Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Бизнес таймс” сониноос зохион байгуулсан номын үзэсгэлэн худалдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлгэгдлээ.
Хичээлийн шинэ жил дөхөж буй энэ үед хувиараа ном борлуулагчид ховор, хуучны ном санал болгож байв. Томоохон хэвлэлийн компаниуд дэлхийн хэмжээнд хамгийн их борлуулалттай, шилдэг орчуулгын номуудыг 10-30 хувиар хямдруулан зарсан юм. Үзэсгэлэн яармагийн үеэр Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь” хамгийн их эрэлттэй, ховор бүтээлд зүй ёсоор тооцогдож байв. Хамгийн үнэтэй нь 200 мянган төгрөгийн үнэ бүхий 10 боть түүхэн роман байлаа.
Хувиараа номын худалдаа эрхлэгч Э.Амаржаргал “Сүүлийн үед хүмүүс түүхэн роман их сураглаж, худалдаж авдаг болсон. Тиймээс иймэрхүү зохиолуудын үнэ огцом өсч байна. Мөн хуучин Монгол бичгээр бичигдсэн эртний зохиолууд, Я.Цэвэлийн тайлбар толийг гадаадынхан худалдаж авах нь ихэсч, олдоц ховордсон. Оюутнууд ирэхээр англи, япон, хятад хэлний толь бичиг байнгын эрэлттэй болдог” гэлээ.
Мөн үеэр цахим хэлбэрээр ном, сэтгүүл гаргадаг зарим компани ч оролцож байв. Цахим дизайн 2001 оноос хойш манай улсад түлхүү хөгжиж эхэлсэн. Харин одоо вебсайтгүй албан байгуулага байхгүй. Цахим дизайн гэдэг нь интернэт, компьютерт байрлуулсан дизайн юм. Цахим дизайн нь вэб-д, программд суурилагдсан гэж хоёр янз. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж буй Монголчууд ном, сонин сэтгүүлийг интернэтээр захиалж, компьютерийн дэлгэцээр унших боломж хэдийнэ бүрджээ. “Нябо.мн” цахим сэтгүүлийг эрхлэн гаргаад байгаа “Монгол такс тин” компанийн менежер Ц.Билгүүнтэй ярилцлаа.
МЭДЭЭЛЛИЙН ПОРТАЛ САЙТУУД ДҮРСТ ЗАРААС ТАТГАЛЗАЖ ЭХЭЛСЭН
-Цахим дизайн манай улсад хөгжсөөр байна. Орчин үеийн цахим дизайны чиг хандлага ямархуу болж байна вэ?
-Цахим сэтгүүл, сонин анимэйшн тал руугаа илүү анхаарлаа хандуулж байна. Яг л бодитоор сонин сэтгүүлийн хуудас эргүүлэн уншиж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц. Мөн аль болох дүрст реклам, баннер зэргээс татгалзах болжээ. Учир нь судалгаагаар хүмүүс сонин сэтгүүл уншиж байгаа юм шиг амьд мэдрэмж төрүүлэхэд дуртай нь ажиглагдсан. Дүрст реклам, баннеруудыг анхаарал сарниулдаг гэж үзэх болжээ.
-Хэвлэмэл сонин сэтгүүл, цахим хоёр хоорондоо ямар ялгаатай гэж?
-Ном сэтгүүлийг хүн дуртай газраа уншина. Харин цахим хэлбэрээр уншихын тулд компьютер, интернэт хэрэгтэй. Давуу тал нь архив хадгалагддаг учраас хаягдаж гээгдэхгүй, бүхий л төрлийн мэдээлэл байж байдаг.
Э.Мөнхцэцэг