gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Холимог пропорциональ буюу 26x50

Улс төр
2011-01-07
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2011-01-07
Холимог пропорциональ буюу 26x50
Мажоритар, пропорциональ гэсэн хоёр тогтолцооны холимог гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн тодорхой хувийг мандат бүхий тойргуудад нэр дэвшүүлж, ард түмний шууд сонголтоор парламентад суулгана. Харин үлдсэн суудлыг хувь тэнцүүлэх хэлбэрээр тогтоох юм.

Манай улсын хувьд 26x50 гэсэн хувилбараар сонгуулиа явуулахаар үндсэндээ тогтоод байгаа. 26 тойрогт гишүүд ард түмний шууд сонголтоор сонгогдож, үлдсэн 50 гишүүн нь хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдоно гэсэн үг.

Зарчмын хувьд улс төрийн хоёр том хүчин нэгдсэн шийдэлд хүрсэн ч, техникийн чанартай зарим асуудлаар санал нийлэхгүй байгаа гэж эх сурвалжууд хэлж байна. Үндсэндээ 26 гишүүнээ шууд сонгочихоод үлдсэн 50 гишүүнээ намаар нь уу, гишүүн тус бүрээр нь сонгох уу гэдэг дээр санал нийлэхгүй байгаа гэсэн.

Ардчилсан намынхны хувьд намаар нь сонгох хэрэгтэй гэж байгаа бол МАН-ынхан гишүүн тус бүрээр нь сонгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. Яг Үндсэн хуулинд нийцүүлье гэвэл гишүүн тус бүрээр нь сонголт хийх нь зүйтэй гэж зарим улс төр судлаачид хэлж байгаа. Гэхдээ нөгөө талаас нь авч үзвэл, нэгэнт холимог тогтолцоог сонгож байгаа хойно 26 гишүүнийг шууд сонгочихоод, үлдсэн 50-ийг намаар дамжуулан сонгох нь зөв ч юм шиг. Хамгийн гол нь намаар дамжуулан сонголоо гээд нэр дэвшигчдийн нэрс ард түмнээс нуугдахгүй. Бүх зүйл ил байх учиртай юм.

Өөрөөр хэлбэл, 26 тойргийн гадна үлдэж байгаа 50 гишүүний нэрсийн жагсаалтаас ард түмэн сонголтоо хийнэ. Тэдгээр 50 гишүүнийг хэрвээ намаар нь сонгоно гэвэл гишүүд хэдэд эрэмбэлэгдсэнээрээ парламентад суух юм. Нэг ёсондоо Ардчилсан намаас 20 гишүүн хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгогдлоо гэхэд 20 дахь гишүүнээр тасалбар болно гэсэн үг. Нөгөө талд 50 гишүүнийг нэрээр нь сонгоё гэх хувилбар байгаа. Энэ тохиолдолд хэн рейтингтэй гишүүн байна тэр нь ард түмнээс шууд мандатаа авч, гарч ирэх боломжтой болох юм. Ямар ч байсан сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь тухайн тойрогт нэр дэвшигчдийн нэрс байна, нөгөө нь 50 гишүүний нэрс бүхий саналын хуудас байх юм.

Манай нөхцөлд энэ тогтолцоо ерөнхийдөө таарч байгаа гэж ойлгож болно. Бид өмнөх дугаартаа хөдөөгийн гишүүд парламентын ихэнх хувийг эзэлдэг болохоор шууд үгүй хийчихэж болохгүй байгааг дурьдсан. Тиймээс улсыг 26 тойрогт хувааж, хөдөөгийн гишүүд гэх төлөөллийг хангах боломж бүрдэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр пропорциональ тогтолцооныхоо үндсэн давуу тал, шинж чанарыг тусгаж, 50 гишүүнийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.

Ер нь бол мажоритар системээс пропорциональ руу шилжсэн ихэнх оронд эхний удаад холимог тогтолцоог сонгосон байдаг юм билээ. Ялангуяа Африкийн орнуудад холимог пропорциональ тогтолцоо үр дүнгээ өгсөн гэдэг.

Африкийн нэгэн оронд сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүссэн байна. Ялагдсан нам нийт сонгогчдын 60 хувийн санал авсан ч мажоритар тогтолцооны уршгаар парламентад нэгхэн суудалтай үлдсэн гэдэг. Тийм ч учраас сонгууль будлиантай явагдсан гэж эсэргүүцлийн жагсаал, цуглаан гарч, эмх замбараагүй байдал үүсчээ. Сонгуулийн дараа эрх баригч хүчин бусад намуудтай тохиролцоонд хүрсний эцэст дараагийн сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, амжилтад хүрсэн гэдэг.

Намуудын төлөөлөл бүрэн хангагдах боломжтой байдаг нь холимог пропорциональ тогтолцооны хамгийн гол давуу тал билээ.

Л.Энхдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан