Монгол Улсын үндэсний их баяр наадам өндөрлөөд хэдхэн хонож байна. Есөн хөлт цагаан тугаа хэрхэн залахыг харж Ерөнхийлөгчийнхөө нээлт, хаалтын үгийг сонсож, бас бөхчүүдийнхээ үнэн худал барилдааныг үзэж наадлаа.
Манай Ерөнхийлөгч бөхөд их дуртай. Бөхийн өргөө анх баригдахад л жижиг камер гартаа атгачихаад индэрийн өнцөгт суучихдаг байж билээ. Барилдаан бараг алгасахгүй дээ. Тэгэхээр бөхийг сайн мэдэрдэг гэсэн үг. Тэр энэ жилийн наадмыг нэлээд тавлаг сууж үзчихээд тав, зургаа давсан бөхчүүдэд цолыг нь эргэлзэлгүй олгов. Гэтэл ард түмний дунд наадмаар начин цолыг найрч авсан тухай яриа дэгдээд байгаа юм.
Бөхөө арьсгүй мэдэрдэг Ерөнхийлөгч маань шударга барилдсан хэмээн тамгалах мэт цолыг нь олгочихсон болохоор найраа гэх мэт яль шалихгүй зүйлийг дурдамгүй санагдлаа. Гэвч өнөөх найрааны ханш аргагүй анхаарал татаж, сэтгэл хөдөлгөв. Бөх мэддэг, бас ч үгүй бөхчүүдийн дунд байдаг нэгэн хүний батлан хэлснээр энэ жил цолны найрааны үнэ дахин өсч, наян саяд хүрчээ.
Нэг үеэ бодвол шөвгийн 16 бөхийн найм нь шинэ цолтон байхаа больсон ч найраа хэмээх зүйл оршсоор байгаа бололтой. Гэтэл өнөөх найрааг нь Ерөнхийлөгч цол, чимэг олгох тогтоол гаргаснаар дэмжин, баталгаажуулав. Урьд нь ч гэсэн энэ л замналаар явж ирсэн. Ц.Элбэгдорж хичнээн элбэг хүн ч гэлээ бөхийн дэвжээ дээгүүр нүдээ гүйлгэж хаана, хэн найраа хийгээд байгааг харж чадахгүй нь лавтай. Гэхдээ бас сайн хараагүй юм бол улсын цол, чимэг олгохдоо яаран, гоомой хандах шаардлага байдаг юм болов уу.
Бөхчүүдээс энэ найраа хэнээс үүссэнийг эрэн сурвалжлахад аль хэдийн бурхны оронд заларсан аваргуудын нэрийг дурсдаг. Талийгаачдын ясыг өндөлзүүлээд яахав. Гэхдээ л Монголын нэгэн цуутай аварга анх гайгүй санагдсан хүүг тавын даваанд авчихаад "Өвлийн идэш мэдээрэй" гэж хэлсэн тухай яриа бий.Энэ цагаас эхлэн начин цол өвлийн идшийн хэмжээнд үнэлэгдэж иржээ.
Хэдэн жилийн өмнө нийслэл хотоор тараан барьсан нэгэн айрагны гэрт сууж байтал улсын цолны төлөө хэдэн жил зүтгэж буй залуу санаандгүй орж ирлээ. Гэрт байсан хүмүүс түүнийг танимхайран, дээш суулгасныхаа дараа яагаад улсын наадмаар өөдтэй барилдахгүй байгааг нь лавлав. Өнөөх бөх "Хоёр хуушуурын мөнгөө яая гэж яваа бидний хэдэн залууст юун 25 сая төгрөг байхав дээ. Начин цолны наад босго чинь тэр шүү дээ" гэж амыг нь хааж үзэгдсэн.
3-4 жилийн өмнө 25 саяар үнэлэгдэж байсан тавын давааны үнэ энэ жил гурав дахин нэмэгдсэн нь энэ төрлийн "бизнес" ихээхэн дэвжиж буйн дохио. Дөрвийн даваанд нь оноочихоод байхад л найраа оршсоор л байгаа нь гайхалтай. Х.Баянмөнх нэгэн удаа "Хүн байгаа газар но байж л таараа" гэж хэлсэн санагдана. Харин "Том" П.Сүхбат Бөхийн холбооны нэгэн хурал дээр малгайныхаа залаан дээр алтан шар зураасаар амжилтыг нь тэмдэглэдэг тухай "Энэ шар зураасыг зохих ёсоор нь үнэлэхгүй байгаа болохоор бөхчүүд бууж өгөөд байгаа юм биш үү" гэж үглэсэн тал бий. Ер нь бөхчүүд болоод бөхөө мэддэг ард түмэн найраа байдаг гэдгийг мэддэг. Гэлээ ч зарим эх хүүгээ хэрэг хийсэн ч гэсэн олны нүдэнд муу муухай харагдуулахгүйн тулд толгойг нь илээд өнгөрдөг шиг явдал үндэсний бөхийн дэвжээнээ хоёр зуун дамжин хэрэгжиж гаарч байгаа билээ.
1980-аад оны дундуур манай нэгэн нэртэй арслангийн гутлын түрийнээс гар эсгэчихмээр арван зуут гарчээ. Олон жил бөхийн төлөө зүтгэж, аймгийн арслан цолоо ахиулахыг хүссэн нэгэн бөх түүнд наадмын дэвжээн дээр сэмхэн атгуулсан мөнгийг арслан сандрахдаа түрийндээ хийчихэж. Гай болж тэрийг нь ойр зогссон нэгэн хараад "алтан хошуу" өргөчих нь тэр. Хоёр бөхөд хатуу сануулга өгсөнөөр энэ явдал өнгөрсөн тухай хуучилдаг.
Бөх мэддэгээ гайхдаг нэгэн залуу "Энэ жилийн гурвын даваа 15 сая хүрсэн шүү дээ. Яахав дээ, адилхан л амьдрал. Хүн мөнгө олохын тулд зовж хүртсэн цолоо ганц хоёр удаа зарчихад яахав" гэж хэлж байлаа. Мөн манай нэгэн нэртэй арслан "Цолны найраа Монголын ард түмэнд ямар гэм хор учруулсан юм бэ?" гэж асуусаар байгаад өөрийнхөө брэнд үг болгочих шахсан.
Энэ мэтээр бид найраандаа дасч, найрандаа ташуурч явсаар үндэсний бөхийнхөө хамгийн үзүүштэй харууштай өрсөлдөөнийг үгүй хийсээр байгаа нь харамсалтай.
Р.Гэгээ