gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     5.16
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 5.16
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гурвалсан гэрээ байгуулж газрыг байраар сольж байна

Нийгэм
2010-07-22
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-07-22
Гэр хорооллыг барилгажуулах төсөл хоёр жилийн өмнө батлагдсан хэдий ч өнөөг хүртэл дорвитой хийгдсэн ажил ховор байна. Мөн газрыг байраар солих, түүнтэй холбогдож гарч ирэх харилцааг зохицуулах хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар Зуун айл дахь VII хороолол, "Нарантуул" захын хойд талын гэр хорооллыг буулгаж орон сууц барьж байна. Ингэхдээ тухайн компаниуд иргэдтэй тохиролцож газрын оронд байр өгөхөөр болжээ. Цаашид Зурагт, Гандан зэрэг нийслэлийн төв, дэд бүтцэд ойрхон гэр хорооллын иргэд газраа байраар солих хүлээлттэй байгаа аж.

Энэ талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Газрыг байраар солих харилцааг зохицуулах хуулийг боловсруулж байна
(Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газрын ахлах мэргэжилтэн н.Дондогмаа)

-Гэр хорооллыг барилгажуулах төслийн ажлын явц хэр байна вэ. Хаана барилга баригдаж эхэлсэн бэ?
-Аж ахуйн нэгжүүд төслүүдийг тус тусад нь хэрэгжүүлж байгаа. Эдгээрийн тайланг нэгтгээгүй болохоор төслийн явц, үр дүнг хэлэх боломжгүй байна. Төсөл хариуцаж байгаа газруудтай нэг бүрчлэн уулзвал ажлын явцын талаар мэдээлэлтэй болж чадах юм. Ер нь VII, XIV хороололд барилгын ажил эхэлсэн байгаа.

-Газрыг байраар солих асуудал нэлээн маргаантай байна. Тухайлбал, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй хүмүүсийн газрыг авахдаа үнэлгээг нь хэрхэн тооцох асуудал тодорхойгүй байгаа. Түүнчлэн, тухайн газарт хувийн жижиг байшин бариад мод, цэцэг тариад тохижсон айл өрх газраа байр солих хүсэлгүй байна. Энэ бүх харилцааг хэрхэн зохицуулж байна вэ?
-Мэдээж амьжиргаагаа залгуулан худалдаа үйлчилгээ эрхэлж буй айлууд газраа шууд өгөхгүй шүү дээ. Одоогоор гэр хорооллыг барилгажуулахад дээрх харилцааг хэрхэн зохицуулах хууль алга. Иймд харилцан тохиролцож, гурвалсан гэрээ байгуулан газрыг нь байраар сольж байгаа. Хотыг дахин шинэчлэн хөгжүүлэх тухай хууль боловсруулагдах шатандаа явж байна. Уг хуулиар дээрх бүх харилцааг зохицуулах юм. Хууль батлагдах хүртэл хуулийн хүрээнд харилцан тохиролцох замаар гэрээ байгуулж ажлаа явуулж байгаа юм.

Төслөө боловсруулж байна
(Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Доржпагма)

-100 мянган айл төсөл ямар шатандаа явж байна вэ?

-Одоогоор төслийг боловсруулах шатандаа л явж байна. Зөвхөн манай яам ч биш, холбогдох яамдтай хамтран ажиллаж байгаа.

-Тэгэхээр ямар нэгэн ажил эхлээгүй байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг өнгөрсөн зургадугаар сарын 25-нд батлуулахдаа уг хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айлын төслийг багтаасан. Харин одоо энэ ажлаа хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж байна даа.

Ж.Солонго http://niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан