gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.20
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тасарч одсон Тагна Тува

Боловсрол
2010-06-05
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2010-06-05
Манай найзууд дотор нэлээд хэдэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын болон ОХУ-ын Уулын Алтай, Саяны тувачууд байдаг юм. Яагаад ч юм тэд өөрсдийгөө Монгол биш түрэг гэнэ. Өөрсдийгөө одоогийн турк үндэстний нэг хэсэг гэж мэдэмхийрэн зүтгэдэг юм.

Та нар түрэгжсэн Монголчууд уу, Монголжсон түрэгүүд үү гэж асуухад ихэд хилэгнэн уурлана. ОХУ-ын тувачууд болохоор бид хэзээ ч Монгол үндэстэн байгаагүй, слав үндэстэн. Бидний өвөг дээдэс туркууд хэмээн бахархалтай нь аргагүй ярьдаг юм. Турк, түрэг хоёроо ялгахгүй байж өөрсдийгөө араб хэлтэй туркууд гэж ярих нь инээдтэй.

"Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил" гэдэг шиг юм болно. Монголын түүхэнд "Ойн иргэд" буюу Ойрд нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын үp сад нь тувачууд билээ. Тагнайн судас шиг салшгуй Танну-Тува Ард Улс, урианхайчууд угийн эрэлхэг дайчин хүмүүс. Эзэн Чингис хаанд хүчээ өгч явсан эрэмгий баатар Сүбээдэй, Хубилай хаанд насаараа зүтгэж ирсэн Сүбээдэйн xүү cүp жавхлант Урианхайдай баатар нар Монголынхоо төлөө цохилох зүрхээ зориулж явсан билээ.

Бидний эртний өвөг болох Хүннүчүүд Дундад Ази, Араб, Ойрхи Дорнод, Баруун Европ, Балканы хойгийн улс орны нутаг дэвсгэрт чөлөөтэй нүүдэлж, эдгээр улсуудын хэл соёлын дэвшилттэй зүйлийг өөртөө авч, тэдгээр үндэстэнд ч Монгол хэл соёлын нөлөө их шингэсэн байдаг.

Тэр дундаас Түрэг, Араб, Перс, Энэтхэг Жагарын хэл соёлын нөлөө баруун Монголчуудад ихээхэн нөлөөлсөн байдаг билээ. Үүний тод жишээ нь Тувачууд түрэг, Монгол хэлээр хольж ярьдаг болсон явдал юм. Тувачууд түрэгтэй холилдсон Монгол угсааны ард түмэн билээ. Тэд Монголын салшгүй нэгэн хэсэг байсан.

Харин Монголчууд манжид эзлэгдсэний дараа 1757 оноос 1911 он хүртэл Урианхайн хошуу нутаг манжийн хяналтад байсан. Хятадад 1911 онд хувьсгал гарсны дараа хаант орос урианхайчуудын дунд салан тусгаарлагчдыг өдөөн турхирч эхэлсэн юм. Туваг гардан байгуулсан хүмүүс бол Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Цотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чунчуг-Уул зэрэг  хүмүүс бий.

Оросууд 1914 онд урианхай хошууг өөрийн ивээлдээ авсан байна. Оросын 1917 оны хувьсгалын дараа эмх замбараагүй байдлын үр дүнд урианхайчууд дахин тусгаар тогтоосон юм. Оросууд 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнүүдтэй болсон тул оросын зөвлөгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон байдаг.

Тэр сэхээтнүүдээс өөрийн гэсэн бодолтой хүмүүс нь оросын бууны хараагаар орчлонгоос хальж, өрөөлд толгойгоо мэдүүлсэн нь туваг оросын хавсарга болоход морь нохой мэт зүтгэсэн байдаг. Харин Монголынхоо төлөө тэмцсэн Сангийн сайд, Төлөвлөгөөний хороон дарга явсан Оюуны Данзай Пан Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-нд буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 1926-1929 онд Ерөнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан.

1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хүртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1928-1933 онд Ерөнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгүй гэж заргалдсаны төлөө хувьсгалын эсэргүү хэргээр 1939 онд буудуулсан байна. Tүүний зураг нь хэвлэгдсэн бүx ном сонинг хураан шатаасан байдаг.

Хулчгараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, "Буурай орны өмнөөс буруу үлгэр дуурайлал үзүүллээ" гэж маршал Чойбалсанд элэгдуулж явахав дээ. Тува нар оросод шууд захирагдахыг хүсээгүй учир 1924 онд Монгол Улсыг тунхагласны давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хөдөлгөөн өрнүүлж Минушинскаас ирсэн оросын морин цэрэгт дарагдсан байдаг.

Тувачууд "Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг" гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зүтгэж байжээ. Орос улс 1944 онд цэргийн хүчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсыг эзэлж, автономит муж болгосон ба 1961 онд Автономит Бүгд Найрамдах Улс болгожээ.

Одоо тувагийн орос хүмүүжлээр өссөн хүүхдүүд өөрсдийгөө түрэг гаралтай слав үндэстэн гэж бахархан ярьж байна. Энэ тэдний буруу биш ээ. Нутаг дэвсгэр, ард олноо оросод худалдсан хүмүүсийн л буруу. Тэдгээр хүмүүс өнөөдөр орчлонгийн мөнх бусыг үзсэн байна. Цаг хугацаа тэднийг шийтгэжээ.

Их гүрний дээрэнгүй үзлийн золиос болсон тувачууд оросжиж байна. Манж хэлийг мөхөөж, манж үндэстэнг хятадууд хэрхэн устгасан билээ. Энэ түүхийг тувачууд туулах ёсгүй л баймаар. Орос соёлыг авч болно. Харин алтай язгуурын түрэг, Монгол хэлээ мартаж болохгүй. Монголоо гэсэн зүрх, сэтгэл, итгэл найдвар, үндэсний үзэл, соёл нь тувачуудын тархинаас арчигдаагүй л байгаасай билээ.

Н.Отгонбаатар http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан