Хөвсгөл нуурын баруун эрэг дагасан жуулчны бааз, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүд төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдлоо.
110/35/15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь Хатгалаас Жанхай чиглэлийн 40 км-ийн урттай бөгөөд жуулчны бааз, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв нийлээд 156 аж ахуйн нэгж, 30 орчим айл өрх хамрагдаж байна.
Хөвсгөл аймгийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны газрын дарга Д.Батдэлгэр ярихдаа “Аялал жуулчлалын компаниуд цахилгаан эрчим хүчээ мотороор хангаж, өндөр өртгөөр үйл ажиллагаагаа залгуулдаг байсан. Цахилгааны хомсдолоос шалтгаалж зөвхөн зуны цагт л жуулчдыг татдаг байсан бол одоо улирал хамаарахгүй бизнесээ явуулах боломж бүрдэж байна. Энэхүү ЦДАШ ашиглалтад орсноор эргээд аялал жуулчлалын бааз, компаниуд үйл ажиллагаагаа сайжруулах шаардлагатай болж байна” гэлээ.
Малчдын хувьд мал махаа борлуулахад зуны улиралд хөргөгч хөлдөөгчөө залгахаас эхлээд багагүй зардал чирэгдэлтэй байжээ.
Хатгал – Жанхай чиглэлийн нутаг нь намаг ихтэй, цэвдгийн бүс бөгөөд зуны улиралд машин тэрэг байтугай хүн явахад хүндхэн аж.