хөгжмийн зохиол бичих бодол төрөв?
-Энэ чиглэлээр суралцаж эхэлснээс хойш 16 жил болжээ. Харин хөгжмийн зохиолч болно гэсэн бодол өвөртлөөд 22 жилийг үдсэн байна.
-Та ард түмний аялах дуртай олон сайхан бүтээл төрүүлсэн. Урын сан тань чамгүй арвижсан байх?
-Урын сангийн маань дийлэнх хувийг дууны бүтээл эзэлдэг. Ер нь 300 гаруй бүтээлийг бичжээ. Үүнээс 50 гаруй хувь нь ард түмний хүртээл болж, тайзнаа эгшиглэсэн байна. Миний урын санд дан хөгжмийн зохиолоос бүтсэн бүтээл бий.
Үүнд нэг зэмсэгт зориулсан гоцлол бүтээлээс эхлээд, цөөхүүл болон найрал хөгжмийн зохиол багтсан. Үүнийг дотор нь сонгодог хөгжмийн зэмсэгт зориулсан болон Монгол ардын үндэсний хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлүүд гэж ангилж болно. Сонгодог хөгжмийн зэмсэгт гэхээр мэдээж симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүнд зориулсан бүтээлүүд багтдаг. Мөн үндэсний найрал хөгжмийн гоцлолд зориулсан бүтээлүүд гол төлөв 2005 оноос эхэлж бичсэн.
2001 онд Шанхайн хөгжмийн сургуулийг төгсч ирээд, ҮДБЭЧ-т хөгжмийн зохиолч, найрал хөгжмийн удирдаачийн чиглэлээр ажилласан. Мөн тайз болон дэлгэцийн бүтээлийн хөгжмийг бичсэн. Арав гаруй киноны хөгжим, драмын жүжгийн хөгжмийн зохиол бичсэн байна. "Хөлгүй цэнхэр нуур", мөн Хятадын уран бүтээлчидтэй хамтарч "Юань гүрэн", "Сүүлчийн хөхөөн дуу", "Орхидос" зэрэг дэлгэцийн бүтээлийн хөгжмийн зохиол туурвисан. Намайг доктор, профессор Сугар багш маань анх жүжгийн хөгжимд уруу татсан юм.
Багш маань намайг нэгдүгээр курсийн оюутан байхад анх жүжгийн хөгжмийн зохиол бичүүлж байв. Үүнээс хойш "Садар эрийг номхтгосон нь", "Улаан сарнай", "Эр хүн болгож өгөөч", "Ээжээ" зэрэг жүжгүүд дээр ажилласан даа.
-Хамгийн анх ямар бүтээл дээр ажилласан бэ?
-Анх 1991 онд бүтээлээ бичиж байлаа. Манай нутгийн яруу найрагч Д.Пашкагийн шүлгээр "Нутгийн уулс ээж хоёр минь" дуу гэсэн бүтээлийг хийж байсан. Энэ бүтээлийг маань МУГЖ Э.Бүрнээбаяр хүүхдийн найрал дуутай хамтран дуулж радиогийн алтан фондод үлдээсэн. Үүнийг хамгийн сайхан дурсгалтай мөч гэж боддог. Гэхдээ өмнө нь бүтээл туурвиж байсан. Нутаг, ээжийн тухай дуу бичдэг байлаа.
-Хөгжмийн зохиолч хүнд бичихийг хүсдэг бүтээл байдаг байх. Танд мюзикл бичих бодол бий юу?
-Би хэзээ нэгэн цагт мюзикл бичнэ гэж боддог. Энэ төрөл манайд зайлшгүй шаардагдаж байгаа. Орчин үеийг мюзиклийн эрин зуун болсон гэж тодорхойлоход буруудахгүй. Энэ чиглэлээр ажиллаж бүтээл туурвих хүсэл эрмэлзэл бий. Гэхдээ бүтээл туурвина гэдэг сэтгэлийн хөөрөл биш юм. Аливаа бүтээлийг хийхэд судалгаа, цаг хугацаа шаардлагатай байдаг.
-Сүүлийн үеийн хөгжмийн зохиолуудад ямар үнэлгээ өгөх вэ?
-Урлагийг дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. Дуу бол хөгжмийн урлагийн хамгийн анхдагч төрөл юм. Дуу хүмүүсийг хөгжимтэй холбож өгдөг. Дууны урлаг цаг ямагт шинэчлэгдэж явах ёстой. 1990 оныг хүртэл нэг том үед хамрагдаж ирсэн. Илэрхийлэл, агуулга сэтгэлгээний түвшинд ч гэсэн шинэ үе байсан. Дээрээс нь нийгэмших үзэл байсан юм. Харин 1990 оноос хойш аливаа салбарт хүний үзэл бодлыг хүндэтгэдэг болсон. Гэхдээ аливаа бүтээл түүх болж үлддэгээрээ ач холбогдолтой.
-Та олон орны хөгжмийн зохиолчидтой уулзаж туршлага солилцож байсан байх. Манай зохиолчдын ур чадвар ямар түвшинд байна гэж боддог вэ?
-Хоёр янзаар хариулж болно. Нэгдүгээрт хөгжим нь өөрөө олон улсын хэл юм. Ямар ч орчуулга, тайлбар шаардлагагүй. Дараа нь Монгол хөгжмийнхөө яруу сайхныг дэлхийд таниулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, дэлхий дахины мэддэг хэлээр Монгол хөгжмөө сурталчлах цаг болсон байна. Яг энэ утгаар нь харьцуулах юм бол ойрхон байна. Харин мэргэжлийн нүдээр харахад Өрнөдийн 300 жилийн хөгжмийн соёлыг 60 гаруй жил хөгжиж байгаа өөрийнхөө хөгжмийн соёлтой харьцуулахад цаг хугацааны хувьд боломжгүй. Гэхдээ манай хөгжмийн урлаг цаг үеэсээ хоцорч тасраагүй байна. Тэр боловсрол мэдлэг манай хөгжмийн зохиолчдод байгаа. Тиймээс бусад орноос хоцорч яваа гэсэн ойлголт надад байдаггүй.
-Өнөөдөр нийтийн дууны урлагийг нэгэн хэвийн болчихсон гэх шүүмжлэл байдаг?
-Үгүй гэж бодож байна. Манай тэргүүлэх бүтээлч дотор хөгжим судлаачид олон бий. Нийтийн дуу замхарч байгаа мэт харагдаж буйн гол шалтгаан нь нийгэмтэй холбоотой. Өнөөдөр дуулж байгаа хүнийг хорих эрх хэнд ч байхгүй. Яагаад гэвэл хүний эрхэнд халдаж байгаа хэрэг болно. Гэхдээ үүний ар талд шалгарал байгаа. Ард түмэн өөрсдөө хэнийг сонсохоо мэднэ. Үүний нэг гол шалтгаан нь тухайн үеийн багшийн сургууль хөгжмийн коллеж болоод дараа нь үндсэндээ замхарсантай холбоотой. Энэ сургуулийг төгссөн хүн шууд хөгжмийн зохиолч болж байгаагүй. Энэ хүмүүс ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нар болдог байсан. Гэтэл энэ сургууль өөрийнхөө чиг баримжааг алдаад тухайн нийтийн хөгжмийн ерөнхий боловсрол гээгдсэн. Өөрөөр хэлбэл, хөгжмийн гоо зүйн таашаал, хүлээж авах сэтгэлгээ төлөвшихгүй байгаа юм. Хүүхэд байхаас нь бэлддэг байсан.
-1990 оноос хойш хөгжим судлаачид үүргээ гүйцэтгэхээ больсон гэхэд хилсдэхгүй. Үүнээс шалтгаалж байна уу?
-Судлаачид нийгмийн хэрэгцээг хангаж чадах бүтээл үү үгүй юу гэдгийг үнэлэлт өгөөд агуулга илэрхийллийн хүрээнд харьцуулдаг байсан. Жишээ татахад, "Учиртай гурван толгой жүжгийг тавьж байх үед нийгмийн яг тийм шаардлага тавьдаг байлаа. Угтаа дөрвөн толгой гараад байгаа. Гэтэл Балганыг хүний толгойноос хассан байгаа. Иймээс гурван толгой гэж яригдах болсон. Гэтэл филармонийн морин хуурын чуулгын тоглосон "Учиртай дөрвөн толгой"-г үзсэн. Энд өнөөдөр хүн шүтдэг үзлийн үүднээс Балганыг дөрөв дэх толгой болгосон байна. Урлаг шүүмжлэл нийгмээ дагаад буруу хөгжиж ирсэн. Магадгүй дандаа алдаа хайдаг байсан байх. Эрүүл тогтолцоогоо алдчихсан байсан. Өнөөдөр өөр болсон. Харин хөгжим судлаач хөгжмийн хичээл, онол зааж байна. Энэ хүмүүсийг байх газар нь байлгах хэрэгтэй. Өнөөдөр хөгжим судлаачтай телевиз радио хэд байгаа билээ. Цөөн хэд нь үлдчихсэн бусад нь хувиараа ажиллаж байна. Мөн судлаачаар ажиллах хүн байхгүй болчихлоо.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Удахгүй тоглолтоо хийнэ. Тодорхой хэлбэл, тайлан тоглолт маань энэ сарын 13-нд "UB palace"-н танхимд болно. Уг нь тоглолтоо хавар хийхээр төлөвлөсөн юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд Бүгд найрамдах улс тунхагласны түүхт ойгоор төр түмнийхээ дээд цол хүртсэн. Иймээс миний бүтээл эхэлсэн цагаас ард түмний хүртээл болсон үе хүртэлх бүтээлүүдээс түүвэрлэсэн тоглолтыг ард түмэндээ хүргэхээр бодож байна. Хамгийн сүүлд отгон бүтээлээ хүргэх юм.
-Таны бүтээлийг сонсох дуртай хүмүүст хандаж юу хэлмээр байна?
-Энэ бүх хугацаанд хийсэн уран бүтээл, гаргасан амжилт ганцхан минийх биш. Надтай хамтран ажилладаг, дэмждэг сайн ханийн маань амжилт юм. Миний бүтээлийг сонсдог ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
Б.Сэлэнгэ